“Аэро Монголиа” компанийн Улаанбаатар-Челябинск-Туркийн Анталия чиглэлийн онгоц Оросын Челябинскаас шатахуун аваад, агаарын хөлгийн зорчигчийн шат тавих гэж байгаад онгоцны сүүлийг гэмтээсэн тухай мэдээлэл гараад байгаа юм. Улмаар 140 гаруй зорчигч 10 цаг гаруй саатжээ.
Энэ талаар иргэн “Коронавирусний халдвартай холбоотойгоор ОХУ агаарын хилээ нээгээгүй учраас буудлаас гаргахгүй байгаа гэнэ. Өндөр настай, хүүхэд хөгшид хоол ундгүй бүх газар нь хаалттай хэцүүдэж байна” хэмээн пост бичжээ.
Одоогоор тус онгоц нислэгээ үргэлжлүүлсэн эсэх, зорчигчид хэрхэн байгаа талаар албаны байгууллагууд мэдээлэл өгөөгүй байна.