fbpx Орос, Украины гадаад хэргийн сайд нарын уулзалтаас ахиц дэвшил гарсангүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 25 секунд

Орос, Украины гадаад хэргийн сайд нарын уулзалтаас ахиц дэвшил гарсангүй

Өчигдөр буюу Пүрэв гарагт Туркийн Анталья хотод Орос, Украины гадаад хэргийн сайд нар уулзсан ч ямар нэг ахиц дэвшил гарсангүй.

ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров гал зогсоох ганцхан нөхцөл нь Украины зэвсэгт хүчин бууж өгөх гэсэн хатуу шаардлагаа давтан илэрхийлснийг Украины гадаад хэргийн сайд Дмитро Кулеба уулзалтын дараа хэлсэн байна.

Лавров бас тус улсын Украинд явуулж буй “цэргийн тусгай ажиллагаа” төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгааг мэдэгджээ.

ОХУ-ын цэрэг Украинд халдан довтлоод хагас сарын хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд Украинаас хөрш орнууд руугаа дүрвэсэн хүний тоо 2.3 сая хүрээд байгаа.

Лавров, Кулеба нарын уулзалтын өмнөх өдөр Оросын агаарын довтолгоонд Мариуполь хотын эх, хүүхдийн эмнэлэг өртөж, гурван хүн алагдсаны нэг нь хүүхэд байсан юм.

Лавров өчигдөр хэлэхдээ цохилтод өртсөн барилга эмнэлгийн зориулалтаар ашиглагдахаа нэгэнт больж, дотор нь Украины үндсэрхэг үзэлтнүүдийн батальон байрлаж байсан гэжээ.

Өнгөрсөн хугацаанд Орос, Украины засгийн газрын төлөөлөгчид Беларусийн нутагт гурван удаа уулзахдаа энгийн иргэдийг дайны талбараас нүүлгэх хүмүүнлэгийн коридор гаргахаар ярилцсан ч бүрэн хэрэгжиж чадахгүй байгаа юм.

Үүний улмаас олон хоног бүслэлтэд байгаа 400,000 орчим оршин суугчтай Мариуполь хотод хүмүүнлэгийн гамшиг нүүрлээд байна.

“Украин улс бууж өгч байгаагүй, бууж өгөөгүй, бууж өгөхгүй гэдгийг би давтан хэлмээр байна” гэж мэдэгдсэн Кулеба яриа хэлэлцээг цааш үргэлжлүүлэх хүсэлтэйгээ илэрхийлжээ.

Украины тал зэвсгээ хаян бууж өгөх, эвсэлд нэгдэхгүй төвийг сахих амлалт өгвөл гал зогсоох боломжтойг Лавров мэдэгдээд Киевээс хариу хүлээж байгаагаа илэрхийлсэн байна.

Тэрбээр Украинд зэвсэг нийлүүлж, мөргөлдөөнийг улам хурцатгаж байгаа Өрнөдийн орнуудыг энэ үеэр шүүмжилжээ.

Лавров бас Орос улс Өрнөдийн эдийн засгийн хоригийг даваад гарах чадвартай болсныг уулзалтын дараа сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC

Өнөөдөр дархлаажуулалтын 35 цэг 09:00-17:30 цагт ажиллана

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​