fbpx Зуу зуун цэцэг, зуу зуун бүтээлд умбасан 115-р цэцэрлэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 25 секунд

Зуу зуун цэцэг, зуу зуун бүтээлд умбасан 115-р цэцэрлэг

Монгол Улсын хойч ирээдүй, эцэг эхчүүдийн эх орны бүтээн байгуулалтад гар бие оролцох, хөдөлмөрлөх орчинг бүрдүүлэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж ирсэн Нийслэл, дүүргийн тэргүүний 115 дугаар цэцэрлэгийн 30 жилийн ойн баяр энэ онд тохиож байна. Өдгөө 700 гаруй хүүхэд 50 гаруй багш ажилагсадтайгаар үйл ажиллагаа явуулж буй тус цэцэрлэгийн хамт олон түүхт 30 жилийн ойн хүрээнд олон бүтээлч ажил өрнүүлжээ. Б.Гэрэлцэцэг эрхлэгчтэй хамт олон цэцэрлэгийнхээ дэргэд Монгол гэр барьж “Ёслол хүндэтгэлийн өргөө”-г байгуулсан нь даяаршлын шуурга дэгдэж буй өнөө цагт яах аргагүй нүдээ олсон зүйл мөн. Уламжлалт ёс заншил жилээс жилд биднээс алсарч буй энэ үед хүүхэд багачууддаа монгол ёс заншлыг танин мэдүүлэх зорилго бүхий энэхүү өргөөг боловсролын мэргэжилтнүүд болон эцэг эхчүүд ихээхэн таалалтай хүлээж авсан билээ.  

Үүнээс гадна “Бид цэцэрлэгтээ хайртай” бүтээлийн үзэсгэлэн, “Эко орчин бидний нөхөрлөл” амьд цэцэгсийн үзэсгэлэн”-г дэлгэж хүүхэд багачууд нийт эцэг эчүүдээ баясгасан юм. Амьд цэцэгсийн үзэсгэлэнд нийт 300 гаруй цэцэг байгаа нь тус цэцэрлэгийн өнгө үзэмжийг нэмэхээс гадна онцгой сэтгэгдэл төрүүлнэ. Ургамлын ногоон өнгө нь хvний мэдрэлийн систем, харааны нервийг сэргээн тайвшруулдаг гэдэг дээ. Үүнээс гадна тасалгааны агаарыг хэвийн чийглэг болгох агаад тоос шороог багасгах, агаарт буй элдэв нян устгах, дуу чимээг багасгах, цахилгаан бараанаас гарч буй муу энергvvдийг өөртөө шингээх зэрэг олон ач тустайг бид мэдэх билээ. Хамгийн наад зах нь цэцэг өөрөө амьд бодьгал учраас хүүхэд амьд бодьгалтай харьцаж сурах гээд олон давуу талыг дурдаж болно. 

Энэхүү үзэсгэлэнгийн үйл ажиллагааг тус цэцэрлэгийн эрхлэгч Б.Гэрэлцэцэг нээж хэлсэн үгэндээ “Манай цэцэрлэгийн түүхт 30 жилийн ойн баяр энэ онд тохиож байна. Тэгэхээр манай цэцэрлэг ойгоо угтаж маш олон бүтээлч ажил зохион байгуулсан. Үүний нэг ажил нь буюу өнөөдрийн үйл ажиллагаа бол “Бид цэцэрлэгтээ хайртай” бүтээлийн үзэсгэлэн, мөн “Эко орчин бидний нөхөрлөл” нэртэй 300 амьд цэцгийн үзэсгэлэн юм. Энэхүү бүтээлч ажилд маань манай багш ажилтан алба хаагчид болон хүүхэд багачууд эцэг эхчүүд та нар бүгд идэвхтэй оролцснд талархаж байна. Тиймээс энд хүрэлцэн ирсэн эцэг эхчүүдийн төлөөлөлд дахин баярлаж байгаагаа илэрхийлье” хэмээн онцолсон. Мөнхүү нэг үзүүштэй зүйл нь “Бид цэцэрлэгтээ хайртай” бүтээлийн үзэсгэлэнд тавигдсан хүүхэд багачуудын санаагаар бүтсэн зүйлс. Сурч хүмүүжиж буй цэцэрлэгийнхээ барилгаас эхлээд хүүхдийн гэнэн томоогүй өвөрмөц сэтгэхүйгээр урласан бүтээл ч харагдана. Үүнээс гадна хүүхдүүдийнхээ сэтгэхүйг шингээсэн бүтээлийг ч эцэг эхийн оролцоотойгоор урласан нь бий. 

