fbpx Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ
 
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
4 минут 21 секунд

Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ

Херо хэмээх Б.Баатар баривчлагдлаа. Энэ хүн телевиз,киноны найруулагч бөгөөд үүндээ ч сайн хэмээгддэг. Монгол хүн бүрийн үзэх дуртай “Монгол туургатны зуун эрхэм” контентыг л нэрлэхэд бүгд санах учиртай. Саяхан машинтай иргэдийн “Туйлдаж гүйцлээ” гэдэг эсэргүүцлийн жагсаал болсон. Жагсагчид бензин шатахууны тасалдал болон үнэ нэмэгдэж байгаа нь иргэдийг туйлдуулж байна. Засгийн газар шатахуунаар хангаж чадахгүй байна. Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ажлаа хийж чадахгүй байна. Түүнийг огцруулах ёстой хэмээн шаардсан. Уг жагсаал дээр “Херо” студийн “Монгол хаан” жүжгийн хувцаснаас санаа авсан “Монгол хаан” цувралын малгайтай залуу байж таарсан байна. Тиймээс “Туйлдаж гүйцлээ” гэсэн машинтай иргэдийн жагсаалыг мөнөөх “Херо” хэмээх Б.Баатарыг зохион байгуулсан гэж үзэн баривчилжээ. Дээрээс нь залилах, мөнгө угаах болон үндэсний эв нэгдлийг бусниулах зохиомол ажиллагаа зохион байгуулсан гэх үндэслэлүүдээр яллагдагчаар татаж, 2026 оны аравдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаатай цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан байна.

Харин Б.Баатар мэдэгдэхдээ “Би энэ жагсаалыг зохион байгуулаагүй. Одоо хувцас ч өмсөж болохоо байв уу. Тэр залуу манай гаргасан малгайг өмссөн нь буруу юу. Ер нь намайг хоёр жил шалгаж байгаа.Би ямар ч ажил төсвийн мөнгөөр хийж байгаагүй. Дан сайн дурын үндсэн дээр хийж байсан. Гэрэг цамхгийн 14 давхрын байр луйвардаж авсан гэж шалгасан. Зарсан хүн нь бизнесийн зарчмаар өгсөн гээд байхад ямар ч хамааралгүй хүний гомдлоор шалгаад байгаа. “Монгол хаан” жүжгийн долларын асуудал худал гүтгэлэг, мөн хэдэн залуус рейл хийсэн, түүнд хамаатай гэж шалгаж байгаа. Ийм үйл явдал цаашид ч давтагдана.Дараа дараагийн уран бүтээлчид, сэтгүүлчид дээр ийм ажиллагаа давтан явагдана” гэж мэдэгдсэн юм. Анхан шатны шүүхээр хорих шаардлагагүй гэж байсан ч прокурорын гомдлоор хэргийг дахин хянаж нэг сарын хугацаагаар хорихоор шийдсэн. Юу болоод өнгөрөв өө гээд эргээд харъя. Эхлээд жагсаал зохион байгуулсан хэмээн баривчилсан. Тэгээд шүүх хорих шаардлагагүй гэж үзсэн. Гэтэл манай прокуроруудын гомдлоор нэг сар хорих болжээ. Монгол Улсад жагсаал цуглаан хийх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болно гэж Үндсэн хуульд заасан байдаг биш бил үү. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д иргэн «итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй» гэж баталгаажуулсан байдаг. Гэвч прокурорууд үүнд айхтар гомдсон нь огт ойлгомжгүй байна. Тэд жагсаал цуглаан хийхийг гэмт хэрэг гэж үзээд байгаа юм уу. Тэгвэл хэзээнээс жагсаал цуглаан хийх, үгээ чөлөөтэй илэрхийлэх зэрэг нь гэмт хэрэг болчихсон юм бэ. Жагсаал хийж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй юм чинь түүнийг зохион байгуулах нь гэмт хэрэг биш баймаар юм. Гэхдээ Б.Баатар “би зохион байгуулаагүй” гэсэн л дээ. Эцэст нь нэг зүйлийг хариуцлагатай асууя. Прокуроруудаа, монголчууд бид жагсаал цуглаан хийх эрхтэй юү, үгүй бол хэзээ тэр эрхийг минь булаагаад авчихсан юм бэ. Та нар хууль бус гээд иргэнээ баривчлахыг харахад жагсаал хуул бус болчихсон юм биш үү.

Д.НАЦАГ Өдрийн сонин

УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан
УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан
 
Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна
Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ

Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна

Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна

Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ

Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ

УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан

УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь хүрэл медалиа хүртлээ

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь хүрэл медалиа хүртлээ

Н.Номтойбаяр МАН-д зүгээр нэг элсэх бус, МАХН шиг квот тохиролцож нэгдэхийг хүсэж байна

Н.Номтойбаяр МАН-д зүгээр нэг элсэх бус, МАХН шиг квот тохиролцож нэгдэхийг хүсэж байна

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ

“Хиймэл оюун ухаан“-аар 1 сарын дотор хийлгэж, тендерт ялсан нэгдүгээр ангийн сурах бичигт 3 хөлтэй хүүхэд дүрсэлжээ

“Хиймэл оюун ухаан“-аар 1 сарын дотор хийлгэж, тендерт ялсан нэгдүгээр ангийн сурах бичигт 3 хөлтэй хүүхэд дүрсэлжээ

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын Хайнаньд хийсэн аяллын үеэр болсон харамсалтай явдлын тухай

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын Хайнаньд хийсэн аяллын үеэр болсон харамсалтай явдлын тухай

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​