fbpx “ЮНЕСКО”-д хил дамнаж бүртгэгдсэн Монголын анхны нуур
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 22 секунд

“ЮНЕСКО”-д хил дамнаж бүртгэгдсэн Монголын анхны нуур

Зүүн Азийн орнуудын шим мандлын нөөц газруудын сүлжээний XVI их хурал боллоо. Энэхүү арга хэмжээг БОАЖЯ болон “ЮНЕСКО”-гийн Монголын үндэсний комисс, Хүн ба шим мандал хөтөлбөрийн Монголын үндэсний хороо, “ЮНЕСКО”-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар зэрэг бусад холбогдох байгууллага хамтран зохион байгуулсан юм. Хурлын эхэнд “ЮНЕСКО”-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Шахбаз энэ онд бүртгэгдсэн Хан Хөвсгөл нуурын шим мандлын нөөц газар болон 2021 онд бүртгэгдсэн Увс нуурын хотгорын хил дамнасан шим мандлын нөөц газрын батламжийг гардууллаа. “ЮНЕСКО”-гийн “Хүн ба шим мандал хөтөлбөр” нь байгаль орчинд үзүүлэх хүний хүчин зүйлийн олон талт нөлөөг судлах, байгалийн нөөц, баялгийг шинжлэх ухаан, судалгааны үндсэн дээр урт хугацаанд хадгалан хамгаалах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг аж. Өнөөдрийн байдлаар Монгол Улсаас “ЮНЕСКО”-гийн шим мандлын нөөц газруудын сүлжээнд есөн газрыг бүртгүүлээд байна.

С.Болдсайхан: Хөвсгөл нуурыг дэлхийн жишигт нийцсэн аялал жуулчлалын бүс болгоно

Монголын үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан “ЮНЕСКО”-гийн “Хүн ба шим мандал хөтөлбөр” нь 1970-аад оноос эхэлж хөгжиж эхэлсэн бөгөөд орчин үеийн тогтвортой хөгжил гэх ойлголтыг бий болгосон. “Хүн ба шим мандал хөтөлбөр”-ийн гол зорилго нь байгалийн ховор үзэсгэлэнтэй газруудыг сонгож, тухайн нутагт амьдарч байгаа иргэдийн амьжиргааг сайжруулах замаар тогтвортой аялал жуулчлалтай холбож хөгжүүлэх юм. Уг хөтөлбөрт Увс, Хөвсгөл нуурыг бүртгүүлснээр ирээдүйд тухайн бүс нутагт амьдарч байгаа нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн тогтвортой аялал жуулчлал төслийг “ЮНЕСКО”-гоос дэмжиж ажиллана гэсэн үг. Мөн хүн ба шим мандал сүлжээнд бүртгэлтэй байдаг бусад улс орнуудын мэргэжилтнүүдтэй санал солилцож, олон улсын хурлыг Монголд зохион байгуулах боломжтой. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Хөвсгөл нуурыг дэлхийн жишигт нийцсэн аялал жуулчлалын бүс болгох боломжтой” гэсэн юм.

Б.Одсүрэн: Увс нуурыг судлах, шинжилгээ хийх боломж бүрдсэн

Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Б.Одсүрэн “Увс нуурын ай савын тусгай хамгаалалттай газар 1997 онд “ЮНЕСКО”-гийн шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэгдсэн. Харин 2021 онд Увс нуурын ай савын тусгай хамгаалалттай газрууд ОХУ-ын Тувагийн Увс нуурын хотгор шим мандлын газар нийлээд хил дамнасан шим мандлын нөөц газраар бүртгүүлж буйгаараа онцлогтой. Хил дамнасан байдлаар бүртгүүлсэн нь Монгол Улсдаа анхны тохиолдол юм. Ийнхүү Увс нуурыг “ЮНЕСКО”-гийн шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгүүлснээр тухайн бүс нутгийн хэмжээнд судалгаа шинжилгээ хийх шинэ алхам болж байна. Өнөөдрийн хурлаар судлаачид өмнө хийж байсан судалгаа шинжилгээний тухай танилцууллаа. Судалгаагаар уур амьсгалын өөрчлөлтөөс мөнх цаст хайлж байгааг хэлж байна. Энэ нь мөнх цаст уулсаас эх авч урсдаг голууд татрах эрсдэлтэй. Мөн хуурайшилт нэмэгдэж хур тунадастай байх хоногийн тоо багасаж байгаа нь судалгаагаар батлагдсан. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож амьдрах нь чухал болоод байна” гэв.

П.АМГАЛАНБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Украины арми Херсон хотын чиглэлд фронтын шугамыг нэвтэлсэн тухай мэдээллээ
Украины арми Херсон хотын чиглэлд фронтын шугамыг нэвтэлсэн тухай мэдээллээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​