fbpx Одоо ч үргэлжилсээр буй приусын нүүрсэн яндангийн дамын наймааг хэн зогсоох вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 40 секунд

Одоо ч үргэлжилсээр буй приусын нүүрсэн яндангийн дамын наймааг хэн зогсоох вэ?

-Нүүрсэн яндангүй машинаас хар тугалга ялгарч, нийслэлчүүдийг хордуулсаар байна-

Хүүхдийн цусанд хар тугалганы хэмжээ таван мкг/дп/-ээс их байвал сэтгэхүйд нөлөөлдөг гэж үздэг олон улсын стандарттай. Тэгвэл Улаанбаатар хотын хүүхэд багачуудын дунд хар тугалганы хэмжээ зөвшөөрөгдсөнөөс дөрөв дахин их буюу 22 мкг/дп/ байна гэх ноцтой дүгнэлтийг өнгөрсөн жил АШУҮИС-ийн Орчны эрүүл мэндийн сургуулийнхан танилцуулж, шуугиан болж байв. Томчуудын хувьд ч ялгаагүй, нийслэлчүүд тэр чигээрээ хар тугалганд хордож байгааг мэргэжлийн хүмүүс анхааруулсаар удаж байна.

Товчхондоо хар тугалга нь нарийн ширхэгт тоосонцроор дамжин хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байдаг хүнд металл. Ингээд зогсохгүй хүний биед их хэмжээтэй агуулагдах нь үхэлд хүргэх аюултай. Хар тугалгыг мэдрэлийн хор гэж эрдэмтэд нэрлэдэг. Учир нь энэ хүнд металлын онцгой хор аюул нь мэдрэлийн системийг гэмтээдэг. Цаашлаад бөөр, уушги гээд хүний бүхий л эд эрхтнийг гэмтээдэг хорт бодис.

Хар тугалгын хор аюулын талаарх хамгийн бодитой кейс бол АНУ юм. Тус улсын хамгийн их хүн амтай Нью-Йорк хотод 1990-ээд оны үед нийгмийг цочроосон дэлхийн хамгийн ноцтой, харгис гэмт хэргүүд үйлдэгддэг болчихсон гэдэг. Хотын иргэд нь бүгд цочмог уур уцаартай болж, нийгэм тэр чигээрээ стресст орсныг ч тухайн үед эрдэмтэд анзаарсан гэдэг. Ингээд гэмт хэрэг өссөн шалтгаануудыг судалсны эцэст тэдгээрээс анхаарал татсан гол үндэслэл нь хар тугалгатай шатахууны хэрэглээ байжээ. Өөрөөр хэлбэл, хар тугалгатай шатахууны хэрэглээ нэмэгдэх тусам гэмт хэргийн тоо өсч, буурахад дагаж буурсан зүй тогтол ажиглагджээ. Тиймээс АНУ, цаашлаад Европ даяар хар тугалгатай бензинийг хэрэглээнээс хасах арга хэмжээг хатуу авч, гэмт хэргийн гаралтыг бууруулж байжээ. Энэ бол бодит түүх.

Эдгээрийг онцлохын учир манай улс, тэр дундаа хүн амын талаас илүү хувь нь аж төрж буй Улаанбаатарчууд хар тугалга гэх энэ аюулт бодис агуулагдсан хорт утаагаар жилийн дөрвөн улиралд амьсгалсаар байна. Энэ хорт утааг бүрдүүлж байгаа хамгийн том хүчин зүйл нь автомашины утаа.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2020 оны байдлаар Улаанбаатар хотод бүртгэлтэй 602.189 тээврийн хэрэгсэл байгаагийн 21.4 буюу 128.983 нь “Toyota prius” загварын автомашин байна гэсэн стастисик мэдээллийг танилцуулж байв. Яг замын хөдөлгөөнд оролцож байгаа нь “Toyota prius” нь дийлэнх байгааг нийслэлчүүд мэднэ. Цаашлаад энэ загвар дотроо “Toyota prius 20” нь илүү жин дарна.

Харамсалтай нь ийнхүү Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд томоохон хувийг эзэлж байгаа “Toyota prius 20” машинууд нүүрсэн яндангүй байдаг талаар “Өдрийн сонин” өмнө нь хөндөн бичиж ирсэн.

Автомашинаас ялгарч байгаа хорт утааг шүүх зориулалттай нүүрсэн яндан сүүлийн жилүүдэд үнэд хүрч, автомашиныг хилээр оруулж ирэхдээ янданг нь тайлаад авчихдаг, мөнгөний төлөө унаж яваа машиныхаа янданг тайлаад зарчихдаг, эсвэл бусдын машинаас тонож дээрэмддэг бүлгүүд бий болоод удаж байгаа юм. Ченжүүд нүүрсэн янданг худалдаж авна. Иргэд өөрсдөө ч зарна. Хулгайн бүлгүүд ч дамлан худалдана. Үнэ ханш нь 800.000-1.200.000 төгрөгт хүрдэг. Хамгийн ноцтой нь хилээр оруулж ирж байгаа “Prius 20” маркийн машинууд нүүрсэн яндангүй байх тохиолдол олон. Яндантайгаа орж ирдэг ч иргэдийн гар дээр очихдоо үгүй болчихдог. Нүүрсэн янданг авах ажиллагаа олон цэг дээр өрнөдөг. Японд ч, Монголд орж ирсний дараа ч тайлаад авчихдаг. Дээр нь худалдаж авна, хулгайчид тоносноо зарна. Цахим сүлжээнд гэхэд нүүрсэн яндан худалдаж авах зар тоймгүй олон байгаа.

