fbpx Хоёр хүний амь нэхүүлсэн Лу.Болд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 38 секунд

Хоёр хүний амь нэхүүлсэн Лу.Болд

Ард түмнээс өндөр итгэл хүлээж Төрд тэднийг төлөөлж байгаа УИХ-ын гишүүндээ сонгогчид бид итгэхгүй яах юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Сөрөх тагнуулын алба, АТГ, Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан  эрхэмд ч бид түүнээс дутахгүй итгэнэ. Тэр чигээрээ хариуцлага, улсын нууцыг тээж яваа эрхэмдээ итгэхгүй бол алдас болно. Өөр хэнд итгэх юм бэ. Учир юу вэ гэвээс дээр дурдсан хариуцлагатай албан тушаал дамжиж ажилласан тагнуулч Б.Хурц УИХ-ын гишүүн Лу.Болдыг Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа хил дамжуулан зэвсгийн наймаа хийсэн, түүний төлбөр болох 300 мянган ам.долларыг аваад өгөөгүй учраас хойд Солонгост хоёр хүн цаазлуулсан хэмээн хуралдааны танхимд, тангараг өргөсөн олон түшээдийн өмнө өчив. Үүнээс гадна хэвлэл мэдээллээр нээлттэй зарлав. Ингэхээр итгэхгүй яах юм. Үүнээс үзвэл Лу.Болд гишүүн маань шууд бус утгаараа хоёр хүний аминд хүрсэн бололтой. Нөгөө талаар тэр их хөрөнгө мөнгөний хажууд бас л зэвсгийн гэх мэт хориотой наймаа хийдэг гэдгийг тагнуулч маань мэдээллээ.

 Манай нэрт эрдэмтний хүү учраас Лу.Болдыг манайхан гайгүй гэгээлэг талд нь харахыг хичээдэг ч түүнд энэ мэтээс эхлээд бараан зүйл элбэг байдаг л даа. Зэвсгийн наймаа л гэнэ, хөндлөнгийн ч гэлээ түүнд хамаатуулж болох хүний амь л гэнэ, оффшор бүсэд нууц мөнгө л гэнэ, Батж.Батбаярын хүүд төсвөөс их хэмжээний мөнгө гаргаж өгсөн л гэнэ, тендер нэрээр бусдад мөнгө гаргаж өгсөн л гэнэ. Ерөөсөө гэгээн зүйл ховор. Үүнийг хойш тавьж тухайн үед дэгдэж байсан зэвсгийн наймаа хүний амь нас тойрсон асуудлаас тодруулах гээд үзье. Лу.Болдыг Батлан хамгаалахын сайдаар ажиллаж ахуй цагт Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагчаар ажиллаж байсан бригадын генерал Т.Дашдэлэгийг хил дамнуулан зэвсгийн наймаа хийсэн хэргээр Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан хорьж шалгасан билээ. Хорих болсон шалтгаан нь “Миг-21” онгоцны моторуудыг Хойд Солонгост зарж, улс дамнуулан наймаалцсан зэвсгийн хэрэгт холбоотой хэмээсэн байдаг. Үүнээс гадна БНСУ-д суух цэргийн атташе генерал М.Борбаатарын нэр хүртэл холбогдож байсан.

Тухайн үед шалгагдаж байсан генерал М.Борбаатар “Би энэ хэрэгт ямар ч хамаагүй” гэж нотолсон. Харин Т.Дашдэлэг мөрдөн байцаалтын явцад “Эл хэргийг Батлан хамгаалахын сайд байсан Лу.Болд маш сайн мэдэж байгаа” хэмээн хэлсэн байдгийг Б.Хурц битгий хэл монголчууд мэдэх болсон. Энэхүү наймаа нь нэгэнт тохиролцоонд хүрч Солонгосын тал урьдчилгаа төлбөр болох 300 мянган ам.доллараа шилжүүлсэн ч манайхан л болсон хойно онгоцны моторыг нь явуулалгүй удсан учраас Хойд Солонгосын талаас нэхэмжлэл ирснээр ийнхүү эл хэрэг мандах болсон гэдэг.  Ийнхүү хэрэг мандах үед Лу.Болдын мэдэлд байх “Бодь” группын данснаас энэхүү мөнгө гуйвсан байдаг юм. Харин энэхүү хэрэгт Лу.Болд ямар нэгэн байдлаар холбогдоогүй мэт замхарсан. Яагаад Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан эрхмийн хувийн компанийн дансаар улс хоорондын зэвсгийн наймааны мөнгө шилжиж ирж байдаг билээ гэдэг нь өөрөө ихээхэн том асуудал хэдий ч халдашгүй дархан эрхтэй, мөнгөтэй УИХ-ын гишүүнд тэгтлээ хамааралгүй мэт замхарсан. Аливаа зүйл цагийн урсгалд мартагдаж, цагаан бараан үйлд дарагдсаар ор сураггүй болдог талтай. Үүн лугаа адил шарх нь аниж байсан Лу.Болдод хамаарах энэ хэрэг хоромхон зуурт эргээд түймэр шиг асав. Яахав, Лу.Болд гишүүний хувьд БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурцад асуулт тавьсан нь ийнхүү аньж байсан шархаа сэдрээхэд хүргэсэн хэрэг.

