fbpx Дарга, сайдынх гэлгүй дарааллын дагуу ачаа, барааг татах үүрэг өгчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Дарга, сайдынх гэлгүй дарааллын дагуу ачаа, барааг татах үүрэг өгчээ

Замын-Үүд боомтын нөхцөл байдлын талаар Шадар сайдын зөвлөх Ц.Мөнхбаатар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Шадар сайдаас бүх албаныханд нэг л үүрэг өгч байгаа. Энэ нь юу гэхээр ачаа барааг Эрээн боомтод очсон дарааллаар нь гаалийн бүрдүүлэлт хийх. Аль нэг дарга, сайдынх гэлгүйгээр яг дарааллын дагуу татна шүү гэдэг үүрэг өгсөн” гэлээ.

Харин төмөр замын тээврийн талаар Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн орлогч дарга н.Батмөнх “Өргөн царигаар Эрээн өртөөнөөс чингэлэг болон бусад ачааг татан авах чиглэлээр мөн нарийн царигаар экспортын чиглэлд хятад болон гуравдагч орон руу явуулах чиглэлээр Хөх хотын төмөр замтай харилцан ярилцаад явж байна. Хараахан шийд гараагүй байгаа" гэв.

Цэргийн бүртгэл өнөөдөр дуусна
Цэргийн бүртгэл өнөөдөр дуусна
 
Баянзүрх дүүрэгт 250 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Баянзүрх дүүрэгт 250 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

 
 
 
Ирэх сараас ипотекийн зээл олголт хэвийн болно
Залуу гэр бүлүүдийн хувьд байртай болох ганц боломж нь ипотекийн зээлд хамрагдах байдаг. Гэвч цар тахлаас үүдэж сүүлийн жилүүдэд ипотекийн зээл олголт багасаж, зарим банк зээлийн хүсэлт авахгүй