fbpx Мартын 8-наар эмэгтэйчүүд хэрхэн баярлав?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 16 секунд

Мартын 8-наар эмэгтэйчүүд хэрхэн баярлав?

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өчигдөр тохиолоо. Энэ өдрийг угтаж Үндэсний статистикийн хорооноос эмэгтэйчүүдтэй холбоотой сонирхолтой баримтуудыг мэдээлсэн юм. Тухайлбал, манай улсын гурван эмэгтэй тутмын нэг нь дээд боловсролтой байна. Мөн манай улсын эмэгтэй ажиллагсдын сарын дундаж цалин 1.2 сая төгрөг буюу эрэгтэйчүүдийнхээс 17.8 хувиар бага байгаа юм. Ийн олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. Энэ жил тус өдрийг BreakTheBias буюу “хүйсийн хэвшмэл сөрөг хандлагыг эвдье” уриан дор тэмдэглэхээр болжээ.

Төрийн албан хаагч эмэгтэйчүүд чууллаа

УИХ-ын Тамгын газар, Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, “Либерал эмэгтэйчүүдийн Оюуны сан” ТББ хамтран “Тэгш боломж-хамтын үр дүн” төрийн захиргааны албан хаагч эмэгтэйчүүдийн анхдугаар чуулганыг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа. УИХ-аас 2011 онд баталсан Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш төрийн албан дахь эмэгтэйчүүд, түүний дотор удирдах албан тушаал хашдаг эмэгтэйчүүдийн тоо жил бүр нэмэгдсэн байна. Төрийн албанд ажиллаж байгаа нийт албан хаагчдын 62 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь олон улсын дунджаас өндөр үзүүлэлт юм. Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг Жендерийн ялгаатай байдлын индексээр 2021 онд Монгол Улс өмнөх оныхоос 10 байр ахиж 69 дүгээрт эрэмбэлэгджээ. Энэ нь төрийн албаны удирдах албан тушаал буюу шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо харьцангуй нэмэгдсэний нотолгоо гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлов.

Анхдугаар чуулганд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Эмэгтэйчүүд ба хөдөлмөр эрхлэлт”, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг “Тэгш боломж-Төрийн албаны хүний нөөцийн бодлого”, Жендерийн Үндэсний хорооны Ажлын албаны дарга Т.Энхбаяр “Төрийн захиргаан дахь жендерийн тэгш байдал” сэдвээр илтгэл тавилаа. Чуулганд УИХ, Засгийн газрын яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагын төлөөлөл, олон улсын хүндэт зочдоос бүрдсэн 400 орчим төрийн захиргааны албан хаагч оролцов. Төлөөлөгчид уг чуулганыг анх удаа зохион байгуулж байгаад талархал илэрхийлэхийн зэрэгцээ шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэхийн тулд хууль эрх зүйн орчныг сайжруулах, төрийн захиргааны бүх шатанд эмэгтэйчүүдийг чадавхжуулж, мэргэшүүлэх сургалт, хөтөлбөр тогтмол хэрэгжүүлэх шаардлагатай талаар санал хэллээ.

Худалдаа эрхлэгч эмэгтэйчүүд гурав дахь жилдээ жагсав

Худалдаа, үйлчилгээний салбарын эмэгтэйчүүдийн төлөөлөл төв талбайд мягмар гарагт хагас нүцгэн жагсаал зохион байгуулж, үзэл бодлоо илэрхийллээ. Тэд худалдаа эрхлэгч эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалахыг шаардан жагсаж буй гэдгээ илэрхийлсэн юм. “Бидэнд баярлах шалтгаан алга” жагсаалыг гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа нь энэ юм.

