fbpx Хайгуулыг нэмэгдүүлэхгүйгээр том орд нээх боломжгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 30 секунд

Хайгуулыг нэмэгдүүлэхгүйгээр том орд нээх боломжгүй

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудалд олон жил гомдол дагасаар ирсэн байдаг. Нэг хэсэг бөхчүүд авдаг гэсэн яриа байсан бол сүүлийн үед толгой сийрэг IT-гынхан авдаг гэсэн яриа олон нийтийн дунд хөвөрдөг. Тэгвэл энэ бүх түүхэн үйл явцыг судалж үзээд хамгийн түрүүнд тусгай зөвшөөрлийн олголтыг нэмэгдүүлэхгүй бол том ордуудыг нээх боломж бүрдэхгүй. Нөгөөтэйгүүр, гадаадын шууд хөрөнгө оруулалт /ГШХО/ татах боломж муудаж тэр хэрээр эдийн засаг тэлэхгүй. Тусгай зөвшөөрлийг олгохдоо тооноос чанарт анхаарлаа хандуулах шаардлага байгааг УУХҮЯ -наас мэдээлсэн байдаг. Түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох явцыг цахимжуулснаар засаглалын ил тод байдал сайжирна хэмээн УУХҮЯ-ны дэд сайд О.Батнайрамдал Шинэ сэргэлтийн бодлого танилцуулах үеэр онцолж байсан. Мэдээж хэдий чинээ олон га талбайд хайгуул хийх тусам сайн. Учир нь тэдгээрээс орд болох нөөцтэй лиценз цөөн гардаг. Хайгуулын тусгай зөвшөөрлийн тоог нэмэгдүүлснээр гадаад, дотоодоос татах хөрөнгө оруулалтыг түргэтгэх зайлшгүй шаардлагатай.

Түүнчлэн шинэ том ордыг нээх бүрэн боломжтой гэдгийг салбарынхан хэлсээр байна. Одоогоор манай улс газар нутгийнхаа 43 хувьд 500 мянган масштабтай зураглал хийгээд байна. Иймээс дахин том ордуудыг нээх үүднээс хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг нээлттэй цахим болгож байгаагаа салбарын яам мэдээлсэн.

Хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг 2020 оноос зогсоож 2022 оны нэгдүгээр сарын 31-нээр дуусгавар болгоод байгаа юм. Хайгуулын тусгай зөвшөөрөл олголтоо нээх эсэхийг харахаар том хөрөнгө оруулагчид мөн бусад орны элчин сайдууд Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн хүрээнд хүлээлт үүсгэсэн байсан. Цахим өргөдөл хүлээн авах цонх нээгдээд сар гаруй хугацаанд 500 орчим өргөдөл ирээд байгаа аж. Эдгээр өргөдлөөс сонгон шалгаруулах байдлаар тусгай зөвшөөрлийг олгох юм.

Cонгон шалгаруулалтын системийг цахимд шилжүүлэв

Бар кодоор тусгай зөвшөөрөл олгох ба гар утасны аппликэйшний тусламжтайгаар тухайн аж ахуйн нэгж, иргэний утас, цахим шуудангаар хариуг илгээх системийг Ашигт малтмал, газрын тосны мэргэжилтнүүд боловсруулсан байна. Хайгуулын тусгай зөвшөөрөл өргөдлийг хүлээж авахдаа тухайн сонгосон талбай хэр давхцалтай байгааг автомат системээр гаргаж өгөх аж. Тусгай хэрэгцээний болон орон нутгийн тусгай хамгаалалттай газартай давхцвал тухайн давхцлыг автоматаар тогтоож, булангийн координатын цэгүүдийг тодорхойлно гэж мэргэжилтэн хэлсэн. Түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгож байгаа. Өөрөөр хэлбэл, сонгон шалгаруулалтын журмаар олгоход аж ахуйн нэгжүүдэд бичиг цааснаас эхлээд олон хүндрэл тулгардаг. Үүнийг шийдэхийн тулд сонгон шалгаруулалтын системийг цахим руу шилжүүлэх ажлыг тус агентлаг хийж байна. Тухайн аж ахуйн нэгжүүд тоон гарын үсгийн тусламжтайгаар сонгон шалгаруулалтын материалаа бэлдээд цахимаар агентлаг руу шилжүүлнэ. Улмаар сонгон шалгаруулалтын комисс цахимаар үнэлгээ хийж шийдвэрээ гаргана. Ингээд тухайн байгууллага, иргэний гар утас болон цахим шуудангаар хариуг илгээх аж. Одоогоор хайгуулын ажлын нөөцийн тайлангийн мэдээллийн сан, ТЭЗҮ-ийн мэдээллийн санг цахимжуулж байна. Урьдчилан шалгах программыг боловсруулах тал дээр мөн ажиллаж буй. Хайгуулын ажлын тайлан, уулын ажлын тайлан төлөвлөгөөнд 17 маягтыг бөглөдөг. Мөн дэлгэрэнгүй тайланг холбогдох газарт ирүүлнэ. Нэг тооны алдаанаас болж тухайн тайлан бүхэлдээ буцаах тохиолдол бий. Тиймээс үүнийг урьдчилан шалгах программаар засаад цахим системд оруулах боломж нээгдэх аж.

Ц.Мягмарбаяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын хэмжээнд мал эмнэлгийн 6 лабораторыг нийт 3.8 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж, оношлуураар хангана
Улсын хэмжээнд мал эмнэлгийн 6 лабораторыг нийт 3.8 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж, оношлуураар хангана
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​