fbpx Маскаа хаях болоогүй шүү. Хүмүүс ээ!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 45 секунд

Маскаа хаях болоогүй шүү. Хүмүүс ээ!

Хүн төрөлхтнийг айлгаж байгаа COVID-19 өвчин дэлхий дахины амьдралыг орвонгоор нь эргүүлж бүр ондоошил үүсгэж байна. Хоёр жилийн өмнө "төрсөн" энэ өвчин хэзээ дарагдах нь тун тодорхойгүй. Бүх төрлийн шинжлэх ухаан хөгжлийнхөө дээдэд бараг хүрсэн ч уг өвчин төгсгөл болох цаг үеийг эрдэмтэд төсөөлж чадаагүй л байна. Ээ дээ. Жаахан намжих нь уу гэхийн сацуу баг өмссөн дээрэмчин шиг зүсээ хувилган нэрээ өөрчлөн дахиад гарч ирэх юм. Коронавирусээр эхлээд альфавирус, дельтавирус гээд л. Одоо юу гэнэв омикрон гэх болсон байх юм. Дэлхийн хэмжээнд 270-аад сая хүн өвчилж таван сая гаруй хүн амиа алдаад байна. Уг тооны өсөлт тун ч буурах янзгүй юм шиг. Эдийн засгийн хүчирхэг улс орон хүртэл энэ цар тахлын нөлөөнд барьц алдаж байгаа юм. Даангүй Европын орнуудад тахлын гурав дахь давалгаа ид байна. Цар тахлын үед асуудал дүүрэн дэлхий ертөнц төвөг ярвигтай энэ цагт хүн бүхэн шинээр амьдрахад суралцах нь чухал байгаа юм. За тиймээ дэлхийнхэн бүгдээр шинэ сорилтын эсрэг зогсож байна. Ердөө л өвчлөх үү, байх уу, үхэх үү, сэхэх үү гэсэн гурамсан холбоон дунд амьдрал өрнөж зугатах зайгүй үеийг туулсаар...

Тэгээд дэлхий гэхээ түр азнаж бидний монгол цар тахалтай хэрхэн тэмцэж байгааг анзааръя. Тун хэцүү замыг тууллаа. Цар тахалтай халз тулаад жил гаруй хугацаа өнгөрч. Засгийн газар, Улсын онцгой комисс тухайн үедээ муулуулж, сайлуулж байсан ч одоо бодоход гайгүй л ажиллаж дээ гэж бодогдоно.

Өнгөрсөн хавар, зун, намар тун ч сандруу байлаа. Хөл хорионд ч орж үзлээ. Найр наадам бол бүр ч хойш тавигдсаар бараг л өдий хүрлээ. Ажил албандаа очиход ч хязгаартай байсан үе бий. Сургууль, цэцэрлэг бол хаагдсан тийм цаг үеийг бид туулсан даа.

Тэгвэл өнөөдөр цар тахлын байдал ямар байна вэ гэвэл сүүлийн нэг өдрийн мэдээгээр 94 тохиолдол бүртгэгдэж Улаанбаатарт 75, орон нутагт 17 байна. Ингэснээр улсын хэмжээнд нийт тохиолдлын тоо 380.6 мянгад хүрч харамсалтай нь 1963 хүн өөд боллоо гэжээ. Мөн өдрийн хамгийн олзуурхмаар мэдээ нь 16 аймагт халдвар бүртгэгдээгүй явдал байлаа. Үүнийг одоогоос ердөө гурван сарын өмнөхтэй харьцуулаад үзэхэд тун өөдрөг сэтгэгдэл төрөхөөр юм. Халдварын тохиолдол 2600-2800-гаас давж маш хүнд өвчтний тоо 300 илүү гарч өдөрт нас барагсад дандаа 10-аас давж зарим үед бараг 20-д шахаж байсан цаг бий. Тэр үед цөөхөн Монгол энэ цар тахлаар дуусах нээ гэж ярих хүн тааралдаж л байлаа. Хүн бүрийн сэтгэл санаа дэнсэлж байсан нь тэр л дээ.

Гэтэл өнөөдөр халдварыг дотооддоо алдаад сандарч байсан монголчуудад нэгэн итгэл бий болж ирлээ. Удахгүй шинэ онтой золгоно. Энэ үед улам өөдрөг ямартай ч үхэл зовлонгүй мэдээтэй байх болов уу гэж бодох юм. Өвчлөл ихэссэн үед эмнэлгийнхэн ачааллаа даахгүй сандарч байсан бол одоо бас өөр өнгө төрхийг олжээ. Хааяагүй дэлгээд байсан ор, дэрээ хурааж олон эмнэлэг үндсэн эмчилгээ, үйлчилгээ нь жирийн байдалд шилжлээ. Энэ бол бүтэн жил зовж зүдэрсний эцэст олж буй амжилт ч гэж болно.

