fbpx “Долдугаар сарын 1” буюу Ж.Батзандан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
12 минут 42 секунд

“Долдугаар сарын 1” буюу Ж.Батзандан

Өдгөөгөөс арваад жилийн өмнө буюу 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр түүхэнд хараар тэмдэглэн үлдэх өдөр болж тавын таван хүний амь хороосон явдал гарсан. Үүнд хаашаа ч үгүй УИХ-ын гишүүн Ж.Батзандан холбогддог. Сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэд олон нийтийн цуглаан мэтээр тайлбарладаг ч үүний цаана улстөрийн шалтгаан, зохион байгуулалт байсан гэдэгт эргэлзэх хэрэггүй гэж ихэнх хүмүүс харддаг. Тиймээс би энд хэдэн жилийн өмнө бичиж байсан зүйлээ сийрүүлэхийг хүслээ.

Улс Монголын бус Улаанбаатарын гудамжнаас хууль тогтоох дээд байгууллагын танхимд орж ирсэн түшээдийн нэг бол яах аргагүй Ж.Батзандан. Тэр тусмаа эзэн Чингисийн талбайг Сүх жанжнаар овоглож ахуй цагаас зөвхөн түүнийг гороолж байгаад УИХ-д орж ирсэн хүн. Иргэний хөдөлгөөн байгуулж, тэмцэл өрнүүлсэн алдаа оноотой жилүүд нь түүний намтрыг багагүй зузаан, бас сонирхолтой болгож өгсөн. Үүнээс гадна өдгөө улстөр дэх карьерыг нь ч санаснаас өндөрт өргөж яваад эргэлзэх хэрэггүй. Их засаг их сургуульд багшилж асан залуу 2006 онд Иргэний хөдөлгөөн байгуулснаар их улстөрд өөрийнхөө замыг засч эхэлжээ. Магадгүй сургуульд багшлаад цаашид амьдрахад хүнд байсан учраас тэрээр энэ замыг сонгосон байхыг үгүйсгэхгүй.

 

Түүний сургуульд багшлаад зүдэрч олдог нэг сарын цалинг нэг удаа үдийн цайнд хэрэглээд байхаар хэн ч энэ талбар руу зүтгэж таарна. Гэхдээ миний цалин амьдралд хүрэлцэхгүй байна. Би улстөрд орно гэж уриа лоозон бол гаргаагүй, тэр. Харин “Эх орноо эрүүлжүүлэхийн тулд иргэний хөдөлгөөн байгуулъя” хэмээн бичиж байж орж ирсэн санагдана. Энэ хоёр зүйл л баруун зүүнээс нь сугадаад Төрийн ордонд суулгачихсан байх. Ийнхүү иргэний хөдөлгөөн байгуулаад гудамжинд улстөр хийж явсан нөхөр маань хөдөлгөөнөө нам болгон бүтцийн өөрчлөлт хийснээр дараагийнхаа алхамыг хийсэн гэхэд болно. Ийнхүү Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улстөрийн хүчний намын даргын хувиар тэр 2010 оноос УИХ-д орж ирэх хүртлээ Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаад авсан их эр. Мөн энэ зуурт “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байлаа. Энэ үедээ тэр УИХ-д нэр дэвшин өрсөлдөх хэмжээний хөрөнгө босгосон хэмээн ард түмэн харддаг. Тийм ч биз. Үгүй ч биз. Түүнээс өмнө бол тэр Иргэний хөдөлгөөнөөрөө дамжуулан мөнгө босгох оролдлого хийж байсныг өдгөө хүн бүхэн мэднэ. УИХ-ын гишүүн С.Ганбаатараас эхлээд энэ замаар явж улстөрд хөл тавьсан нэр бүхий хүмүүс бий. Ямартай ч 2008 оны долдугаар сарын 1-ний өдрийн үймээний зохион байгуулагчдын нэг гэдгийг хүн бүхэн ярьдаг. Хууль хяналтын байгууллага ийн тогтоогоогүй ч ард түмэн өнөөдрийг хүртэл ийн хардах бөлгөө. Энэ үед тэрээр өөрөө ч хоригдон шалгагдаж байлаа. 2008 оны сонгуулиар түүнийг гаднынхнаас мөнгө авсан учраас ийн улайрлаа гэж үзэх нэгэн ч бий.

