fbpx “ОХУ-ын түүхийн төгсгөл эхэлсэн” гэдэгт судлаачид санал нэг байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
5 минут 25 секунд

“ОХУ-ын түүхийн төгсгөл эхэлсэн” гэдэгт судлаачид санал нэг байна

Орос-Украины Засгийн газрын телөөлөгчдийн гуравдугаар ээлжийн яриа хэлэлцээ Даваа гаригийн орой Беларусийн нутагт болж өндөрлөв. Гурван цаг үргэлжилсэн хэлэлцээ хүсэн хүлээж байсан үр дүнд хүрээгүйг талууд уулзалтын дараа мэдээлсэн. Энэ удаагийн уулзалтаар өмнөх уулзалтаар тохиролцсон хүмүүнлэгийн коридорын асуудлыг дахин хэлэлцжээ. Өнгөрсөн хугацаанд Харьков, Мариуполь хотуудаас энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх коридорыг хоёр удаа гаргасан ч талуудын үл ойлголцлын улмаас бүтэлгүйтсэн юм. Хүмүүнлэгийн коридорын хотууд дахь Украины цэргийн удирдлагууд дээрээсээ өгсөн тушаал зааврын дагуу ажиллахгүй байгааг Оросын тал буруутгав.

Харин Украины Засгийн газар нүүлгэн шилжүүлэх үеэр гал зогсоох тохиролцоог Оросын тал зөрчсөн хэмээн буруутгасан байна. Даваа гарагийн өглөө ОХУ-ын Батлан хамгаалах яам Киев, Харьков, Мариуполь, Сумы гэх дөрвөн хотод хүмүүнлэгийн коридор гаргах санал гаргасан ч Украины тал хүлээн зөвшөөрөөгүй юм. Учир нь Оросын тал иргэдийг зөвхөн ОХУ, Беларусийн нутаг руу нүүлгэн шилжүүлэх замыг санал болгожээ. Тухайлбал, Киевээс гаргах иргэдийг Беларусь руу, бусад гурван хотоос гаргах иргэдийг ОХУ руу нүүлгэх замыг санал болгоод байсан юм.

Тэгвэл хоёр талын дөрөв дэх уулзалт удахгүй Беларусийн нутагт болох бөгөөд мөн Турк улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы зуучлалаар энэ сарын 10-нд хоёр улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Дмитрий Кулеба нар Туркийн Анталье хотод уулзахаар болоод байна.

Эдгээр уулзалтуудын талаар зарим олон улсын судлаачид “Ирэх 1-2 хоногт оросууд сүүлийн удаа довтолж дараагийн уулзалтаас өмнө аль тал нь асуудлаа тулгах нь тодорхой болно” гэж байгаа бол “Үгүй, В.Путин ОХУ-д байсан 10 армийн 8-ыг үндсэнд нь байхгүй болгоод байна. Хамгийн гол нь шилдэг цэргүүд болон шилмэл зэвсгийн нөөц нь үгүй болсон. Тиймээс В.Путинд цөмийн зэвсэг хэрэглэхээс өөр арга үлдээгүй. Гэхдээ тэр стратегийн бус бага хүчтэй тактикийн цөмийн зэвсгийг NATO-гийн гишүүн болж амжаагүй байгаа Украин, Гүрж, Финляндын аль нэгэнд хаяж барууныг айлгах арга хэрэглэнэ.

Өнөөдөр Путины энэ шийдвэрээс айж боломжтой орос иргэн болгон гэр бүлээ авч гадаадад дайжин гарч байна. Иймээс ирэх хэлэлцээрүүд юу ч шийдэхгүй” гэх хэсэг ч байна.

Мөн “ОХУ-ын Батлан хамгаалах яамны сайд С.Шойгу санаатайгаар Украинд Оросын армийг барууны зэвсэгтэй мөргөлдүүлэн Оросын цэргийг устгаж, ОХУ-ыг задлан бүрэн байхгүй болгох арга хэрэглэж байна. Тухайлбал, Киев хотын хажууд ирсэн 64 км үргэлжилсэн Оросын цэргийн их цуваа техник нь түлшгүй цэргүүд нь хоолгүй болсон. Хавар болсон учир энэ цуваа засмал замаас гарах ямар ч аргагүй. Түлш хүнс ирсэн ч яагаад ч бүх цуваанд хүргэх боломжгүй. Ирж буй түлш хүнсийг нь Украины тусгай хүчнийхэн устгаад байгаа учраас цэргүүд нь хүнс, иргэдийн суудлын машин дээрэмдэж нутаг руугаа зугтах гэж оролдож байна. Харамсалтай нь тэд орон нутгийн өөрсдийгөө хамгаалах хүчинд цохигдож ойгоор нутгийн зүг явган харайлгаж байна.

Дарга нар нь мөнгийг нь халаасалж цэргүүддээ аль 2015 онд хугацаа нь дууссан хуурай хүнс өгсөн байсан гээд бод. Зөвхөн Оросыг хорлох дайсан л ийм юм хийж чадна. Иймээс Шойгу, Путин хоёрын хооронд асуудал үүсч аль тал ялахаас хамааран гал зогсоно” гэх судлаач ч байна.

Харин “Путин улстөрийн үхдэл болсон”, “ОХУ-ын түүхийн төгсгөл эхэлсэн” гэдэг дээр эдгээр судлаачид бүгд санал нэг байна.

Барууны төдийгүй Оросын зарим судлаачид “Манай ард түмний талаас илүү хувь нь өнөөдөр Путины дайныг дэмжиж байгаа. Манай ард түмэн өсөхөөсөө л дарга даамлуудад дээрэлхүүлж ирсэн. Иймээс тэд улс нь хэн нэгнийг байлдан сөнөөж байвал хүн гэдгээ мэдэж бах нь ханадаг. Гэхдээ “200” гэж нэрлэгддэг хүүхдүүдийнх нь шарил ачигдаад ирэхээр сая хэн болохоо мэдэж, үнэнийг ойлгодог. Үүнийг шинжлэх ухаанд “дутуугийн хам шинж” гэдэг. Маш товчоор түүх нь хүртэл худал, хуурмаг манай Орос улсын төгсгөл эхэлсэн” гэж байна.

Г.Амарсанаа

Бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар бүртгэгджээ
Бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар бүртгэгджээ
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​