fbpx Хөгжлийн банкны хэрэг шүүхэд шилжээд хэрэг байгаа юм уу?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
4 минут 23 секунд

Хөгжлийн банкны хэрэг шүүхэд шилжээд хэрэг байгаа юм уу?!

Хөгжлийн банкны гэх 79 холбогдогчтой хэрэг шүүхэд шилжихэд бэлэн болжээ. Ийм мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан. Түүнээс хойш арав гаруй хоног өнгөрлөө. Прокурор дээр байсаар л байгаа бололтой. Учир нь шүүх хүлээж авсан талаарх мэдээлэл алга.

Уг хэрэгт холбогдсон 79 хүний дийлэнх нь Хөгжлийн банканд удирдах болоод гүйцэтгэх ажил эрхэлж байсан хүмүүс, бас тэндээс зээл авсан компанийн захирал, нягтлангууд байна. Бас багагүй хэсэг нь төрийн томоохон албан тушаал хашиж байсан, одоо хашиж буй эрхмүүд байгаа юм. Тухайлбал, Ерөнхийлөгч асан, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүд асан, сайд асан, Төрийн нарийн бичгийн дарга асан, мөн одоогийн УИХ-ын гишүүд, Төрийн нарийн бичгийн дарга нар, тэр ч байтугай Монголбанкны ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч хоёр нь яллагдагчаар татагдчихсан байх юм.

Ийм том “бүрэлдэхүүн”-тэй хэрэг учраас шүүх рүү шилжсэн хойно сүртэй л адал явдал өрнөж таарна.

Гэхдээ шүүх шударга шийдвэр гаргаж чадах уу гэдэг асуудал гарч ирнэ. Тодруулбал, зарим холбогдогчийн тухайд нэр бүхий шүүгч нарын итгэл үнэмшилд итгэж болохооргүй холбоос байна.

Тухайлбал, Монголд гардаг томоохон хэргийг голдуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийддэг. Тэнд Б.Дуламсүрэн гэдэг шүүгч бий. Хөгжлийн банкны хэргээс хамгийн дуулиантай нь болоод байгаа “Пирамид орд” ХХК-тай Б.Дуламсүрэн шүүгчийн хадам аав холбоотой. Хадам аав нь ШЕЗ-ийн гишүүн асан Д.Дамдин-Од юм. Тэрбээр “Пирамид орд” ХХК-ийг төлөөлдөг аж. Түүнийг нь тус компанийн “Буман залуус” хорооллын барилгын цутгалтыг хийгээд мөнгөө авч чадаагүй гэх “Бэсон” компанийн захирал Д.Батжаргал ч олон удаа ярьсан байна. Мөн Д.Дамдин-Од нь “Пирамид орд” ХХК-ийн захирал Г.Цолмонгийн 2011 оны нэгдүгээр сарын 25-наас 100 хувь эзэмшиж байсан “Би Эс Эй Си” /5198348/ ХХК-ийг 2017 оны аравдугаар сарын 17-ноос 100 хувь эзэмшиж байжээ. Харин тус компанийн бүртгэлд 2022 оны дөрөвдүгээр сарын 15-нд өөрчлөлт орж, компанийг эзэмшигч нь “Санвин холдинг” ХХК болж, гүйцэтгэх захирлаар нь Хятадын иргэн Sharinuotai Tala гэх нэр бүртгэгджээ. “Санвин холдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь дээрх Хятадын иргэн Sharinuotai Tala гэж байна.

Ийм учраас “...Хөгжлийн банкны хэрэг шүүхэд очоод хэрэг байгаа юм уу” гэж асуумаар болж байгаа юм. Гэтэл Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөгийн “зээл” авсан “Пирамид орд” ХХК-ийн асуудлыг шалгах явцад Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын Ажлын албаны дарга асан Д.Дэлгэрсайханы гэрээс “Пирамид орд” ХХК-д давуу байдал олгосон байж болзошгүй гар бичмэл олдсон зэргээр шүүхэд очих нөхцөл нь бүрдсэн байгаа юм.

Түүнчлэн “Пирамид орд” ХХК-тай холбоотой зээлийн асуудал дээр Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн, ЗГХЭГ-ын дарга асан, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Д.Даажамба, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр, Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн асан Ж.Үхэртар, Б.Баттулга, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын Ажлын албаны дарга асан Д.Дэлгэрсайхан, Хөгжлийн банкны Хэлтсийн дарга асан Д.Ринчиндорж, Хөгжлийн банкны Хуулийн хэлтсийн дарга асан Б.Будхүү, ЕТГ-ын дэд дарга асан Г.Байгалмаа, тус компанийн захирал Г.Санжмятав, Г.Цолмон нар шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл бий. Бас Х.Баттулгын нэр ч яригдаж буй билээ.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Л.Оюун-Эрдэнийг Орос руу явсан хойно...
Л.Оюун-Эрдэнийг Орос руу явсан хойно...
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​