fbpx ЭМЯ: Коронавируст халдварын 164 тохиолдол шинээр батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 53 секунд

ЭМЯ: Коронавируст халдварын 164 тохиолдол шинээр батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 164 тохиолдол батлагджээ. Үүний 106 нь Улаанбаатарт 58 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралт бүртгэгдээгүй байна.

Халдварт өвчний улмаас 784 хүн эмнэлэгт, 2,911 хүн гэртээ эмчлүүлж байна. Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл нэн хүнд 8, хүнд 119, хүндэвтэр 470, хөнгөн оноштой 187 хүн байна хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.

Эмнэлэгт байгаа иргэдийн 185 нь хүүхэд бол жирэмсэн эх 33 байна.

Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Орхон, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Ховд, Хөвсгөл зэрэг 12 аймагт коронавируст халдвар бүртгэгджээ. Бусад аймагт халдварын тохиолдол гараагүй байна.

Энхийн яриа хэлэлцээ “илүү бодитой“ болж байгааг Зеленский хэлжээ
Энхийн яриа хэлэлцээ “илүү бодитой“ болж байгааг Зеленский хэлжээ
 
Теслагийн Cybertruck захиалагчдадаа хүрч эхлэх гэж байна
Теслагийн Cybertruck захиалагчдадаа хүрч эхлэх гэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​