fbpx Их Британийн тусгай албад Путиний Лондон дахь хөрөнгийг хайна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 9 секунд

Их Британийн тусгай албад Путиний Лондон дахь хөрөнгийг хайна

ЛОНДОН. /The Daily Telegraph/. Их Британийн Гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний агентлаг хатан хааны тагнуулын албаны дэмжлэгтэйгээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний эзэмшлийн байж болзошгүй хөрөнгийг Лондонд хайна гэж “The Daily Telegraph” сонин эх сурвалжаас эш татан мэдээлжээ.

"Үүн дээр ажиллаж байгаа хүмүүс бий. Клептократ үйлдэлтэй тэмцэх тусгай бүлэг ийм ажлуудад анхаарлаа хандуулна. Тус бүлгийн мэргэжилтнүүд нь Путин болон түүний ойрын хүмүүсийн мөнгийг хайна" гэж эх сурвалж хэлсэн байна.

Их Британийн хориг арга хэмжээнд өртсөн оросуудын хөрөнгийг олохоор ажиллах шинжээчдийн тусгай бүлэг байгуулна гэж тус улсын Засгийн газар урьд нь мэдэгдсэн юм. Оффшор компаниудын сүлжээгээр дамжуулан хуурамч нэр дээр бүртгэгдсэн байх магадлалтай тул энэ нь хүнд ажил байх болно гэж мэдэгдэж байв. Их Британийн Гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний агентлаг зөвхөн оросуудын төдийгүй хоригийн жагсаалтад багтсан Беларусийн иргэдийн хөрөнгийг хайх энэхүү тусгай бүлэгт ажилтнууд нь орно гэдгийг тус хэвлэлд нотолжээ.

Гуравдугаар сарын 10-нд Их Британийн эрх баригчид тэрбумтан, хөл бөмбөгийн "Челси" клубийн эзэн Роман Абрамович, "Роснефть" компанийн ерөнхий захирал Игорь Сечин, "Россия" банкны дарга Дмитрий Лебедев, ВТБ банкны тэргүүн Андрей Костин, "Газпром" компанийн захирлуудын зөвлөлийн дарга Алексей Миллер, "Транснефть" компанийн тэргүүн Николай Токарев нарыг хоригийн жагсаалтад оруулсан юм. В.Путин барууны орнуудын хориг арга хэмжээнд өртсөний дараа түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Оросын Ерөнхийлөгчид гадаадад хөрөнгө байхгүй гэж мэдэгдсэн билээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Зогсоол булаацалдсан хоёр иргэн ганц хором л тэвчсэн бол нэг нь шороонд, нөгөө нь шоронд орохгүй байлаа

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​