
Орос Украины дайн 2022 оны эхээр эхэлж эдүгээ тав дахь жилдээ үргэлжилж байна. Энэ дайнд Оросын 1 сая 540 000 орос цэрэг алагдаж, Украины 55 000 цэрэг алагдсан байна. Мөн Украины 15 000 энгийн иргэн, үүний дотор 750 хүүхэд амь насаа алджээ.
Энэ дайнд Украин улс зөвхөн өөрийн цэргийн хүчээр байлдаж байна. Өрнөдийнхөн Украины талд санхүүгийн болон байлдааны зарим зэвсэг техникээр тусалж байгаа бөгөөд Оросын эсрэг эдийн засгийн хориг тавьсан боловч үр дүн муутай байна.
Харин Украины талд гадаадын нэг ч цэрэг Оростой байлдаагүй. Дэлхийн хэвлэл мэдээллийнхэн Орост гадаадын цэрэг Украины эсрэг хэрхэн байлдаж байгаа талаар бага мэдээлэлтэй байдаг. Оросын тал энэ талаар таг дуугүй байдаг. Одоогоор Украины эсрэг Оросын талд дэлхийн 130 орны 24 000 хөлсний цэрэг / зарим мэдээнд 45 000 хөлсний цэрэг / байлдаж байна. Гадаадын орнууд байнгын армийн цэргээ Украин руу Хойд Солонгосоос бусад бүх орнууд явуулаагүй. Гадаадын олон сайн дурын болон хөлсний цэргүүд Оросын талд байлдсаар байна. Орос улсын төрийн байгууллагууд болон цэргийн компаниуд дэлхийн ядуу орны иргэдийг “Орос улсад ажил олгоно, барилга дээр ажиллуулна, сургуульд оюутнаар элсүүлнэ” хэмээн элдэв аргаар татаж авчраад дараа нь Оросын армид элсүүлж дайны фронтод явуулдаг ажээ. Төв азийн Узбекстан, Тажикстан, Киргызстан, Казахстан орнуудаас 10 000 гаруй залуус Оросын талд байлдаж байгаа ажээ. Зүүн өмнөд азиас ялангуяа Непал, Энэтхэг, Бангладеш. Шри Ланкаас 1800 гаруй залуус Украины эсрэг байлдаж байгаа ажээ.
Африкийн Кени, Сомали, Конго, Төв Африкийн бүгд найрамдах улсаас 1700 залуус Украины эсрэг байлдаж байна. Латин Америкаас Куба улсын 1000 гаруй залуус Украины эсрэг байлдаж байна. Ойрхи дорнодын Сири улсаас Басар Ашидын талын хүмүүс , мөн Ираны зарим иргэд Украины эсрэг байлдаж байна.
Иран улс бол анх Орос улс Украны эсрэг дайн хийж эхлэсэн цагаас хойш үлэмж их хэмжээний “Шахед” хэмээх байлдааны дрон нийлүүлж байсан. Иран нийтдээ Иранд үйлдвэрлэсэн “Шахед” байлдааны дрон 6000 гаруйг нийлүүлжээ. Орос улс Иранаас 2.0 тэрбму долларын үнэтэй байлдааны дрон үйлдвэрлэх лиценз авч Оросын Татарстаны ойролцоо байлдааны дрон үйлдвэрлэх цэргийн үйлдвэр барьж одоо “Герань” хэмээх нэртэй олон мянган байлдааны дрон үйлдвэрлэж байна. Хойд Солонгос 2024 оны сүүлчээр байнгны армийн цэргүүдээ Орост оруулж 2025 оны хавраас эхлэн солонгосын байнгын армийн тусгай хүчний цэргүүдийг Украины эсрэг байлдуулсаар байна. Хойд Солонгосын ардын армийн тусгай хүчний 14100 цэрэг одоогоор Украины эсоэг идэвхтэй байлдаж байна.
