fbpx Авлигын индекс “ахих” нь тодорхой боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Том онцлох
Огноо
Унших
5 минут 45 секунд

Авлигын индекс “ахих” нь тодорхой боллоо

Германд төвтэй “Трансперенси интернэшнл” байгууллагаас жил бүр улс орнуудын авлигын төсөөллийн индексийг зарладаг. Тус байгууллага нь Америк, Герман, Англи, Швейцар, Хонконгод байдаг 13 байгууллагын судалгаа, үнэлгээний авлига болон түүнд холбогдох хэсгийн үзүүлэлтийг сонгон авч тодорхой аргачлалаар индексийг тооцдог. 0-100 онооны хооронд тодорхойлдог. 0 оноо нь өндөр авлигатай, 100 оноо нь “цэвэр” гэж ойлгоход болно.

Хамгийн сүүлд 2021 оны авлигын индекс 2022 оны нэгдүгээр сарын 25-нд гарсан. Түүгээр Монгол Улс 180 улсаас 110 дугаарт жагссан байна.

Өнгөрсөн жилийн үр дүнгийн тухайд цар тахлын улмаас улс орнуудын авлигатай тэмцэх үйл ажиллагаа саармагжсан. 180 орны 70 гаруй хувь нь 50-иас доош оноо авчээ. Манай улсын тухайд авлигатай хийх тэмцэл 2015 онд хамгийн дээд буюу 39 оноо авсан байдаг. Түүнээс хойш буурсаар сүүлийн гурван жил тогтмол 35 оноотой байгаа аж. Мөн “...Монгол Улс нь авлигатай тэмцэх орчныг шинэчлэн байгуулахаар тодорхой онцлох эерэг арга хэмжээг авч байна” гэж дүгнэжээ. Энэ талаар “Трансперенси интернэшнл Монгол” ТББ-ын тэргүүн Л. Төр-Од “...Монгол Улс 2019 онд анх түүхэндээ доод түвшинд буюу 35 оноонд хүрсэн. Түүнээс хойш зогсонги байдалтай хэвээр байна. Гэсэн хэдий ч зарим нэг анхаарал татахуйц сайжруулалтаас харахад засаг төр нь авлигатай тэмцэх цар хүрээг сэргээхээр оролдож байна. Ази бүс нутагтаа анхны болохуйц хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах шинэ хууль баталж, авлигыг мэдээлэгч буюу шүгэл үлээгчид хийгээд эрэн сурвалжлах сэтгүүлчдийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлэх ажил эцэстээ урагшилж байна” гэсэн.

Нөгөөтэйгүүр манай улсын авлигын индексийг тооцоход ашигласан найман эх сурвалжийг барьсан. Тэднээс Дэлхийн эдийн засгийн форумын Үзэл бодлын судалгаа, Дэлхийн эрх зүйн төслийн Хууль дээдлэх ёсны индексээр өссөн үзүүлэлт гарчээ.

Тэгвэл долоо хоногийн өмнө НҮБ-ын албан ёсны цахим хуудаст “Цахим засаглалын хөгжлийн индекс-2022” дүнг танилцуулав. Энэ индексийг хоёр жил тутамд гаргадаг байна. Монгол Улсын хувьд НҮБ-н гишүүн 193 орноос 2018, 2020 онуудад 92 дугаар байрт орж байжээ. Харин 2022 оны индексээр 74 дүгээр байрт бичигджээ. Өөрөөр хэлбэл “Цахим засаглалын хөгжлийн индекс” 18 байраар урагшиллаа. Энэхүү индексийг гаргахдаа жил гаруйн хугацаанд хөндлөнгийн баг судалж, гаргадаг бөгөөд улс орнуудын харилцаа холбооны дэд бүтцийн хөгжил, төрийн цахим үйлчилгээний тоо, иргэдийн цахим ур чадварын үзүүлэлт, хүний нөөцийн хөгжил, иргэдийн цахим оролцоо, хууль эрх зүйн орчин, тухайн улсын урт хугацааны бодлого, дижитал хөгжлийн бодлого, стратеги, ил тод нээлттэй байдал зэрэг хүчин зүйлүүдийг харгалзан үздэг байна.

НҮБ-ын цахим хуудаст бичсэнээр “...“Цахим засаглалын хөгжлийн индекс”-ийн дундаж үнэлгээтэй 99 гишүүн орны 90 орчим хувь нь өндөр буюу дундаас дээш орлоготой бүлэгт багтдаг бол үлдсэн 10 хувь нь дундаас доогуур орлоготой иргэд байна. Тэдгээр улс нь Болив, Индонез, Исламын Бүгд Найрамдах Иран, Киргизстан, Монгол, Филиппин, Шри Ланка, Тунис, Украйн, Узбекистан, Вьетнам байна. ...Молдав болон Монгол Улс нь “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ийн хамгийн өндөр (HV) зэрэглэлийн ангилалд шилжихэд ойртсон байна. ...Монгол, Туркменистан, Узбекистан, Замби улсуудын “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ийн үнэлгээ, зэрэглэлд хамгийн их ахиц дэвшил гарсан” гэжээ.

Ер нь бол манай улсын хувьд цахим шилжилтэд онцгой анхаардаг. Цахим хөгжлийн яам хүртэл байгуулсан. Цахим үйлчилгээний индекс (Online service index) 2020 онд 0.5294 болсон. 2022 онд 0.6263 болж огцом өсчээ. Хамгийн гол нь сүүлийн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын иргэд “E-Mongolia” цахим системийн хэрэглэх нь эрс нэмэгдсэн. “E-Mongolia”систем нь төрийн 63 байгууллагын 680 гаруй үйлчилгээг амжилттай цахимжуулаад байгаа юм. Засгийн газраас “E-Mongolia”системийн хэрэглээг “...Иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй, түргэн шуурхай цахим үйлчилгээний соёл төрд төлөвших нь хүнд суртал, авлигал, бухимдал буурах үндэс” хэмээж буй. Нэг үгээр хэлбэл, энэ мэт нь “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ийн үнэлгээг урагшлуулсан байгаа юм. Тэгэхээр НҮБ-ын “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ийн үнэлгээ сайжирсан нь Монгол Улсын авлигын индексэд эергээр нөлөөлөнө. Өөрөөр хэлбэл, ирэх жил зарлагдах 2022 оны авлигын индекс урагшлах нь тодорхой боллоо.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Өмнөд Солонгосын арми иргэдийн суурьшлын бүс рүү пуужин алдаж харвасандаа уучлал гуйв
Өмнөд Солонгосын арми иргэдийн суурьшлын бүс рүү пуужин алдаж харвасандаа уучлал гуйв
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​