fbpx Г.Сайханбаяр генералын ахалсан цол олгох журам дарга нарт зориулагдав уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 16 секунд

Г.Сайханбаяр генералын ахалсан цол олгох журам дарга нарт зориулагдав уу?

Наадамд зодоглож, найранд дугараа өргөөд л цэргийн цол зүүчихдэг. Эсвэл хэн дуртай нь дүрэмт хувцсыг “гангараа” болгож хэрэглэдэг нь мөрдэстэй байгууллагын нэр хүндийг унагаж утгыг нь алдагдуулсан. Гэтэл цэргийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн ч ахлагчаараа тэтгэвэрт гардаг жишээ захаас аваад бий. Энэ мэт гажуудлыг засахаар болсон нь Батлан хамгаалахын сайд, бригадын генерал Г.Сайханбаярт эерэг имидж бүрдүүлээд байв.

Өнгөрсөн жил Ерөнхийлөгч 136 дугаар зарлиг гаргаж "Цэргийн алба хаагчид цэргийн цол олгох журам"-ыг шинэчлэх Ажлын хэсэг байгуулж салбарын сайдаар ахлуулсан. Тухайн үед Батлан хамгаалахын сайд, бригадын генерал Г.Сайханбаяр цахим хуудсаараа дамжуулан “Цэргийн цол олгох журам”-ыг шинэчлэн боловсруулж цэргийн алба хаагаагүй иргэн, урлаг, спортынхонд цэргийн цол олгодог зэргээр олон гажуудлыг засна” гэдгээ сүртэй мэдэгдээд байв. Үндсэндээ энэ хугацаанд их л “нууц” байдлаар боловсруулсан журам хоёр хоногийн өмнөөс хэрэгжиж эхэлснээр салбарынханд мэдээлэл хүрчээ. Гэвч шинэчлэн баталж мөрдөж эхэлсэн дүрэм ёстой л нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохын үлгэр болжээ. Зэвсэгт хүчин, Батлан хамгаалах гээд энэ журамд хамаарах эгэл алба хаагчид ихэд эгдүүцэж буй аж.

Зэвсэгт хүчний 70-80 хувийг ахлагч нар бүрдүүлдэг. Угаас ахлагчгүйгээр армийг төсөөлөх ч боломжгүй. Гэтэл Г.Сайханбаяр сайдын ахалж баталсан шинэ журмаар дунд болон доод албан тушаалтнуудын эрхзүйн байдлыг улам дордуулсан. Харин эсрэгээрээ дээд офицер, хурандаа, генерал гээд дарга нарын албан тушаал ахих боломжийг дэмжиж, замыг нь засч өгчээ.

Тухайлбал, өмнөх журмаар гурван жил байсан дунд болон доод албан тушаалтнуудын цол хоорондын зайг дөрвөн жил болгож хугацааг нь уртасгасан хэрнээ хурандаагаас дээш бол нэг жил болгож хэд дахин богиносгосон байна. Тодруулбал, ахлагчийн цэргийн цол хоорондын хугацаа 48 сар ба түүнээс дээш. Дээд офицерын цол хоорондын хугацаа 24 сар ба түүнээс дээш, дээд офицерын болон ахлах офицерын хурандаа цолны зэрэглэл бүхий албан тушаалд нэг жил ажилласан офицерт дараагийн цол олгуулахаар тодорхойлно гэж зааж өгчээ.

Бас нэг эргэлзээтэй зүйл байгаа нь дээд офицерын цол хоорондын хугацаа 24 сар гэж зааж өгсөн хэрнээ офицер ахлагч өөрийн эдэлж байгаа цэргийн ангилал, зэрэглэл бүхий албан тушаалд томилогдсон бол цол хоорондын хугацаа хоёр дахин багасах боломжтой. Гэхдээ энэ боломж зөвхөн удирдах албан тушаалтанд хамаарахаар заажээ. Ингэж харвал бас л дарга нарыг дэмжсэн гэж хэлж болохоор.

Гуравдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжсэн энэхүү журам нь батлан хамгаалах, төрийн цэргийн байгууллагууд, тагнуул, төрийн тусгай хамгаалалтын болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад цэргийн цол олгоход хамаарах учраас мөрдэстэй байгууллагад ажиллаж байгаа хэдэн зуун мянган хүнийг хавтгайруулан эрхзүйн байдлыг нь дордуулсан болж таарлаа. Энэ янзаараа бол ирэх 4-5 жилд энгийн алба хаагчид нь байрандаа үлдэж, энэ хооронд дарга нар нь 4-5 удаа цол нэмэх юм байна. Уг нь офицер, ахлагчид албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэл, мэргэжил боловсролын түвшин, цэргийн алба хаасан хугацаа, ажлын үр дүн, сахилга бат, ёс суртахуун, бие бялдрын шалгуур үзүүлэлтийг хангасан байдлыг үндэслэн цэргийн цол олгодог. Гэвч цэргийн албаны наад захын эрдэмгүй “мэргэжлийн бус” албатууд мест ахих нь тодорхой боллоо.

Мөн цэргийн дээд цолтой офицерыг ангилал, зэрэглэлгүй албан тушаалд томилохгүй бөгөөд ажлын зайлшгүй шаардлагаар цэргийн дилломат ажилтнаар, хэрэв эрдмийн зэрэг, цолтой бол сургалт, эрдэм шинжилгээний байгууллагад ажиллуулж болохоор журамлажээ. Цэргийн цолыг шагнал, урамшууллын хэлбэрээр, цол алгасч, албан тушаал цолны зэрэглэлгүй цэргийн алба хаагчид, цэргийн анхан шатны бэлтгэл сургалтад хамрагдаагүй иргэнд олгохыг хориглосон шинэ журмаар энэ бүхэн бантан болоод байна.

С.Саруул

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Зеленский гадаадын сайн дурынхны тоог, Путин амь үрэгдсэн цэргийн нөхөн олговрын хэмжээг мэдээллээ
Зеленский гадаадын сайн дурынхны тоог, Путин амь үрэгдсэн цэргийн нөхөн олговрын хэмжээг мэдээллээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​