fbpx Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна
 
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
14 минут 44 секунд

Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна

ЭЗХЯ-ны Бизнесийн орчны бодлогын газрын дарга Л.Балчинлувсантай Монголын хувийн хэвшлийн өсөлт, бизнесийн орчин, төрийн шинэчлэл болон бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа.

-Монголын хувийн хэвшлийн өсөлт, хөрөнгө оруулалтад өнөөдөр хамгийн ихээр нөлөөлж буй, нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлууд юу байна вэ? Тэдгээрээс хамгийн гол гурван бэрхшээлийг нэрлэнэ үү?

-Мэдээж, хувийн хэвшлийн өсөлтийг хязгаарлаж буй асуудлыг олон талаас нь харж болно. Гэхдээ бизнесийн шийдвэр гаргалт, хөрөнгө оруулалт, бүтээмжид хамгийн хүчтэй нөлөөлж байгаа гурван асуудлыг онцолбол нэгдүгээрт, бизнесийн орчны урьдчилан таамаглах боломж; хоёрдугаарт, хүний нөөц ба бүтээмж; гуравдугаарт, урт хугацааны санхүүжилтийн хүртээмж гэж бодож байна.

Монгол Улс хөрөнгө оруулалтын боломжоо бүрэн ашиглаж чадахгүй байгаад асуудал байна. CPSD тайлангаас харахад, ноос ноолуур, сэргээгдэх эрчим хүч, эрдэс баялгийн хайгуул зэрэг салбарт ихээхэн боломж бий.

Гэхдээ хөрөнгө оруулагчид зөвхөн боломжийг биш, бизнесийн орчны тогтвортой байдал, зөвшөөрлийн тодорхой байдал, төрийн шийдвэрийн урьдчилан таамаглах боломжийг хамгийн түрүүнд хардаг. Тиймээс өнөөдрийн хамгийн том сорилт бол хөрөнгө оруулалтын орчны итгэлцлийг улам бэхжүүлэх асуудал гэж харж байна.

-Төр бизнесийн хөгжилд ямар үүрэгтэй оролцох ёстой вэ? Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгчдэд саад болохоос илүүтэй хөгжих боломжийг нь нээхэд төрийн бодлого ямар чиглэлд өөрчлөгдөж байна вэ?

-Олон улсын туршлагаас харахад, урт хугацаанд хамгийн үр дүнтэй бодлого нь татаас биш, харин тогтвортой дүрэм журам, өрсөлдөөнт орчин, чанартай төрийн үйлчилгээ байдаг. Төрийн гол үүрэг бол хувийн хэвшилтэй өрсөлдөх биш, бизнес эрхлэгчид хөгжих, өсөх нөхцөлийг бүрдүүлэх юм. Засгийн газраас “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлого”-ын хүрээнд бүхий л салбарт “Чөлөөлье” үндэсний санаачилгыг хэрэгжүүлэн, эдийн засгийн эрх чөлөөг хангах талаар төрөөс баримтлах зарчмыг тодорхойлж, бизнесийн орчныг сайжруулах, төрийн дарамт, хүнд суртлыг арилгах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хуульчлан хамгаалах чиглэлээр томоохон эрх зүйн шинэчлэлийг эхлүүлээд байна. Энэ хүрээнд Их хурлаас 2026 оны долдугаар сарын 03-ны өдөр баталсан Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн шинэчлэлүүд нь бие биеэ нөхсөн цогц реформ болж байна.

-Өнгөрсөн хугацаанд Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэд “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-ийг байгуулсан. Үр дүн гарч байна уу?

-2026 оны эхний хагас жилд эдийн засгийн тэргүүлэх 15 салбарын хүрээнд 79 арга хэмжээ зохион байгуулж, 256 илтгэл мэдээллийг 1,091 аж ахуйн нэгж, 66 Элчин сайдын яам болон олон улсын байгууллагын төлөөллийг хамруулан нийт 3,273 оролцогчдод хүргэн ажилласан байна. Мөн тус төв дээр хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдээс ирүүлсэн зургаан чиглэлийн 304 санал, хүсэлт, асуудлыг нэгтгэн судалж, шийдвэрлэх чиглэлээр ажилласан ба 98-ыг нь байгууллагын түвшинд шийдвэрлэсэн бол 149 нь төрийн үйлчилгээ болон байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай, 57 нь эрх зүйн орчны шинэчлэлтэй холбоотой асуудал байгааг тодорхойлон холбогдох хуулийн төслүүдэд хүргүүлж ажилласан байна. Энэ хүрээнд 115 уулзалт хийж, ганцаарчилсан зөвлөгөө өгч ажилласан байна. Тус төв нь хэдийгээр албан бус бүтэц хэдий ч өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулагчийн гомдол шийдвэрлэх үндэсний механизм бий болгох, төр-хувийн хэвшил-мэргэжлийн холбоодын байнгын зөвлөлдөх механизмыг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтын орчны үнэлгээ болон хөрөнгө оруулагчдын сэтгэл ханамжийн тогтолцоог нэвтрүүлэх зэрэг ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж ажилласныг онцолж хэлэх нь зүйтэй байх.

-Хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд ямар ажлууд хийгдэв?

-Эдийн засаг, хөгжлийн яамнаас хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдээс ирүүлсэн гомдлыг зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх арга хэмжээг авч, шаардлагатай зарим асуудлуудыг үе шаттайгаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн ажиллаж ирсэн.

Тодруулбал, 2026 оны есдүгээр сарын байдлаар хөрөнгө оруулагчдаас нийт 4.4 их наяд төгрөгийн дүн бүхий 51 гомдол ирээд байна. Үүнээс найман асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, “Хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2026 оны 240, 281, 355 дугаар тогтоолоор аж ахуйн нэгжээс ирүүлсэн гомдлыг хуулийн дагуу шуурхай шийдвэрлэхийг холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг болгож, мөн 22 гомдлыг холбогдох төрийн байгууллага, албан тушаалтанд шийдвэрлүүлэхээр хүргүүлж, нийт 3.1 их наяд орчим төгрөгийн үнийн дүн бүхий 30 гомдолд шийдвэрлэх арга хэмжээ аваад байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хөрөнгө оруулагчийн гомдол, маргааныг шийдвэрлэх эрх зүйн үндсийг тодорхой хуульчилж, энэхүү чиг үүргийг Хөрөнгө оруулалт, худалдааны газарт хариуцуулсан нь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, төрийн байгууллагын хариуцлагыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах тогтолцоог институцийн түвшинд бэхжүүлсэн чухал бөгөөд сайшаалтай алхам болоод байна.

-Хувийн хэвшлийнхэн нийгмийн даатгалын шимтгэлийн ачаалал нь ажилтны цалин, ажлын байр, бизнесийн хөрөнгө оруулалтад зарцуулах боломжийг хязгаарлаж байна гэж шүүмжилдэг. Энэ шүүмжлэлийг Та хэр үндэслэлтэй гэж үздэг вэ?

-Энэ асуудлыг зөвхөн ажил олгогчийн ачааллын өнцгөөс харах боломжгүй. Төсөв ч тэр, Нийгмийн даатгалын сан ч тэр тодорхой нөөц, боломжийн хүрээнд ажилладаг. Тэр нөөцөөрөө өндөр настан, хөдөлмөрийн чадвараа алдсан иргэд, нийгмийн хамгаалал шаардлагатай бүлгүүдэд үйлчилгээ үзүүлж, тэтгэвэр, тэтгэмжийг санхүүжүүлдэг. Тиймээс шимтгэлийн хувь хэмжээг бууруулах тухай ярихдаа зөвхөн бизнесийн зардал буурна гэдэг талаас нь бус, нөгөө талд байгаа нийгмийн хамгааллын тогтолцооны тогтвортой байдал, иргэдийн хүртэх тэтгэвэр, тэтгэмжид үзүүлэх нөлөөг хамтад нь авч үзэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, энэ бол бизнесийг дэмжих үү, нийгмийн хамгааллыг хамгаалах уу гэсэн сонголтын асуудал биш. Харин эдгээрийн хооронд зөв тэнцвэрийг олох асуудал юм.

Иймээс Нийгмийн даатгалын тогтолцооны аливаа шинэчлэл нь судалгаа, тооцоолол, урт хугацааны тогтвортой байдлын үнэлгээнд суурилсан байх ёстой.

-НӨАТ болон НДШ-ийг хувийн хэвшлийн үйл ажиллагаанд дарамт учруулж буй татвар, шимтгэлүүдийн нэг гэж үзэх үндэслэл бий юу. Ялангуяа бизнес эрхлэгчдийн ярьдаг мөнгөн урсгал, буцаан олголт, тайлагналын тухайд?

