fbpx Л.Оюун-Эрдэнийн “танкны зам”-ууд аминд орно шүү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 7 секунд

Л.Оюун-Эрдэнийн “танкны зам”-ууд аминд орно шүү

Учир мэдэх хүмүүсийн учирлаад байгааг улиглах нь илүүц биз. Гэхдээ Орос, Украины дайны улбаа нь дэлхийн эдийн засаг, геополитикт томоохон давалгаа үүсгэнэ гэдгийг бид арай өөрөөр хүлээж авах ёстой аж.

Нэг үгээр, бид нэг их далай давсан ашиг сонирхол гаргаж, үзэл бодол хашгираад байх шаардлагагүй улс. Харин хоёр хөршийнхөө хэрхэн хөдлөхийг хараад, гэрээс гарч гэдэс алдчихгүй шиг сууж байсан нь дээр.

Учир нь цаашид дэлхий нийт яг яах нь тодорхойгүй байна. Гэхдээ Оросын хаяа түшиж “төрсөн” Монгол маань энэ давалгаанд хамгийн чангаар цохиулах нь тодорхой юм.

Ер нь тэгээд бид том хөрштэйнхөө сайн, муу нөлөөг томоор л хүртдэг. Ядаж байхад ойрын жилүүдэд энэ хоёр хөрш маань ээлж дараалаад дэлхийг хөдөлгөж байна. Хоёр жилийн өмнө Хятадаас тарсан гэх COVID-19 гарлаа. Хориод хоногийн өмнө Орос улс Украинтай дайн эхлүүллээ.

COVID-19-ийн хямралд нэрвэгдэж ядаж байтал, дайны хөлд үрэгдчих вий гэмээр түгшээх аж. Чухамдаа ийм хүнд үед оймсноосоо илүүг үйлдвэрлэж сураагүйдээ л машид харамсмаар юм байна. Гэвч 30 жилийн өмнө нийгмийн өөрчлөлтийн суурийг тавьчихаад дээр нь юу ч босгоогүй өнөөдрийг хүрсэн үе үеийн эрх баригчдыг зүхэхэд ч нэгэнт оройтжээ. Харин Монгол Улс энэ дараалсан хямрал, хүндрэлийг яаж давах вэ. Одоо цагт ингэж бодох нь ононо. Өнгөрсөн баасан гараг /2022.3.11/-т Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын нээлт боллоо. Монголчууд маань энэ үйл явдлыг яаж хүлээж авсан бол?! Уг нь энэ чинь цахим сүлжээнд Орос, Украины дайн, АН-ын хэрүүл хоёроор өдөр шөнөгүй мэтгэлцэхээс хамаагүй амьдралтай, ач холбогдолтой сэдэв байгаа юм. Зүүнбаян-Ханги чиглэлийн энэ 226 километр үргэлжлэх төмөр зам энэ оны аравдугаар сарын дундуур ашиглалтад орох юм байна. Ердөө долоон сарын дараа гэсэн үг.

Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 180 аж ахуйн нэгж, 3500 гаруй ажилчин оролцоно. Бас байнгын 1300 гаруй ажлын байр шинээр бий болох аж.

Хамгийн гол нь Хангийн боомт газар зүйн байршлаараа Гашуунсухайт, Замын-Үүд боомтуудын тэг дунд байдаг. Энэ утгаараа тус боомтыг төмөр замаар холбосноор экспортын шинэ гарцтай болчихно. Цаашлаад импорт, экспортын бараа бүтээгдэхүүн20 сая тонноор, төмөр замын тээвэр 65 хувиар нэмэгдэх юм байна. Мөн манай уул уурхайн экспортын гол зах зээл болох Хятадын Бугат хүртэлх тээвэр 242 километроор богиносно. Дамжаад тээврийн өртөг, хугацаа хэмнэнэ. Түүнчлэн ингэж Зүүнбаян төмөр замаас салаалснаар Монгол Улс хамгийн анхны гурвалсан төмөр замын уулзвартай болно.

Хэд хоногийн дараа Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 километр төмөр зам ашиглалтад орох юм байна. Ингээд ирэх намар энэ Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орчихоор Оюу толгойн зэсийн баяжмал, Тавантолгойн коксжсон нүүрс, бас бусад бүтээгдэхүүний экспортын эргэлт хурдасна гэсэн үг.

Одоогийн нөхцөл маань их ядруу шүү дээ. Ядахад яр гэдэг шиг Хятад чөлөөтэй нээсэн ч манай экспортын гарц маш жижигхэн. Зэс, коксжсон нүүрсний экспортын 50 орчим хувь Гашуунсухайт боомтоор л гардаг. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын 70 гаруй хувь нь Замын-Үүд боомтоор нэвтэрдэг. Ингэхээр Зүүнбаян-Хангийн төмөр зам яах аргагүй экспортын хоёр дахь гарцыг холбоно гэсэн үг. Ийм чихэнд чимэгтэй мэдээллүүд өнгөрсөн баасан гарагт дуулдав.

Энэ төмөр замын бүтээн байгуулалтад гол рольтой оролцож буй УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “...Монгол Улсын хувьд Төрөөс төмөр замд баримтлах бодлогоо тодорхойлж, эхний ээлжид гурван төмөр зам буюу Хөөт-Бичигт-Чойбалсан, Зүүнбаян-Ханги, Арц суурь-Шивээхүрэнг хувийн хэвшлээр бариулах шийдвэр гаргалаа. Энэ олон төмөр замыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барьж байгуулахгүй бол эдийн засаг хүнд байна. Концесс бол зураг төслөө өөрөө хийнэ, барина, ашиглана, тодорхой хугацааны дараа төрд үнэгүй шилжүүлнэ гэсэн үг. Түүнээс биш бариад төрд өгчихөж байгаа хэрэг биш. Ийм том төслүүдийг төр хувийн хэвшилтэйгээ хамтарч хэрэгжүүлж байж улс орны эдийн засаг урагштай хөгжинө. Мөн богино хугацаанд барих боломжтой” гэсэн байна лээ. Бүтээн байгуулалт хийнэ гэвэл бидэнд байгаа хамгийн зөв гарц нь энэ.

Ер нь тэгээд зэс, нүүрсээ л гаргаж амь зуудаг манай улсад экспортоо чөлөөтэй болгохоос өөр нэн тулгамдсан асуудал байхгүй. Гэвч төмөр замаар экспортлогч хөрштэй холбохгүй байлгах гэж мөн ч олон жил биднийгээ айлгасан. Төмөр замын нарийн цариг сонгоод Хятадтай холбогдвол танк орж ирнэ, яана яана ч гэлээ дээ. Тэгж айлгаж байгаад олон жил хил орчмоор далд эдийн засгийг далай болтол хөгжүүлсэн.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэд хэдэн боомтоор “танкны зам” тавиад эхэллээ. Хэдхэн хоногийн дараагаас ашиглалтад аваад эхэлнэ. Тэгээд энэ намар, дараалаад холболтууд хийгдчихнэ.

Тэрбээр цагаан сарын үеэр Хятадад айлчлахдаа Гашуунсухайт-Ганцмод боомт болон Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг айлын талтай эцэслэн тохиролцсон. Түүгээр царигийн маргаан дууссан. Удахгүй холбогдоно.

Ер нь бол COVID-19, дайн хоёрын үед засаг барьж буй “азгүй” Ерөнхий сайдын хожим “аз дагуулах” ажил нь энэ болно доо. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийн энэ “танкны зам”-ууд л та биднийг COVID-19, дайн хоёрын хямралаас гарахад аминд орж мэднэ шүү.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр болох үйл явдлууд
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​