Гэхдээ Ж.Батзанданг цагдан шалгасны эцэст шүүхээс гэм буруутай гэж үзээгүй. Энэ үедээ тэрээр “Хэрвээ хэн нэгэн хүн шүүх цагдаагаар шалгагдаж байгаа бол шалгуулсан шиг шалгуулах хэрэгтэй. Тэвчээртэй хүлээх хэрэгтэй. Тэгээд эцсийг нь үзэх ёстой” гэж байснаас харвал үнэн мөнөө тогтоолгосон гэж болохоор. Эндээс л мань хүн улстөрийн олигархи бүтэцтэй улс оронд ганцаарчилсан тоглолт хийж болохгүйг сайтар ойлгосон болов уу. Энэ ээдрээт асуудлын дараа шуудхан л АН-ыг сонгосон. Зарим талаар АН-ыг сонгосон тулдаа шоронгүй салсан гэх нь ч бий. Магадгүй юм, хамтрагч О.Магнай хүртэл АН-д ирчихсэн бүр Нарийн бичгийн даргаар ажиллаж л байна. 2012 оны сонгуулийн өмнө тэр АН-ыг сонгоогүй байсан бол УИХ-д орж ирэхгүй байх талтай. Ерөөсөө өнөөдөр иргэний нийгмийн байгууллагуудын эрин үе нуран унаж байгаа гэхэд болно. Яагаад гэхээр манайхан иргэний нийгмийн байгууллага, хөдөлгөөнийг зөвхөн мөнгө олохын тулд байгуулж байснаас үүдэлтэй. Мөн чанарын дагуу гэх юм өнөөдөр алга. Тиймээс талбай гороолсон улстөр цаашид хол явахгүйг тэр бусдаас урьтаад мэдчихэж. Нөгөө талаар “Долдугаар сарын 1”-ний үймээний хэрэг намдаагүй. О.Магнай эд нарын хувьд бол хууль хяналтын хараанд байсан. Үүнтэй дөрөө харшуулан АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Ц.Элбэгдорж ялалт байгуулсан гээд олон хүчин зүйл нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Эдгээр хүчин зүйлсийг нөлөөлөхөд Ж.Батзандангийн өөрийнх нь имиж ч тусласан.

Түүнээс биш “ХҮН”-ын, “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч” гээд бусад намын дарга нар шиг имиж бүрдүүлсэн нэгэн байсан бол АН үүдээ нээж өгөө ч билүү, үгүй ч билүү. Үүдээ нээсэн ч халуун бүлдээ багтаах боломж өгөх эсэх нь ихээхэн эргэлзээтэй. Тэгэхээр түүний хувь хүний имиж яах аргагүй нөлөөлсөн нь гарцаагүй. Тодотгож хэлэхэд АН түүнийг ирээдүйд намдаа нэг суудал чирч ирэх магадлалтай учраас үүдээ цэлийлгэсэн байх нь. Энэ бүх тохироо бүрдээгүй бол тэр Сүхийн талбайг гороолж байсан шигээ Чингисийн талбайг ч гороолсоор байх байв. Ямартай ч түүнийг их үймээний эзнээр тодруулах эсэх эгзэгтэй цаг үед тус үймээнд гаднын гар хөл орсон, санхүүгийн дэмжлэг авсан гэж харддаг. Үймээний гол дүрд тоглосон гэх Ж.Батзанданг тухайн сонгуулийн үеэр Хятадын Элчин сайдын яамнаас гарч явсан тухай хэвлэлүүд бичиж байсан. Үүнтэй холбогдуулаад 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнийг хятадуудтай болон Ж.Батзандантай хаашаа ч үгүй л холбож харддаг. Гэхдээ энэ бол албан эх сурвалж биш ч олны үг ортой гэж байдгийг ч бас мартах аргагүй. Хардах үндэслэл олон байсныг тухайн үед хэвлэлүүд дэлгэж л байсан. Тухайлбал, хоромхон зуурт цугларсан залуус ширхэг чулуу бүү хэл шороо ч ховор хотын төвд чулуу нүүлгээд байсан нь хэний ч сонирхлыг татна биз дээ.