Дашрамд дурдахад, 115 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Гэрэлцэцэг нь  2010, 2012, 2014 онд “Дүүргийн шилдэг эрхлэгч”, 2015 онд “Дүүргийн хөдөлмөрийн аварга эрхлэгч”, 2016 онд “Нийслэлийн манлайлагч эрхлэгч”-ээр шалгарч байсан нь ч энэхүү цэцэрлэгийн ажлын амжилттай хаашаа ч үгүй зохицож таарна. Тус хамт олны өнгөрөгч 30 жилд бүтээсэн амжилт, бүтээн байгуулалтыг бид нэг удаад дурдаад барахгүй юм. Гэхдээ тоймлон хүргэвэл 1999, 2012 онд “Дүүргийн тэргүүний цэцэрлэг”-ээр шалгарч байсан бол 2016 онд “Нийслэлийн тэргүүний цэцэрлэг”, “Боловсролын шилдэг байгуулага”-аар шалгарч байв. Мөнхүү 2009, 2010, 2011 онуудад Нийслэлийн Цэцэрлэгүүдийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос зарласан уралдаанд хоёр, гуравдугаар байранд шалгарч байсан бол “Хүүхдэд ээлтэй байгууллага”, “Хүүхдийн авьяасыг дэмжигч байгууллага”, “Шилдэг охижилттой цэцэрэг”, “Шилдэг ногоон байгууламжтай байгууллага” зэргээр удаа дараа шалгарч байсан хамт олон юм. Үүнээс гадна нийслэл дүүргийн хэмжээний хүүхэд багачуудын дунд зарласан уралдаанд удаа дараа амжилттай оролцож шагнал хүртэж байсныг дуулгахад таатай байна. 

Анх Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт “Ясли-цэцэрлэгийн комбинат” нэртэйгээр 325 хүүхдийн хүчин чадалтай, 11 багш, ажиллагсад, таван бүлэгтэйгээр 1987 оны наймдугаар сарын 18-нд үүд хаалгаа нээж байсан  түүхтэй. Тиймээс амжилт бүтээлд тэмүүлсэн он жилүүдэд бүтээн байгуулалт, ногоон байгууламж ая тухтай орчноо хойш тавьж үзээгүй хамт олон гэдгийг ч дээр дурдсан амжилтаас нь харж болно. Тухайлбал, улсын болон нийслэл, дүүргийн, төсөл хөтөлбөрийн гэх зэрэг хөрөнгийн эх үүсвэрээр чамгүй ажлыг нугалжээ. Хамгийн сүүлийн жишээ дурдахад 2015-2016 онд улсын төсвийн хөрөнгө болох нэг тэрбум 150 сая төгрөгөөр 150 хүүхдийн багтаамжтай өргөлтгөлийн барилга барьж, 21 ажлын байр шинээр бий болгосон. Мөнхүү сүүлийн зургаан жилийн хугацаанд Япон Улсын Элчин сайдын яамны “Өвсний үндэс” хөтөлбөр, НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг зургаан төсөл хэрэгжүүлж гадна орчин болон сургалтын нөхцлөө сайжруулсан шилдэг хамт олон билээ. Ийм л нэг хийж бүтээхийн төлөө ажиллаж амьдарч байгаа хамт олон ажил хөдөлмөрийн өндөр амжилтаар түүхт 30 жилийнхээ ойн баярыг тэмдэглэх гэж байна. 

 

С.Ууганбаяр

Шуурхай.мн

Монголын хамгийн анхны аймшгийн кино "Алт амилах цаг"
Монголын хамгийн анхны аймшгийн кино "Алт амилах цаг"
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​