Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотойгоор үе үеийн удирдлагуудыг АТГ-аас шалгаж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан“Хөгжлийн банк”-ны дэд захирал асан Б.Чойжилжалбууг энэ оны хоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 15 хоногийн хугацаатайгаар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан байдаг. Түүний цагдан хорих хугацаа дууссантай холбоотойгоор прокурорын байгууллагаас цагдан хорих хугацааг дахин 15 хоногоор сунгах шийдвэр гаргасан байна.
“Хөгжлийн банк”-ны дэд захирал асан Б.Чойжилжалбуугийн цагдан хорих хугацааг дахин сунгажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.