Хойд Солонгос ойрын үед дахин 10 000 цэрэг Украины эсрэг байлдахаар бэлтгэгдэж одоогоор 8000 солонгос цэргийг Орос руу явуулахад бэлэн болжээ. Орос улс Хойд Солонгосын цэргүүдийн бүх зардлыг хариуцаж байна. Бүх цэргийн зэвсэг, технологийг гардан хариуцаж байна.
Хойд Солонгосын Орост цэргээр тусалсны хариуд Орос улс тив алгасах баллистик пуужин болон цөмийн зэвсгийн технологийг сайжруулах тал дээр тэдэнд тусалж байна. Мөн Оросын тал Хойд Солонгост Ираны “Шахед” маягийн байлдааны дрон үйлдвэрлэх ажилд тусалж байна. Хойд Солонгос Оросын талд өмнө нь үлэмж их хэмжээний пуужин, их бууны сум нийлүүүлдэг байсан, одоо ч хэвэээрээ. Өмнөд Солонгосын “Ренхап” агентлагийн мэдээлснээр Хойд Солонгосын цэргүүд 2024 оноос эхэлж Оросын Курскийн орчим Украины эсрэг тулалдаж эхлэсэн бөгөөд одооны байдлаар нийтдээ Украинд 6000 солонгос цэрэг амь үрэгдсэн, шархадсан байна. Британий “Би- би- си” агентлагийн мэдээлснээр нийтдээ хойд Солонгосын 2304 цэрэг Украины дайнд амь үрэгдээд байна. Украинд шинэ оны босгон дээр хойд Солонгосын хоёр цэрэг олзлогджээ. Нэг нь амиа хорлох гэсэн боловч үхээгүй ажээ. Тэр хоёр хойд солонгосыг өөрсдийнх нь хүсэлтээр Өмнөд Солонгос руу илгээсэн хэмээн Украины ерөнхийлөгч ил тод мэдээлсэн нь буруудсан байна. Учир нь хойд солонгосын олзлогдсон цэргийн нэрийг дурдсан бол Хойд Солонгосын коммунистууд тэдгээр цэргийн ар гэр аав, ээжийг нь цаазлан хороох аюултай юм байна.
Одоогоор Оросын нутаг дээр нэг ч украин цэрэг байхгүй байгаа юм байна. НҮБ-ын мэдээлснээр Оросын цэргийн байлдааны дрон үйлдвэрлэдэг үйлдвэрүүд дээр Хойд Солонгосын олон мянган ажилчин ажиллаж байна.
Хойд Солонгосчууд Орос руу хил нэвтрэхдээ Орос улсад сурах оюутны визээр ордог ажээ. Тэдгээр хойд солонгосчууд Орос улсын Владивосток, Хабаровск, Эрхүү, Сахалин болон Москва, Санкт-Петербург хотын цэргийн үйлдвэрүүд, болд, гангийн үйлдвэр, хөлөг онгоцны үйлдвэр дээр ажиллдаг ажээ. Сониноос Монгол улсаас нэг монгол хүн Украины эсрэг Оросын талд байлдаж байгаад Украины талд олзлогджээ. Тэр монгол хүн бол ОХУ-ыг Зэвсэгт хүчний 38-р мото буудлагын бригадын 21720 дугаар тасагт цэргийн алба хааж байсан Пунцагийн Пүрэв-Очир байжээ. Монгол улсын иргэн П.Пүрэв- Очир нь 2026 оны 1-р сард Украины талд олзлогдож одоо дайны олзны цэргийн хуаранд хоригдож байгаа ажээ. Оросын “Единая Россия” нам саяхан Орост болсон парламентын сонгуульд 58.2 хувийн саналаар ялсны дараа В.Путин “ Манай оросын ард түмэн Украины эсрэг орос цэргийн тусгай ажиллагааг дэмжиж байна. Бид цэргийн ажиллагаагаа улам өргөжүүлнэ. Манай улс цөмийн зэвсгээр дэлхийд нэг номер” хэмээн мэдэгджээ.
Доржийн СҮХБААТАР 2026.10.5
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!