Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран "Модлог ургамалын тарьц, сууулгацын нөөцийн мэдээлэл" бүртгэх вэб хуудсыг ажиллуулж эхэллээ. Энэхүү бүртгэл нь мод, бут, сөөгний тарьц, суулгац болон үр, тайраадас борлуулах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжийн улсын хэмжээний нөөцийн мэдээллийг тооцох зорилготой тул иргэн, аж ахуйн нэгжийг www.terbummod.mn сайтад хандан нөөцийн мэдээллээ бүртгүүлэхийг урьж байгаа юм байна. Дараагийн шатанд аж ахуйн нэгжүүдтэй хамтран тарьц, суулгац иргэдэд танилцуулж, борлуулах захиалгын платформ, тарьсан модоо бүртгэх мобайл аппликейшнийг танилцуулахаар төлөвлөж байна гэлээ.
Эх сурвалж: Өдрийн сонин