-Татвар, нийгмийн даатгалын шимтгэл нь ААН-ын нэг төрлийн зардал мөн. Гэхдээ НӨАТ-ын тухайд манай улстай ижил төстэй улс орнуудтай харьцуулахад өндөр биш хувь хэмжээтэй юм байна лээ. OECD-ийн орнуудын НӨАТ-ын стандарт хувь хэмжээ дунджаар 12-22 хувийн хооронд байдаг бол Европын холбооны орнуудын дундаж мөн 20 гаруй хувь байна. Харин Монгол Улсад НӨАТ 10 хувь байгаа нь энэ түвшнээс нэлээд доогуур үзүүлэлт юм. Тиймээс бизнес эрхлэгчдээс гарч буй асуудал нь дан ганц НӨАТ-ын хувь хэмжээтэй холбоотой асуудал гэхээсээ илүү мөнгөн урсгал, буцаан олголт, тайлагналын шаардлага, татвар-шимтгэлийн нийт ачаалалтай холбоотой байдаг.

-Монголын бизнесүүдэд урт хугацааны санхүүжилт авах боломж хязгаарлагдмал байдаг. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд санхүүжилтийн ямар эх үүсвэрүүдийг хөгжүүлж, бизнесүүдийг урт хугацаанд хөрөнгө татах боломжтой болгох шаардлагатай вэ?

-Монголын бизнесийн санхүүжилтийг зөвхөн банкны зээлээр шийдэх боломжгүй. Ялангуяа урт хугацааны хөрөнгө оруулалт хийх бизнесүүдэд санхүүжилтийн олон эх үүсвэр хэрэгтэй. Тиймээс хөрөнгийн зах зээл, бонд, хөрөнгө оруулалтын сан, венчур санхүүжилт, лизинг зэрэг санхүүжилтийн сувгуудыг хөгжүүлэх шаардлагатай. Үүний зэрэгцээ компанийн засаглал, санхүүгийн мэдээллийн ил тод байдал, хөрөнгө оруулагчийн эрхийн хамгаалалт сайжрах ёстой. Төрөөс бүх бизнесийг санхүүжүүлэх бус, сайн бизнес өөрөө хөрөнгө татах боломжтой орчныг бүрдүүлэх нь илүү тогтвортой бодлого.

-Бизнес эрхлэгчид шаардлагатай ур чадвартай ажилтан олоход хүндрэлтэй байдаг. Хүний нөөцийн хомсдолыг зөвхөн ажиллах хүчний тооны асуудал гэж үзэх үү, эсвэл ур чадвар, бүтээмжийн асуудал гэж харах нь зөв үү?

-Зөвхөн тооны асуудал биш. Өнөөдөр бизнес эрхлэгчдийн ярьж байгаа гол асуудлын нэг нь шаардлагатай ур чадвартай ажилтан олоход хүндрэлтэй байгаа явдал. Тиймээс боловсрол, мэргэжлийн сургалт болон хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хоорондын уялдааг сайжруулах шаардлагатай. Нөгөө талд компаниуд өөрсдөө ажилтныхаа ур чадварыг хөгжүүлэх, технологи нэвтрүүлэх, бүтээмжээ нэмэгдүүлэхэд илүү их хөрөнгө оруулах хэрэгтэй. Энд төр бүх асуудлыг өөр дээрээ авах биш, хөдөлмөрийн зах зээл эрэлт, нийлүүлэлтээ зөв холбох нөхцөлийг бүрдүүлэх нь чухал.

-Зөвшөөрөл, хүнд суртал бизнесийн зардал, хугацаанд шууд нөлөөлдөг. Энэ асуудлыг шийдвэрлэхдээ ямар зарчим баримталж, ямар өөрчлөлтүүд хэрэгжүүлж байна вэ?

-Энд хамгийн түрүүнд “энэ зөвшөөрөл үнэхээр шаардлагатай юу?” гэдэг асуулт тавих хэрэгтэй. Эрсдэл багатай үйл ажиллагаанд шаардлагагүй зөвшөөрөл, давхардсан бичиг баримт шаардах нь бизнесийн зардлыг нэмэгдүүлдэг. Тиймээс шаардлагагүй зохицуулалтыг арилгах, эрсдэл багатай үйл ажиллагааг мэдэгдлийн зарчимд шилжүүлэх, төрийн үйлчилгээг цахимжуулах чиглэлд ажиллаж байна. Гэхдээ цахимжуулалт гэдэг нь хуучин хүнд суртлыг цахим хэлбэрт оруулахыг хэлэхгүй. Эхлээд процессыг нь хялбаршуулаад, дараа нь цахимжуулах ёстой. Нэгэнт төрд байгаа мэдээллийг иргэн, аж ахуйн нэгжээс дахин дахин нэхдэггүй байх зарчим энд чухал. Мөн Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэд “Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв”-ийг ажиллуулахаар бэлтгэлээ хангаж байна. Энэ төвд зөвшөөрлийн хүсэлт, гомдол шийдвэрлэлтийг шуурхай хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий зөвшөөрөл олгогч байгууллагууд болон холбогдох байгууллагуудын төлөөлөл албан бус бүтэцтэйгээр хамтын ажиллагааны механизмаар ажиллаад явах юм.

