fbpx Хэдүүлээ хойд хилээ нээгээд Оросоос “зугтсан” компаниудыг оруулчих юм сан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Нийгэм
Огноо
Унших
6 минут 8 секунд

Хэдүүлээ хойд хилээ нээгээд Оросоос “зугтсан” компаниудыг оруулчих юм сан

Орос, Украины дайн дэлхийн эдийн засаг, улс төр, цаашилбал геополитикт өөрчлөлт авчрах нь тодорхой боллоо. Судлаачид ингэж байна. “Хоёр тал”-ын мэдээллээс тэгж ойлгогдож байна. Мэдрэгдээд ч эхэлсэн байна. Анхаарал татаж буй зүйл гэвэл арваад хоногийн өмнө дэлхийн хэмжээний брэнд үйлдвэрлэгч 250 орчим том компани Оросыг орхиж буйгаа мэдэгдсэн. Apple, Nokia, Canon, ADM, Panasonic, Nike, IKEA, Mango, Swarovski, Simple, Carlsberg, Warner Bros, Sony, Universal, Ford, BMW, Hyundai, Jaguar Land Rover, Porshe, Nissan, Boieng, Airbus, DHL гэсэн брэнд үйлдвэрлэгч олон компани Оросоос гарсан.

Энэ талаар Paperpaper.ru мэдээллийн сайтад “...Дэлхийн компаниуд Украиныг дэмжиж, Оросын нутаг дэвсгэр дэх үйл ажиллагаагаа хязгаарлалаа” гэж мэдээлэв.

Харин ВВС-д “...Оросын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгөө гаргахыг түр хугацаагаар хязгаарлах тухай Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг бэлдсэн. Тус улсын Ерөнхий сайд Михаил Мишустин “...Гадаадын бизнес эрхлэгчид эдийн засгийн хүчин зүйлд хөтлөгдөөгүй. Улс төрийн шахалтаар ийм шийдвэр гаргахаас аргагүйд хүрч байна” гэж мэдэгдсэн. Мөн тэрбээр “...Өнөөдөр манай зах зээлээс гарах амархан, гэхдээ дараа нь буцаж ирэх илүү хэцүү байх болно гэж тайлбарласан” гэсэн байна.

Ямар ч байсан Оросын төрийг эсэргүүцсэн компаниудын тэндэх үйл ажиллагаа нь зогсож байх шиг байна. Гэхдээ Орост олон жил болсон компаниуд ганцхан амьсгаагаар гараад гүйчих нь юу л бол... Боломжгүй. Адаглаад л тэр том зах зээл дээрх үйлчлүүлэгчдээсээ тийм ч амархан салаад явчихгүй. Apple гэхэд бүх бүтээгдэхүүнийхээ борлуулалт, экспортыг зогсоосон. Гэхдээ Apple Pay болон бусад үйлчилгээгээ хязгаарлаад орхисон. Гэвч энэ бүхний дараа Apple-ийн үйлдвэрлэсэн iphone гар утас зэрэг бүтээгдэхүүнийг бусад улс орнууд Оросоос зөөж эхэлсэн байна. Учир нь Орос дахь бүтээгдэхүүний үнэ маш ихээр унажээ.

Түүнчлэн Оросын зах зээл маш том, ийм учраас дэлхийн брэнд үйлдвэрлэгчид үйл ажиллагаагаа бүрэн зогсооход багагүй хугацаа орно гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Угаасаа тэгнэ л дээ. Ер нь бол дээрх 250 орчим компанийн дийлэнх нь Орос дахь зах зээлээ алдахгүйг хүсэж байгаа нь тодорхой юм. Тиймээс дийлэнх нь энэ геополитикийн асуудлаас болоод “хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага” болчихоод байна. Нэг жишээ хэлэхэд, Оросоос гарч байгаагаа зарласан нэр бүхий томоохон компани тус улсын хэмжээнд мянга гаруй салбартай. Гэхдээ ердөө 70 орчим салбараа татан буулгаад бусдыг нь хэвээр үлдээсэн байгаа юм.

Энэ мэтээр зах зээлээ авч үлдэх гэсэн томоохон компаниуд салбаруудаа Гүрж, Казахстанд нээж арга хэмжээ авч эхэлсэн гэх мэдээллүүд гарч байна.

Чухамдаа энэ бол манайд шар тос болсон мэдээ юм. Өөрөөр хэлбэл, зах зээлээ хамгаалж, “Оросын ойролцоо” үлдэх бодолтой компаниудад газарзүйн байршлаараа Монголоос сайн сонголт байхгүй. Тэгэхээр хэдүүлээ Алтанбулагийн боомтоо нээгээд “Welcome to Mongolia” гэмээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ боломжийг ашиглаж хойд хилээ нээгээд Оросоос “зугтсан” компаниудыг оруулчих юм сан. Ингэж чадвал, Оросуудад үйлчилдэг дэлхийн брэндүүдийн дэлгүүр Монголд олноороо нээгдэнэ гэсэн үг. Валют ч манайх руу урсана даа.

Үүнд Орос, Украины дайнд Монгол Улсын барьж буй “түдгэлзсэн” байр суурь тээг болж мэдэх юм. Учир нь манайх НҮБ-д ийм санал өгсөн. Мөн өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаан дээр, “...Төрийн байгууллагууд гадаад харилцааны энэ халуун сэдэв дээр нэг цонхны байр суурьтай байна” гэдэг шийдэлд хүрсэн гэх мэдээлэл бий. Гэхдээ энэ асуудал нь дипломат утгаараа Орос Украины зөрчилд орооцолдсон хэрэг огт биш юм. Харин ч Оросоос гарч буй дэлхийн брэндүүдийг Монголд тогтоож чадвал дипломат утгаараа хөршид таатай л үйл явдал болно.

Харамсалтай нь, бид чинь дэлхийн брэндүүдийг урих дэд бүтэц муутай юм. Энэ бол өнгөрсөн 30 жилд улсаа биш хэдэн даргыг хөгжүүлж ирсэний гор л доо. Чөлөөт бүс гээд давхиад очихоор ардчилсан хувьсгалаас арваад жилийн дараах социализмын үеийн бригадын төв шиг хүн амьтан ч үгүй, эл хуль, ер нь хэцүү газар угтдаг. “Хөгжүүлсэн” хугацаа, байгаа царай хоёрыг нь харьцуулбал “хүнд харуулахад ичмээр дамшиг” байдаг.

Гэхдээ л байгаа боломж дээрээ менежмэнт хийгээд наашаагаа Сэлэнгэ, Дарханы бүсийг оролцуулаад үзвэл болохгүй гэх газар байхгүй. Боломж байж л байна. Харин ингэж зориглох эрх мэдэлтэн гарах юм болов уу даа?

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийслэлийн удирдлагууд иргэдийг хүлээн авч уулзах ХУВААРЬ
Нийслэлийн удирдлагууд иргэдийг хүлээн авч уулзах ХУВААРЬ
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​