Энэ үеэр Монголын худалдаачдын холбоо ТББ-ын тэргүүн Э.Урантөгс “Өнөөдөр эрх мэдэлтнүүд Хөгжлийн банк, ЖДҮ, 10 их наяд гээд бүгдээс нь бага хүүтэй зээл аваад түүнийгээ банк бусаар дамжуулж мөнгө хүүлж байна. Гэтэл үйлчилгээний салбарынхан жилийн 160-360 хувийн хүүтэй өдрийн зээлд дарлуулж байна. Жагсаж байгаа эмэгтэйчүүд хүнд юм өргөж явж байгаа шигээ нийгэмд ийм хүнд ачаа үүрч амьдарч байгаа. Худалдаа үйлчилгээний салбарынхан өнчин хүүхдүүд шиг амьдарч байна. Төр худалдаачдад эрх зүйн орчныг бүрдүүлж өгөөгүй байж татвар, түрээс, торгууль гээд зөвхөн авахаа л боддог. Худалдаачид баян хүмүүсийн мөнгийг өсгөдөг машин болжээ. Тиймээс худалдаа эрхлэгч ээжүүд бидэнд баярлах шалтгаан алга. Худалдаачид өөрсдөдөө ажлын байр бий болгож байхад төрөөс дэмжиж өгөхийг хүсэж байна. Манай салбарын эмэгтэйчүүд гэр бүлдээ зарцуулах цаггүй хөдөлмөр эрхэлдэг. Мөн худалдаачид үйлдвэрлэгчээс гаргасан барааг эцсийн хэрэглэгчид хүргэдэг байхад Монгол Улс үйлдвэрлэлээ дэмждэг мөртлөө худалдаа үйлчилгээний салбарыг тэр чигт нь хаячихсан” гэв.

Мартын 8-нд төв талбайд хэд хэдэн жагсаал болсны нэг нь “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг” жагсаал байв. Тэд “Мартаар баярлах биш маргаашаа хамгаалъя” гэсэн үндэслэл дор нэгджээ. Тэд хүүхэд, эмэгтэйчүүдэд ээлтэй, хүчирхийлэлгүй хүмүүнлэг нийгмийг бий болгох хэрэгтэйг уриалсан юм.

Цар тахлын голомтод ажилласан эмэгтэйчүүддээ хүндэтгэл үзүүллээ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос цар тахлын үед ачааны хүндийг үүрч, онцгой нөхцөлд үүрэг гүйцэтгэн ажилласан салбар салбарын төлөөлөл эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүллээ. Цар тахлын үед 160 гаруй мянган төрийн алба хаагч ажилласны дотор 101 мянга гаруй нь эмэгтэйчүүд байсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ онцолсон юм.

“Ковидын сорил-Эмэгтэйчүүдийн манлайлал” хүндэтгэлийн арга хэмжээнд эрүүл мэнд, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналт, хил, гааль, УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл, Хэвлэл мэдээллийн салбарын 800 орчим эмэгтэй оролцсон юм.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Эх орон ард түмнийхээ төлөө үүрэг хүлээх цагт гэртээ орох сөхөөгүй шахам, амьдрал-үхэл цаг минутаар дэнсэлсэн хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэсэн мянга мянган ээжүүд, эхнэрүүдийн төлөөлөл бол та бүхэн юм. Өнгөрсөн хугацаанд дэлхий дахин төдийгүй монголчууд бид ямар хүнд өдрүүдийг ардаа үдснийг хамгийн сайн мэдэж, мэдэрсэн хүмүүс нь та нар маань. Өндөр төрдөө өргөсөн тангарагтаа үнэнчээр хүчин зүтгэсэн цуцашгүй дайчин бүсгүйчүүддээ Засгийн газар, Улсын онцгой комиссын зүгээс шар түвшинд шилжсэн энэ цаг үед хүндэтгэл үзүүлэх нь зүйн хэрэг билээ” гэсэн юм.

Энэ үеэр эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, хил, гаалийн салбарын төлөөлөлд Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын шийдвэрээр яам, агентлагийн болон бусад газрын шагналаар шагнаж урамшуулсан юм.

Б.ДОЛЖИНЖАВ

О.Саранхүүг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагналаа
О.Саранхүүг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагналаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​