fbpx Нийслэлийн зүгээс сайжруулсан шахмал түлшний агуулах, тээвэрлэлт, борлуулалтын цэгийг хариуцаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 22 секунд

Нийслэлийн зүгээс сайжруулсан шахмал түлшний агуулах, тээвэрлэлт, борлуулалтын цэгийг хариуцаж байна

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XV хуралдаан хуралдаж байна. Хурлын эхэнд Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө танилцууллаа. Нийслэлийн зүгээс сайжруулсан шахмал түлшний нөөц, агуулах, тээвэрлэлт, борлуулалтын цэгийн асуудлыг хариуцан ажилладаг.

95 МЯНГАН ТОНН САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШ НӨӨЦӨЛЛӨӨ

сонин mn

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчийн баталсан 2022 оны долоодугаар сарын 1-ний өдрийн удирдамжийн дагуу “Сайжруулсан шахмал түлш нөөцлөх, агуулах, сонгон шалгаруулах Ажлын хэсэг” байгуулан ажиллаж байна. Одоогийн байдлаар 95 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг нөөцөлсөн. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт есөн агуулахад 13 мянган тонн, Сонгинохайрхан дүүрэгт 11 агуулахад 26 мянган тонн, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт тус бүр дөрвөн агуулахад 11 мянган тонн, Баянгол дүүрэгт дөрвөн агуулахад долоон мянган тонн, Хан-Уул дүүрэгт зургаан агуулахад 13 мянган тонн, Налайх дүүрэгт дөрвөн агуулахад 4165 тонн, “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрт 7436 тонн түлш нөөцлөөд байна” хэмээв. Тэрбээр үргэлжлүүлэн сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлтийн чиглэлээр хийж буй ажлуудаа танилцуулав. Уг ажлын хүрээнд 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 6-ныг хүртэл 31 тээврийн компанитай гэрээ байгуулжээ. Тус 31 тээврийн компаниар 392100 тонн сайжруулсан шахмал түлшийг тээвэрлэсэн байна. 2020 онд 22 тээврийн компани, 2021 онд 35 тээврийн компанийг сонгон шалгаруулсан бол энэ онд 31 тээврийн компанийг сонгон шалгаруулж, гэрээ байгууллаа.

Харин 2022-2023 оны халаалтын улиралд нийслэлийн агаарын чанарын бүсэд сайжруулсан түлшний 650 цэгийг сонгон шалгаруулахаар төлөвлөсөн байна. Борлуулалтын цэгийг сонгон шалгаруулах Ажлын хэсэг нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд сайжруулсан түлш борлуулах хүсэлтээ ирүүлсэн 650 цэгээр нэг бүрчлэн орж, газар дээр нь ажиллажээ. Ийнхүү 2022 оны есдүгээр сарын 15-аас эхлэн шаардлага хангасан борлуулалтын цэгүүдийн үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэл хангаад байна.

Цар тахлын үед сайжруулсан шахмал түлшийг 50-75 хувь хүртэл хөнгөлөлттэй үнээр борлуулж байсан. Нэг шуудай түлшний үнэ өртөг 3875 төгрөг байдаг. Энэ үнийг энэ жил хямдруулах эсэх шийдвэрийг Засгийн газар гаргах юм. Гэр хорооллын өндөрлөг байршлуудад борлуулалтын цэг ажиллуулах бөгөөд энэ жилдээ 650 цэг хүрэлцээтэй гэсэн судалгааг холбогдох байгууллагууд гаргажээ. Шаардлагатай тохиолдолд борлуулалтын цэгийг нэмэгдүүлэх боломжтойг албаныхан онцолж байв. Энэ жилээс агаарын чанарын бүсэд Налайх дүүрэг орж байгаа бөгөөд сайжруулсан шахмал түлшийг анх удаа хэрэглэж эхлэх юм. Налайх дүүргийн нийт хүн амын 70 хувь буюу 7691 өрх гэр хороололд амьдардаг байна. БОАЖЯ-нд нээлттэй тендер зарлан тус 7691 өрхөд угаарын хий мэдрэгч тараах бэлтгэл ажлыг хангаж байгааг Хотын орлогч дарга мэдээллээ.

24 ЦАГИЙН АЖИЛЛАГААТАЙ ШУУРХАЙ ШТАБ БАЙГУУЛЖЭЭ

НЗДТГ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, “Таван толгой түлш” ХХК зэрэг байгууллагууд дүүрэг, хороодтойгоо хамтран, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлыг жил бүр зохион байгуулдаг. Энэ хүрээнд холбогдох байгууллагуудын төлөөллүүдийг хамруулан, 24 цагийн ажиллагаатай Шуурхай штабыг байгуулжээ. Ингэснээр айл өрхүүдэд угаарын хий мэдрэгдсэн тохиолдолд Шуурхай штабын бүрэлдэхүүн газар дээр нь ажиллаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах аж. Мөн угаарын хийн хордлогын дуудлага мэдээллийг бүртгэж, угаарын хийд хордсон иргэнд анхны тусламж үзүүлэх талаар зөвлөмж, мэдээллийг тогтмол өгч байна. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Нийслэлчүүд сайжруулсан шахмал түлшийг хэрэглээд дадсан, иргэд мэдлэг, мэдээлэлтэй байгаа. Гэвч Улаанбаатар хотод шилжин ирж байгаа иргэдэд мэдээлэл хүргэж, угаарын хийн мэдрэгчийг суурилуулах, зөв ашиглах зааврыг өгөх нь нэн түрүүний ажил болоод байна. Сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт, хадгалалт, чанар, айл өрхийн зуухны бүрэн бүтэн байдал, битүүмжийг шалгах, зөв галлагааны зөвлөмж, зааварчилгааг өгөх чиглэлээр дүүрэг, хороодтойгоо хамтран ажиллаж байна” хэмээсэн юм.

ИМПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ БАГАСГАЖ, ХУВИЙН ХЭВШЛИЙН КОМПАНИУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ЁСТОЙ

сонин mn

Танилцуулгын дараа НИТХ-ын төлөөлөгчид асуулт асууж, санал тавив. НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл “Цаашид сайжруулсан шахмал түлштэй холбоотой ажлыг төр хийх биш, хувийн хэвшлээр хийлгэж болох уу. Ер нь түлшний үйлдвэрлэлд хувийн хэвшлийг оруулах талаар судалгаа хийж байгаа юу. Хувийн хэвшлийг дэмжсэнээр эдийн засгийн сэргэлтэд ч сайнаар нөлөөлнө гэж бодож байна. Одоо нийслэл Улаанбаатар хот шахмал түлш тойрсон аж ахуйн ажлаасаа салах цаг болсон” гэсэн санал хэлсэн юм. Үүний хариуд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Уг ажилд хувийн хэвшил орох боломж нээлттэй байгаа. Гэхдээ санхүүгийн тал дээр эрсдэл гарах магадлалтай. Төрөөс байгуулсан ийм том хэмжээний үйлдвэртэй хувийн хэвшлүүд өрсөлдөж чадах эсэх нь эргэлзээтэй. Мөн одоо борлуулж буй нэг тонн түлшний үнийг хувийн хэвшил 2-3 дахин нэмж иргэдэд борлуулбал яах вэ. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг байгуулснаар иргэдэд хөнгөлөлттэй, хямд үнээр түлш нийлүүлж байгаа. Харин “Таван толгой түлш” ХХК барьцалдуулагч үйлдвэрлэдэг хувийн компаниудтай хамтран ажилладаг. Тиймээс түлшний найрлагад ордог зарим бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой гэж харж байгаа. Импортоор оруулж ирдэг бүтээгдэхүүнээ багасгаж, аль болох дотоодын компаниудтайгаа хамтран ажиллах ёстой” гэсэн хариулт өглөө.

УТАА ИХ, БАГА БАЙХ НЬ ТЭЭВЭРЛЭЛТ, БОРЛУУЛАЛТ, АГУУЛАХААС ШАЛТГААЛАХ УУ?

сонин mn

НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул “Сайжруулсан шахмал түлшний нөөц, агуулах борлуулалтын цэг, тээвэрлэлтийн асуудлыг нийслэл хариуцаж ажилладаг юм байна. Бид 2021 оны утааны асуудлыг мартаж болохгүй. Өнгөрсөн жил утаа өмнөх жилүүдээс их байсан. Түүнээс болж хариуцлагын асуудал яригдсан. Гэтэл утаа их байгаа нь нийслэлийн хариуцаж буй тээвэрлэлт, борлуулалт, агуулахын асуудалтай хэрхэн уялдаж байгаа юм бэ.

“Таван толгой түлш” ХХК-аас сайжруулсан шахмал түлшний найрлага, боловсруулах технологийн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг байх хэрэгтэй” хэмээсэн юм. Сайжруулсан шахмал түлш хэрэглэснээр агаарын бохирдолд эерэг үр дүн үзүүлж байгаа. Гэхдээ автомашинаас ялгарч буй хорт хий их байгаа тохиолдолд түлшний үр дүн харагдахгүй гэдгийг төлөөлөгчид дурдаж байв.

Агаарын бохирдолд эзлэх тээврийн хэрэгслийн хорт утааны хэмжээ өнгөрсөн онд 20 хувьтай байсан бол энэ жил 26 хувьд хүрээд байгаа юм. Үүнээс гадна агаарын бохирдолд нөлөөлөх хүчин зүйл олон бий. Тухайлбал, түүхий нүүрсээр ажилладаг зуух Улаанбаатар хотод цөөнгүй бий. Өнөөдрийн байдлаар нийслэлд дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 20 аж ахуй нэгжийн 182 зуух, технологийн уур үйлдвэрлэх 68 аж ахуй нэгжийн 88 уурын зуух галлаж байна. Эдгээр зуухнуудыг үе шаттайгаар буулгах, агаарын бохирдолд нөлөөлөх бусад асуудлуудад онцгойлон анхаарах шаардлагатайг НИТХ-ын төлөөлөгч нар санууллаа.

“Аргалдаг” Чойжоод арга бий юү?
“Аргалдаг” Чойжоод арга бий юү?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​