fbpx ВИДЕО: СХД-ийн Нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ, хүний нөөц, тоног төхөөрөмж
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд

ВИДЕО: СХД-ийн Нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ, хүний нөөц, тоног төхөөрөмж

Монгол улсын Засгийн Газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр 2011-2021 оны хооронд хэрэгжсэн Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4, 4+ төсөл Улаанбаатар хотын эмнэлгийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх; эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх; эмийн аюулгүй байдлыг сайжруулах гэсэн үндсэн 3 бүрэлдэхүүний хүрээнд хэрэгжсэн юм.

“Улаанбаатар хотын эмнэлгийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх” бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд СХД-т олон улсын эмнэлгийн стандартуудыг хангасан дүүргийн эмнэлэг барьсан нь барилга, тоног төхөөрөмжийн хувьд Монголдоо анхных. Дээр нь 2020 онд шинэчлэгдсэн “Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль”-иар үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэх болсон бөгөөд энэ шаардлагыг биелүүлэхийн тулд тус төслийн хүрээнд СХДНЭ-т ажиллах эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудыг сургаж, чадавхжуулсан юм.

Жилдээ, 150.000 хүнд үйлчлэх хүчин чадалтай тус эмнэлгийн тусламж үйлчилгээ, хүний нөөцийн чадавх, тоног төхөөрөмжийн давуу талуудтай дараах видеоноос танилцаарай.

Хуучны Яармагаас хотын шинэ төв хүртэл…
Хуучны Яармагаас хотын шинэ төв хүртэл…
 
“Хотоо угаая“ аяны хүрээнд хөшөө дурсгал, модны торх зэргийг угааж, цэвэрлэж байна
“Хотоо угаая“ аяны хүрээнд хөшөө дурсгал, модны торх зэргийг угааж, цэвэрлэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

 
 
 
Д.Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал хойшилжээ
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 13.14