fbpx Маапаанууд шүүх рүү, МАНАН-гийнхан засаг руу...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Том онцлох
Огноо
Унших
6 минут 10 секунд

Маапаанууд шүүх рүү, МАНАН-гийнхан засаг руу...

"...АН-ынхан эвлэрэхээр уулзлаа" гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн гялайх мэдээ байв. Учир нь МАН дангаараа засаглаж буй энэ цаг үед АН учраа олох нь Монголын улс төр, нийгмийн захиалга болоод байгаа юм. АН-ынхан эвдрэлцэж, намаа тарамдаж хаяснаас болоод тэдний эзэлж байсан сөрөг хүчний роль эзгүйдээд удаж буй. Гэвч "...Могой гурав тасравч гүрвэлийн дайтай" гэдэг шиг АН-ын сөрөг хүчний байрыг эзэлчих ямар ч жижиг нам алга. Хүссэн ч, эс хүссэн ч АН л дахин сэргэж байж МАН сөрөг хүчинтэй болох нь тодорхой болсон. Тэр утгаараа АН-ынхны элдвийн уулзалт олны анхаарлын төвд байгаад байдаг хэрэг. Өнгөрсөн долоо хоногт дуулиан шуугиантай уулзалтыг ч ийм агуулгаар харж байв. Гэвч АН-ын жирийн гишүүд, дэмжигчид хийгээд улс төрийн хүрээнийхний хүлээлт талаар болов.

Уг нь АН эвлэж нэгдэх нь чухал уу гэвэл чухал. Гэхдээ энэ эвлэрэл шинэчлэлтэй, шийдэлтэй байх ёстой юм. Харин энэхүү Шангри-Лагийн уулзалт нь тэс өөр хүрээнд болж, тэгээд ямар нэг шийдэлгүй өнгөрөв. Хүлээлт юу байсан гэхээр эхлээд С.Эрдэнэ, Х.Баттулга хоёр тамгаа нэг болгож, тэгэхдээ Дээд шүүхийн удаа дараа татгалзаад байгаа дүрмээ нэг болгож шийдэх байсан. Дараа нь АН-ын удирдлагыг албан ёсоор шинэчилж, өнгөрсөн 22 жилийн түүхэнд намын удирдлагад гараагүй залууст тамгаа хүлээлгэж өгөх байв. Аль нь ч болсонгүй.

Энэ уулзалтад хэргийн эзэн, хэнгэргийн дохиурууд болсон С.Эрдэнэ, Х.Баттулга хоёр нь оролцсонгүй. Тэднийг төлөөлсөн хүмүүс гэх хамт яваад байдаг ч эрх зүйн болоод бодит амьдралын чадамжгүй хэдэн нөхөр очсон байна. Тэр хоёр очоогүй учраас эвлэрэх талаар ярих боломж бараг байхгүй болчихож байгаа юм. Уулзалтаар бас шинэчлэлийн тухай ярьсангүй. Яриад ч нэмэргүй байжээ. Учир нь АН-ын ирээдүй хэмээгдэж байсан залуус нь "арын эгнэээнийхэн" гэдгээ уулзалт дээр хангалттай нотоллоо. "...Тэд хэзээ ч гарч ирэхгүй юм байна" гэдэг л маш тодорхой болов. Ингэж хэлэх нэг үндэслэл бол С.Эрдэнэболд нарын залуус уулзалтын өмнөхөн "...Намаа шинэчилнэ" гээд АТГ-ын үүдэнд хонож өнжиж эсэргүүцээд "...С.Эрдэнийг эрүүгийн хэрэгт шалгаж байна. Х.Баттулгыг ямар ч гэмт хэрэгт шалгаагүй" гэсэн бичиг авсанаар тэмцлээ зогсоосон юм. Ингээд АН-ын 80-аад оны залуус намаа удирдана гэдэг даший шоо болов. Тэд Шангри-Лагийн уулзалтын зураг дээр зогсдог шигээ нэг насаараа арын эгнээнд үлдэж байна. Харин энэ уулзалтаар С.Баярцогтын АН-ын даргад "нэр дэвшиж" буйг л нийтэд зарлалаа. С.Баярцогт хэн бэ гэдгийг бүгдээрээ мэднэ.

Шулуухан хэлэхэд "...АН-ынхан эвлэрнэ" гээд Шангри-Лад хийсэн уулзалт ерөөсөө АН-ынх биш. Харин "...МАНАН-гийнхан уулзлаа" гэвэл үнэнд дөтөлнө. Уулзалдсан хүмүүсийг нь харахад олон таван тайлбар хийх хэрэггүй байна. Ер нь бол сүүлийн МАНАН илэрхий идэвхжиж эхэлсэн. Тэд улс төр дэх бууриа учраа олохгүй байгаа АН дээр засахаар ажиллаж буй аж. С.Эрдэнийг "улс төрийн бус арга"-аар зайлуулж, оронд нь С.Баярцогтыг залсанаар албан ёсны нэр нь АН болно гэсэн үг.

МАНАН ингэж яаран сандран олны өмнө гарч ирж буй нь ч учиртай аж. Тэр нь, энэ бүлэглэлийн "гишүүд"-ийн хэргүүд шүүхэд шилжихээр болсонтой холбоотой юм байна. "Эрдэнэт"-ийн 49 хувь, Хөгжлийн банк, бусад хэргүүд прокурор дээр "гацчихаад" байгаа юм. Эдгээр хэрэгт одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцгой анхаарал тавьдаг. Гэхдээ тэр ойрд чимээгүй байна. Харин сүүлд Японд явсан хойгуур нь энэ уулзалт болж байх юм. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дуулиан дэгдлээ. Бас нэг сайд суудлаасаа мултрав. Сайдын хувьд унах нүхээ өөрөө ухсан. Гэхдээ тэр рүүгээ хурдан унагахад "хүчтэй хүчин" тусалсан. Олны нүдэн дээр ил л байна лээ. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийн "анхаардаг" зарим хэрэг маапаан шүүхэд шилжих гээд МАНАН-г сандаргаж байх шиг байна. Тэгэхээр МАНАН-гийн сөрөг довтолгооны бай нь Засгийн газар буюу Л.Оюун-Эрдэнэ болж байгаа юм. Цаашид амаа хамхиж, ажлын алдаа гаргахаас болгоомжилбол зохино. Алдвал сайдын суудлаас амархаан сална. Унагах хүчийг тогтооход хэцүү. Сая бүгдээрээ харсан даа. Гэхдээ нэг анхаарал татсан яриа улс төрийн хүрээнд газар авч байна. "...Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гадаад улсуудаар яваад, нөгөөх хэргүүдийнхээ талаар ойрд дуугарахаа болив. Хэргүүд нь прокурор дээр таг гацлаа. "..."Эрдэнэт"-ийн төлөө сүүлчийн цамцаа урагдтал явна" гэсэн Ц.Нямдорж засгаас явчихлаа. "Эрдэнэт"-ийн асуудал бүрэн шийдэгдэж дуусаагүй үлдэв" гээд гайхацгааж л байна.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

МОНГОЛ УЛСАД СУУГАА ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН  ЭЛЧИН САЙД ААС Ж.СОРОНЗОН захиралд ирсэн мэндчилгээ
МОНГОЛ УЛСАД СУУГАА ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЭЛЧИН САЙД ААС Ж.СОРОНЗОН захиралд ирсэн мэндчилгээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​