Тэрбээр “Би Гадаад харилцаа, Батлан хамгаалах гээд хоёр яамны сайдын албыг хашиж байсан хүн. Надтай хамт ажиллаж байсан хоёр ТНБД  өнөөдөр амь насаа алдаад байна. Ямар учраас надтай хамт ажилласныхаа төлөө хоёр ч Төрийн нарийн бичгийн дарга амиа алдах болов. Тэр хүмүүс амь насаа алдах хүртэл нь юу нөлөөлөв, хэн шалгасан юм гэдгийг би асуумаар байна. Надад талийгаач болохынхоо өмнө ирээд “Ганц л мэдүүлэг өгчих. Л.Болдын эсрэг нэг өгүүлбэр хэлчихвэл асуудлыг чинь цайрууллаа гэдэг асуудал тавьдаг” гэсэн. Хэн ийм даалгавар өгсөн юм бэ. Үүний цаана хэн байгаа юм. Нэр дэвшигч Б.Хурцын ажиллаж байсан байгууллага л үүнийг шалгасан: хэмээн хэлээд л байдлыг өөр тийш эргүүлчихсэн. Уг нь “Бодь” группын данснаар мөнгө гүйгээгүй бол Лу.Болд Б.Хурцаас ийн ам бардам асууж болох байв.

Даанч “Бодь”-ийн дансаар мөнгө гуйвсан нь гарцаагүй учраас Б.Хурцад ч тэр, нийт түмэнд олз болж байгаа хэрэг. Харин хариуд нь Б.Хурц дээрх асуудлыг дэлгэж тавьсан хэрэг. Энэ явдал нь манай улстөрчид болон төрд өндөр дээд алба хашиж байгаа хүмүүс хичнээн бохирдсныг харуулж байгаа хамгийн наад захын жишээ юм. Бие биендээ хууль бус үйлдлээр барьцаалагдсан, нэгндээ үг хэлж болдоггүй ийм цаг үед бид амьдарч байгаагийн нэгээхэн жшээ бол энэ мөн.

УИХ-д дөрвөнтөө сонгогдож байгаа туршлагатай параментч гэж болох энэ хүний тухайд таатай мэдээлэл тэр бүрий байдаггүй ч дандаа бараан зүйлд гар дүрээд байгаагүй нь ойлгомжтой. Юутай ч Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа 1800 орчим ахмад дайчин цэргийн алба хаагчдыг орон сууцжуулахад томоохон үүрэг гүйцэтгэсэн хүн гэдгийг өнөөдөр ч салбарынхан нь ам сайтай ярьж байдаг. Мөнхүү БХИС-ийн харъяанд “Тэмүүжин-Өрлөг” сургуулйиг байгуулсан нь нүдээ олсон зүйл гэдгийг мэргэжлийнхэн үнэлдэг.  

            Түүний хувьд Батлан хамгаалах, Гадаад харилцааны сайдаар тус тус ажиллаж байсан гэхээр АН дотроо нөлөөтэй хөрөнгөлөг гишүүдийн тоонд зүй ёсоор багтана. Манайхан хэзээ л бүлэглэл фракцгүй, хөрөнгөгүй хүнд сайдын суудал өгч байлаа. Үүнээс өмнө манай нэрт эрдэмтний хүү маань Их эвслийн Засгийн газрын үед Ашигт малтмал газрын тосны даргаар дөрвөн жил ажилласан нь ч бас нэг нөлөөг харуулна. Уул уурхай ашигт малтмалын зөвшөөрлийг энэ газар олгодог бөгөөд жинхэнэ утгаараа лиценз гэдэг зүйлийн наймаа явагддаг хэмээн ярьдаг шүү дээ. Тэгэхээр Лу.Болд эртний л ашигтай суудалд заларч байсан нөхөр гэдгийг эндээс харж болно. Харин ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар Лу.Болд гишүүн ирэх 2020 оны сонгуулиар Улаанбаатарын тойрогт нэр дэвшээд ялах магадлал бараг байхгүй аж. Тиймээс тэрбээр орон гараад буй Баянхонгор аймгийн тойргийг гөрөөлөх, тэнд сэм сэмхэн анхаарал хандуулах болсныг хэлж байсан.

С.Баяр

Шуурхай.мн 

 

 

 

Залруулга
Залруулга
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​