-Бизнесийн орчны шинэчлэл бодитоор үр дүнд хүрч байна гэдгийг ямар үзүүлэлтээр хэмжих ёстой вэ? Хууль, журам өөрчлөгдсөнөөс илүүтэйгээр бизнес эрхлэгчийн өдөр тутмын үйл ажиллагаанд ямар өөрчлөлт гарснаар шинэчлэлийн үр дүнг үнэлэх вэ?

-Хэдэн хууль баталсан, хэдэн журам өөрчилснөөр бус, бизнес эрхлэгчийн өдөр тутмын ажилд ямар өөрчлөлт гарснаар хэмжих ёстой. Бизнес эхлүүлэхэд зарцуулдаг хугацаа багассан уу, зөвшөөрөл авах шаардлага цөөрсөн үү, төрийн байгууллагаар явах давтамж буурсан уу, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад илүү тодорхой болсон уу гэдгийг харах хэрэгтэй. Эцсийн үр дүн нь бизнесийн зардал, хугацаа, эрсдэлийг бууруулж, хөрөнгө оруулалт, бүтээмж, ажлын байрны өсөлтөд нөлөөлж байгаа эсэхээр хэмжигдэнэ.

-Төр, хувийн хэвшлийн харилцааг цаашид хэрхэн шинэ шатанд гаргах шаардлагатай гэж Та үзэж байна вэ? Бизнес эрхлэгчдийг зөвхөн санал, гомдлоо илэрхийлдэг тал бус, бодлого боловсруулахад оролцдог түнш болгохын тулд ямар тогтолцоо хэрэгтэй вэ?

-Хууль, журам боловсруулахын өмнө тухайн зохицуулалт бизнесийн зардал, хөрөнгө оруулалт, өрсөлдөөнд ямар нөлөө үзүүлэхийг тооцох, хэрэгжилтийн дараа бодит үр дүнг нь эргэж үнэлэх тогтолцоо шаардлагатай. Өөрөөр хэлбэл, төр, хувийн хэвшлийн яриа нэг удаагийн уулзалтаар дуусах биш, байнгын зөвлөлдөх, санал авах, шийдвэрийн үр нөлөөг хэмжих механизм болох ёстой.

-Эдгээр хууль эрх зүй, бодлогын шинэчлэлийн цаадах хамгийн гол зорилгыг нэг өгүүлбэрээр тодорхойлбол Та юу гэж хэлэх вэ?

-Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо бий болгох. Төр тогтвортой, ойлгомжтой дүрэм тогтоож, шударга өрсөлдөөний орчныг бүрдүүлж, шаардлагагүй саадыг арилгана. Харин хувийн хэвшил бүтээмж, технологи, хүний нөөц, менежментдээ хөрөнгө оруулж өрсөлдөнө. Бидний зорилго бол төрөөс байнга дэмжлэг хүлээдэг бизнесийн орчин биш. Харин шударга дүрмийн хүрээнд өөрийн чадвар, бүтээмжээрээ өсөж хөгждөг хувийн хэвшлийн тогтолцоог бий болгох явдал.

Д.ЭРДЭНЭТУЯА Өдрийн сонин

Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ
Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ

Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна

Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна

Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ

Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ

УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан

УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь хүрэл медалиа хүртлээ

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь хүрэл медалиа хүртлээ

Н.Номтойбаяр МАН-д зүгээр нэг элсэх бус, МАХН шиг квот тохиролцож нэгдэхийг хүсэж байна

Н.Номтойбаяр МАН-д зүгээр нэг элсэх бус, МАХН шиг квот тохиролцож нэгдэхийг хүсэж байна

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ

“Хиймэл оюун ухаан“-аар 1 сарын дотор хийлгэж, тендерт ялсан нэгдүгээр ангийн сурах бичигт 3 хөлтэй хүүхэд дүрсэлжээ

“Хиймэл оюун ухаан“-аар 1 сарын дотор хийлгэж, тендерт ялсан нэгдүгээр ангийн сурах бичигт 3 хөлтэй хүүхэд дүрсэлжээ

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын Хайнаньд хийсэн аяллын үеэр болсон харамсалтай явдлын тухай

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын Хайнаньд хийсэн аяллын үеэр болсон харамсалтай явдлын тухай

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​