Одоо Засгийн газар, Улсын онцгой комиссоос юуг сануулж байна вэ гэвэл нэмэлт тун буюу вакцинжуулалтын гурав дахь тундаа л яаралтай хамрагд гэдгийг сануулж байна. Ер нь вакцинжуулалтын хувьд Монгол Улс азидаа тэргүүлж яваа гэж ДЭМБ-ас мэдээлж байна лээ. Гэхдээ энүүхэндээ гэж ярихад гурав дахь тунгийн хамрагдалт тийм сайн бишийг нуултгүй. Засгийн газрын бодлогоор бол цар тахлын тархалт саарч байгаатай холбогдуулан худалдаа үйлчилгээ, соёл боловсролын салбарын ажиллагааг нээлттэй болгосон. Сүүлд урлаг, спортын арга хэмжээг зохих ёсны хязгаарлалттайгаар явуулахыг зөвшөөрсөн. Аажмаар амьдралын үндсэн хэв маягтаа шилжих нөхцлийг хангаж байна. Хамгийн гол нь вакцинжуулалтын гурав дахь тунд иргэдийнхээ 50 хувийг хамарч чадвал хорио цээрийн дэглэмийн шар түвшинд шилжинэ шүү гэдгийг анхааруулаад байгаа юм.

Бас Африкийн орнуудаас анх илэрсэн гэх омикрон гэх шинэ вирусийн халдвар дэлхий олон оронд гарчихлаа. Үүнээс сэргийлэх гол арга мөн л нэмэлт тун гэж байна. Омикрон гэдэг тэр хувилбар нь маш хурдан тархах чадвартайн гадна хүний бие махбодийн уургийн түвшинд нөлөөлдөг тул өмнөх хувилбаруудаас илүү хөнөөлтэй байх магадлалтай гэдгийг давтан хэлж байгаа юм.

Африкийн вирус судлаачид энэ шинэ хувилбарыг эболатай зүйрлэх хэмжээний аюултайг сануулсан нь бий.

Тиймээс уг халдвар Монголд ороод ирвэл сөрөн зогсоход бэлэн үү гэсэн асуулт гарч ирж байна л даа. Энэ аюултай халдвар одоо зөвхөн африкийн орнуудад биш дэлхийн 16 оронд илэрчихээд байна.

Бүр монголчуудын олноороо очдог, ирдэг БНСУ, Японд ч шинэ тохиолдол илэрсэн гэж байгаа юм. Европын олон орон хил хязгаараа чангатгаж гадны иргэд хүлээж авахгүйгээ мэдэгдээд байна. Ийм нөхцөлд монголчууд бид яах ёстой вэ гэвэл халдвар хамгааллын дэглэмээ сулруулж болохгүй. Амны хаалтаа дараа гэж үзэх нь буруу. Таны эргэн тойронд халдвартай хүн байж болзошгүй гэдгийг хэзээ ч битгий март. Ийм юмыг эмч, мэргэжилтнүүд захиж байна.

Хэдийгээр вакцины нэмэлт тунг сайн дурын үндсэн дээр хийлгэ гэж байгаа ч цаашдаа хорио дэглэм ямар түвшинд байлаа ч хүмүүс олон нийтийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ, спортын уралдаан тэмцээн үзэхэд заавал ч үгүй гурав дахь тунд хамрагдсан байхыг шаардаж байгаа юм шүү дээ. Үүнийг төр, засгийн албадлага гэж үзэх учиргүй тийм цаг үе ирж байна.

Хүмүүсийг вакцинжуулалтад хамрах бүрэн боломж байгаа шүү дээ. Нийслэлийн хэмжээнд гэхэд 29 явуулын цэг, 33 суурин цэг нийтдээ 71 багийн 280 гаруй эрүүл мэндийн ажилтан уртасгасан цагаар ажиллаж байна. Мөн 21 аймагт нэгдсэн эмнэлгүүд, өрхийн эрүүл мэндийн төвүүд, сумдын эмнэлэгт вакциныг хийж байгаа. Нэг гол боломж хаа ч очоод тариулсан хэнд ч харьяалал харгалзахгүй үйлчилж байна. Ийм өргөн боломж нээж өгөөд байхад хийлгэх, хийлгэхгүй нь сайн дурын гэсэн биз дээ гэчихээд хэнэггүйтээд байх нь туйлын буруу.

Цар тахлын эхэн үед төр, засгаас таны төлөө бүхнийг хийж байсан бол одоо иргэн бүр өөрийнхөө төлөө эрүүл мэндийн төлөө өөрөө л анхаар гээд байна л даа. Энэ юу гэсэн үг вэ гэвэл иргэн та эрүүл мэндийнхээ төлөө хариуцлагатай ханд гэсэн хэрэг юм.

Бас нэгийг сануулахад сая нэг уяанаасаа алдуурсан амьтан шиг зан битгий гаргаарай. Ноднин шинэ жилээ хийгээгүй гээд энэ жил "зад авах" нэрээр ихээхэн учиргүйтвэл, халдвар хамгааллын дэглэмээ зөрчвөл цаашилж байгаа цар тахлыг буцаан авчрах болзошгүйг анхаараарай. Хүмүүс минь.

Эрүүл явбал Улсын наадам үзнэ гэсэн үг байдагчлан дахиад л шинж жил, цагаан сар болоод үгүйлээд байдаг наадам цэнгээн бүхэн чинь тохиолдоно шүү дээ. Тиймээс дэглэмээ сахь, Маскаа хаях болоогүй шүү.

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Д.Цэрэннадмид

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“Омикрон” хувилбарыг илрүүлэх боломжтой
“Омикрон” хувилбарыг илрүүлэх боломжтой
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​