Хулгайлж, тонон дээрэмдэж, хямд үнээр худалдаж аваад цугларсан яндангаа наймаачид БНХАУ руу гаргадаг. Хил дээр мөн Хятад талын ченж байдаг. Тэд Монголоос гарч байгаа нүүрсэн янданг хүлээж авч цааш худалддаг. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын талд япон автомашины нүүрсэн яндангийн эрэлт өндөр байдаг юм байна. “Нүүрсэн яндан доторх утаа шүүгчийг зөвхөн Японд өндөр технологиор үйлдвэрлэж гаргаж авдаг. БНХАУ, Хонконг зэрэг улс тэр технологид хүрч үйлдвэрлэж чаддаггүй учраас ийм эрэлт үүссэн гэсэн мэдээлэл албаны хүрээнд авагдаж байсан” гэсэн тайлбарыг албаныхан хэлдэг.

Энэ гэмт үйлдэл өнөөдөр хүртэл үргэлжилсээр байгаа учир шалтгаан нь хил гаалиар чөлөөтэй нэвтэрдэгтэй холбоотой. Ченжүүд хил гааль дээр “том” гэж байгаа. Нүүрсэн яндангийн хууль бус эргэлтийг зогсоохын тулд Гаалийн ерөнхий газраас хяналт шалгалт хийсэн байдаг. Гэвч ченжүүд маргаан үүсгэж, Гаалийн ерөнхий газрыг ялсан баримт хүртэл байгаа юм. Энэ талаар ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэлийн газрын албаны дарга Б.Сүхбаатар “2018 онд анх нүүрсэн яндантай холбоотой зөрчлийг гаалийн шалгалтаар илрүүлж, Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авч, хураан авсан юм. 2018-2019 онд 800 орчим янданг хурааж авсан. Гэтэл холбогдогчид “Нүүрсэн яндан бол Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглож, хязгаарласан бараа биш” гээд гаалийн байгууллагыг шүүхэд өгсөн. Ингээд ажиллагаа явагдаад Дорноговь аймгийн Сум дундын шүүхээс гаалийн байгууллагын нүүрсэн янданг хурааж авсан захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Засгийн газрын тогтоол, хууль тогтоомжид зааснаар хилээр гаргахыг хориглосон барааны жагсаалтад нүүрсэн яндан байдаггүй. Шүүх үүнийг л үндэслэсэн. Бид яах ч аргагүй болсон. Түүнээс хойш нөгөө нөхөд бүр гаалийн бүрдүүлэлт хийгээд нүүрсэн янданг энгийн бараа бүтээгдэхүүн шиг нэвтрүүлэх хандлага нэмэгдсэн. Бид тэгээд орхиогүй. “Тэгвэл та нар нүүрсэн яндангийн өмчлөгч мөн гээд өөрсдийгөө баталсан тодорхойлолт авч ир” гэхэд “Гаалийн байгууллага өөрсдийн ажлаа хий. Бидний эрхэд халдаж байна” гээд бүр асуудал үүсгээд эхэлсэн” гэсэн нь анхаарал татдаг.

Манай хуулийнхан ч энэ төрлийн хэргийг хүч хүрэхээ байсан юм билээ. Тиймдээ ч өнөөдөр “Prius 20”-ын нүүрсэн яндангийн наймаа илүү их цэцэглэж, үүнд хяналт тавих газаргүй болжээ. Уг нь хяналт тавих нэлээд олон байгууллага байх ёстой. Үүний хамгийн том нь Зам, тээврийн хөгжлийн яам. Гэвч тэд энэ асуудлыг харьяалдаггүй гэдэг тайлбар хэлдэг. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар ч үүн дээр дорвитой анхаардаггүй.

Нүүрсэн яндангүй машин замын хөдөлгөөнд оролцуулж байгаад оношилгооны төвүүд дээр гол хяналт байх ёстой баймаар. Энэ талаар АТҮТ-ийн Сонгинохайрхан Техникийн хяналтын үндэсний төвөөс тодруулахад “Техникийн хяналтын үзлэгт машин жилд нэг удаа орж байгаа. Яндантай машинууд ч бий. Эсвэл бусдаасаа яндан аваад тавьчихаад орж байгаа нь ч байна. Хятад яндантай нь ч байгаа. Бид бол стандартаа л барина. Хятад яндантай байна, тэнцүүлэхгүй гэх боломжгүй. Жолооч нар хятад яндан тавиад л ороод ирдэг. Хаанаас хэдээр авав гэхээр “600.000-аар хятад яндан тавиуллаа. Ориг яндангийн үнэ дийлдэхгүй юм байна гэдэг” гэсэн тайлбарыг хэлдэг.

Тэгвэл өнөөдөр агаарт хорт бодис ялгаруулж байгаа энэ ноцтой асуудалд хэн анхаарал тавих вэ.

Өнөөдөр Монголын нийгэм тийм ч таатай бус байна. Зам дээр гараад л ууртай жолооч нар, хорт утаа ялгаруулсан зам дүүрэн машин. Сошиалаар дүүрэн хэрүүл, нэгнийгээ муулсан сэтгэгдлүүд, ууртай уцаартай хүмүүс. Энэ бүхэн хором тутамд амьсгалж агаараас үүдэлтэй гэж үзэх үндэслэл дүүрэн байна. АНУ-ын жишээг хар л даа. Яг өнөөдрийн улаанбаатарчууд байж.

Б.Энхзаяа

Эх сурвалж: Өдрийн сонин

“Гантиг Вилла“ Хөгжлийн банкны мэдэлд шилжжээ
“Гантиг Вилла“ Хөгжлийн банкны мэдэлд шилжжээ
 
ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо
ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​