fbpx Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг
 
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
4 минут 48 секунд

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

-Генийн хувьсгал ба Монголын тал нутаг-

Аливаа хэл нь тухайн үндэстнийхээ соёл, сэтгэлгээний тусгал болж, үеэс үед уламжлагдан баяжсаар иржээ. Иймээс тэр хэлээр илрэх өвөрмөц хэллэг, зүйр цэцэн үг, оньсого тааврын мөн чанар, утга хэрэглээ, уг хэллэг үүссэн шалтгааныг бүрэн тайлж мэдсэнээр тухайн үндэстний ертөнцийг үзэх үзэл, соёл сэтгэлгээг таних боломжтой юм. Монголчууд эртнээс нэг ухагдахууныг олон талаас нь зүйрлэн таньж, багцалмал мэдлэг үүсгэж байсны нэг нь уламжлалт аргаар цаг агаар шинжих явдал юм. Үүгээрээ өвөрмөц болон хэвшмэл хэллэг, зүйр цэцэн үг үүсгэж, хэрэглэсээр байна. Энэ тухай Ц.Шагдарсүрэн “Монголчуудын утга соёлын товчоон” номдоо товч дурдаж, дараах зарим хэллэгийн утгыг тайлбарласан байна.

“Өглөөний дулааныг дулаанд бүү бод

Өсөхийн жаргалыг жаргалд бүү бод”

“Гарах наран улайваас гандахын тэмдэг

Гаран орон гинших нь үгүйрэхийн цондон”

“Хоёр хүн хамт яваад нэгийгээ эс хэлбэл хүний жиг

Хорин хоёртоо тэнгэр эс хуйсагнаваас тэнгэрийн жиг”

“Дуутай тэнгэр хургүй

Цуутай хүүхэн хуримгүй”

“Үүл зөрвөл бороо

Үг сөрвөл хэрүүл”

“Орох тэнгэрийн орой цоорхой

Орсон буурын шил цоорхой” зэрэг байна. Эдгээр хэллэгт монголчуудын цаг уурыг урьдчилан шинжих уламжлалт арга ухааныг үндэстний өвөрмөц ахуй соёл, ёс заншил цаашлаад хүний зан араншин, мөн чанар, сургаалтай холбон хэвшүүлжээ.

“Нар чихлэх” үзэгдэлийг тэнгэр муухайрах шинж гэдэг

Монголчууд од эрхэс, байгалийн үзэгдэл, улирал, газар зүйн холбогдолтой үг хэллэгээр өвөрмөц болон хэвшмэл хэллэг үүсгэдэг бөгөөд цаг уурыг “тэнгэр” гэх ойлголтоос салгаж үзэх боломжгүй хэмээн ухаарчээ.

“Тэнгэр задрах”, “Тэнгэр галзуурах”, “Тэнгэр арилах”, “Тэнгэр газар нийлэх”, “Тэнгэр онгойх” зэрэг хэллэг үүссэн нь уул ус, байгаль дэлхийгээ дээдэлдэг тэнгэр шүтлэгтэй холбоотой байж болох юм.

Тухайн байгаль, цаг уурт тохиромжтой, тохиромжгүй зүйлийг үйлдсэнээр тэнгэр баярлаж эсвэл хилэгнэж байгалийн ямар нэгэн үзэгдэл болдог хэмээжээ. Нөгөө талаас цас, бороо нь дээрээс чиглэлтэй буюу тэнгэрээс ордог учир эдгээр хэллэг үүссэн байх боломжтой юм. Энэ бүхнийг цаг агаарын байдал асуухдаа “Тэнгэр ямар байна?” гэдгээс харж болно. Мөн нар, сар, байгалийн ямарваа үзэгдэл дээр тулгуурлан шинжиж, түүгээрээ хэлц хэллэг үүсгэдэг.

“Борооны түрүүнд шороо

Боохойн түрүүнд хэрээ”

“Хялмаа ихэдвэл зуд

Хялаа ихэдвэл сохор”

“Хаврын тэнгэр шиг”

“Салхины үзүүр бүлээсэх – хаврын урь орох” зэрэг болно.

Үүнээс гадна монголчууд нар, сарны мандах жаргах байдал, хэлбэр шинжээр шинжиж дээрх өвөрмөц хэллэгийг үүсгэжээ. Нар хүрээлэн солонго татах үзэгдлийг “Нар хошлох”, “Нар чихлэх”, “Нар гурав гарах”, “Гурван нар гарах” зэргээр нэрлэдэг.

Хэрэв энэ үзэгдэл нь нар мандахад гарвал тэнгэр эвгүйрнэ харин жаргахдаа үзэгдвэл муугаа авч орлоо хэмээдэг. Мөн шинийн хоёрны сарны үзүүр болон хорин тавны сарын хүрээгээр шинжих тохиолдол бий. Түүнээс “Хорин тавны сар холуур хүрээлэв үү, ойроор хүрээлэв үү” гэх мэт хэллэг үүсжээ.

Энэ мэтчилэн уламжлалт аргаар цаг агаар шинжих өвөрмөц мэдлэгээ хэлц, хэллэгтээ шингээн уламжилж иржээ. Энэ мэт нар сар, од эрхэс, салхины аяс зэргээр цаг уурыг шинжихаас гадна таван хошуу мал, жигүүртэн шувуу, хорхой шавж болон бусад ан амьтан, өвс ургамал, эд материал, монгол гэрийн эд хогшлоор шинждэг уламжлалтай билээ. Тухайлбал, говийн малчид намар ингээ барихад ингэний сүү сайн байвал тэр жил өнтэй сайхан, харин муу байвал хатуу жил болно гэдэг. Мөн өвлийн улиралд ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэхчлэн шинждэг.

Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ
2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ
 
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Ц.Сандаг-Очир сайдаа, баавгай барихад гаргасан 1 тэрбум төгрөгийн ажил чинь хаана байна?

Ц.Сандаг-Очир сайдаа, баавгай барихад гаргасан 1 тэрбум төгрөгийн ажил чинь хаана байна?

Б.Найрамдал: Барилгын компаниудын түүх, зөвшөөрөл, төслийн мэдээллийг иргэдэд нээлттэй болгоно


Б.Найрамдал: Барилгын компаниудын түүх, зөвшөөрөл, төслийн мэдээллийг иргэдэд нээлттэй болгоно


Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна

Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна

Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ

Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ

УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан

УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь хүрэл медалиа хүртлээ

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь хүрэл медалиа хүртлээ

Н.Номтойбаяр МАН-д зүгээр нэг элсэх бус, МАХН шиг квот тохиролцож нэгдэхийг хүсэж байна

Н.Номтойбаяр МАН-д зүгээр нэг элсэх бус, МАХН шиг квот тохиролцож нэгдэхийг хүсэж байна

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ

“Хиймэл оюун ухаан“-аар 1 сарын дотор хийлгэж, тендерт ялсан нэгдүгээр ангийн сурах бичигт 3 хөлтэй хүүхэд дүрсэлжээ

“Хиймэл оюун ухаан“-аар 1 сарын дотор хийлгэж, тендерт ялсан нэгдүгээр ангийн сурах бичигт 3 хөлтэй хүүхэд дүрсэлжээ

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын Хайнаньд хийсэн аяллын үеэр болсон харамсалтай явдлын тухай

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын Хайнаньд хийсэн аяллын үеэр болсон харамсалтай явдлын тухай

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​