Сонгуулийн үр дүнд дургүйцлээ гэхэд хаа байсан Туулын эрэг рүү чулуу цуглуулаад бөөн бөөнөөрөө яваагүй нь лавтай. Ард түмэн үнэн сэтгэлээсээ бухимдсан бол зөвхөн тухайн цагийн МАХН-ын байр уруу дайрахгүй л байсан. АН-ын байр ч байсан, Засгийн газрын ордон ч байсан шүү дээ. Дүүрэг хороодын Засаг захиргаа, хэсгийн хороод гээд байсан. Яагаад Сонгуулийн ерөнхий хорооны байр уруу дайраагүй юм. Зохион байгуулалттай гэж харахаас өөр арга байгаагүй. Зүгээр нэг уурссан олон гудамж талбайгаас цугларсан бол хэзээ ч ийм зүйл болохгүй гэдгийг олон шинжээчид ч ярьж байсан даа. Харин тэр өөрөө “...долдугаар сарын нэгэн бол гэмт хэрэг биш. Тэр бол жагсаал цуглаан. Иргэдийн эвлэн нэгдэх эрхээ хуулийн дагуу л эдэлсэн гэж үздэг.Олон хуульчид, судлаачид ч ингэж дүгнэж байгаа. Олон улсын байгууллагууд ч гэсэн тэгж дvгнэсэн. Долдугаар сарын нэгнээр далимдуулж, олон зуун монголчуудын эрхийг ноцтой зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргачихсан байгаа” хэмээснээс харвал дээрх хардлагыг тэр эрс эсэргүүцсэн нь харагдана. Нөгөө талаас тухайн үед ялалт байгуулаад байсан МАХН-ын дарга С.Баяр “...2008 оны сонгуулийн луйвар, будлиан болоход олон улс төрчид, олон намууд оролцсон...” гэж хэлж байсан. Нөгөө талаас ялагдал хүлээгээд байсан АН-ын дарга Ц.Элбэгдорж “Иргэд Ардчилсан намыг хамгаалсандаа жагсаагүй” гэж яаран байр сууриа илэрхийлсэн нь бий.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин долдугаар сарын 1-ний үймээн гарсны дараагаас эхлээд хэдэн хонгио үзүүлэн би энэ хэргийн тухайд маш ноцтой баримт дэлгэж чадна хэмээн хэвлэлээр явсаар 2012 онтой золгоод таг дуугүй болов. Хэвлэлүүд бичихдээ “Х.Тэмүүжинд АН жагсаалтынхаа гурав гэсэн эрэмбийг өгч, улмаар сайдын суудалд суулгаснаар хонгиогоо үзүүлж, долдугаар сарын 1-ний тухай ярихаа болилоо” гэж байв. Үнэн хэрэгтээ тэр энэ тухай 2012 оноос хойш огт ганхийгээгүйг бид мэднэ. Тухайн үедээ долдугаар сарын 1, хэдэн хонгио бол Х.Тэмүүжингийн ажил байсан гэхэд болно. Энэ бүгдээс дүгнэж харвал уншигч танд ямар нэгэн зүйл бодогдож таарна. “Хэрээ мянган жил болсон ч бууралтаж, хэрэг мянган жил болсон ч хуучирдаггүй” гэсэн үг ч бий. Үймээний гол дүрээр тодорч байсан нөхөд үүнийг санаж явахад илүүдэх юун. Жанжин Сүхээр овоглуулсан Сүхбаатар аймагт төрсөн тэрбээр сурагч ахуй насаа Баруун-Урт хотод өнгөрөөгөөд МУИС-ийн Хууль зүйн сургуульд элсэн орсон ч Унгар улсын Будапештийн сургуулийг улстөр судлаач, эрхзүйч мэргэжлээр төгссөн. Мөн 2003 онд Мишкольцийн их сургуулийн Нийгмийн ухааны факультетийн докторантурыг төгссөн зэргээс харвал тэр хоосонгүй толгой.

Ямартай ч гудамжнаас улстөр хийж, зарим улстөрчдийг айлгах хэмжээнд боловсорсон нөхөр. Яагаад гэхээр цаадуул нь мэдэхгүй учраас айхаа өмнөө барьдаг болчихсон нөхөд учраас тэр. Бас ч үгүй гадна дотны их сургуульд багшилсан зэрэг нь түүний өнөөдөр улстөрд өөрийнхөө орон зайг бүрдүүлэхэд тус болсон хэрэг. Нэгэнтээ Ганцхудагийн урьдчилан хорих төвд өлсгөлөн зарлаж явсан тэрээр өдгөө УИХ-ын гишүүн болж, чуулганы индэр дээрээс хэлэх гэсэн үгээ хэнд ч хэлчихдэг сул хэрнээ сул бус гишүүн. Түүнд ямар нэгэн улстөрийн албан тушаал өнөөдрийг болтол өгөөгүй учир нь хаа хамаагүй хэлж ярьдаг үгэнд нь ч оршиж байж болох юм. Эсвэл тэрээр зөвхөн өөрийгөө боддоггүй ах дүү амраг садандаа албан тушаал гуйдаг зан нь нөлөөлсөн байж болно. Ер нь хууль хяналтынхан биш юмаа гэхэд тавын таван хүний амт хорооход хүрсэн “Долдугаар сарын 1”-ны тухайд иргэд сонгогчид Ж.Батзандангаас асуух хэрэгтэй. Нүүр нүүрээ тулаад ярилцахаас бас нэг өнцөг гарч л таарна даа.

 

С.Ууганбаяр

Шуурхай.мн 

Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилчин угаарын хийн хордлогонд орсон байж болзошгүй байна
Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилчин угаарын хийн хордлогонд орсон байж болзошгүй байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​