fbpx Эдийн засаг өсөж, инфляц буурах төсөв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Дэд онцлох
Огноо
Унших
5 минут 58 секунд

Эдийн засаг өсөж, инфляц буурах төсөв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн пүрэв гарагт 2023 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан билээ. Тэрбээр “Дэлхий даяар хүнс, эрчим хүчний үнийн огцом өсөлт, нийлүүлэлтийн доголдлоос шалтгаалж сүүлийн 20-40 жил байгаагүй үнийн савлалт үүсэж байна. Гэхдээ бид нэгдмэл бодлоготой байвал олон улсын геополитикийн нөхцөл байдлаас үүдэлтэй энэ сорилтыг даван туулна.

2023 оны улсын төсвийг өргөн барьсан хувилбараар баталвал эдийн засгийн өсөлт таван хувьд хүрч, инфляц нэг оронтой тоо руу буурах боломжтой. Мөн экспортын биет хэмжээ 2019 оны түвшинд хүрч, төлбөрийн урсгал тэнцлийн алдагдал буураад зогсохгүй, валютын ханш тогтворжино гэдэгт Засгийн газар бүрэн итгэлтэй байна” гэсэн юм. Ирэх оны улсын төсөвт тусгаснаар хавтгайрсан халамжийг үе шаттай хязгаарлан хөдөлмөрийн бүтээмжид суурилсан төрийн албаны цалингийн тогтолцоог нэвтрүүлэх юм. Түүнчлэн 160 гаруй салангид шатлалыг 20 болгон бууруулж, олон улсын жишигт нийцүүлэх аж.

Орон нутагт чадварлаг хүний нөөцийг нэмэгдүүлнэ

Хотын хэт төвлөрлийг багасгах нь орон нутгийн хөгжилтэй салшгүй холбоотой. Тэгвэл Хөшигийн хөндийн дагуул хотын бүтээн байгуулалтын дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр тусгажээ. Тухайлбал, орон нутгийг орон сууцжуулах ажлыг шийдвэрлэж, ипотекийн зээлийн хүүг гурван хувьд хүргэхээр тусгав. Чадварлаг хүний нөөцийн орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлж, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд төрийн албан хаагчийн цалинг 20-100 хувь гүйцэтгэлд тулгуурлан нэмэх ажлыг зохион байгуулахаар боллоо.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд дулаан, цахилгаан үйлдвэрлэх шинэ төслийг орлого олж эхэлсэн эхний гурван жилд 90, дараагийн гурван жилд 50 хувиар татвар хөнгөлнө. Мөн нийслэлээс орон нутаг руу үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлэх аж. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнөөдрийн байдлаар 21 аймгаас Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Орхон аймаг улсын төсөвт орлого төвлөрүүлж, бусад нь татаас авч байна. Цаашид аймаг бүр төсвийн орлогоо бүрдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг Засгийн газар бодлогоор дэмжинэ” гэдгээ онцолсон юм.

Төсвийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын зарим гишүүний илэрхийлсэн байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Д вирустай 40 мянган иргэний амь нас эрсдэх магадлалтай

-Инфляц, ам.долларын ханшийн өөрчлөлт их байгаагаас эрүүл мэндийн бүтээгдэхүүний үнэ 40-60 хувиар өссөн. Эрүүл мэндийн асуудлыг төсөвт тусгахгүй бол даатгалын сангаас эмнэлгүүдэд квот тогтооно. Квот бий болбол эмнэлгүүд үйлчлүүлэгчдээ үзэж, оношлох цагаа хойшлуулна. Улмаар иргэдийн дараалал ихсэж, нөхцөл байдал улам хүндрэлтэй болно. “Элэг бүтэн Монгол” аянаа үргэлжлүүлэх ёстой. Тухайлбал, элэгний Д вирустай 100 мянган иргэн Монгол Улсад вирусын эсрэг эм ирэхийг хүлээж буй. Ийм өвчтэй 40 мянга гаруй иргэн эмчилгээ зайлшгүй хийлгэхгүй бол амь нас нь эрсдэх магадлалтай. Тиймээс 2023 оны төсөвт эрүүл мэндийн санхүүжилтэд онцгой анхаарах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн: Төсвийг зөв төлөвлөх ажилд олон нийтийн санал авдаг тогтолцоонд шилжинэ

-Энэ оны төсөв цар тахлын хүндрэлийг даван туулж, эрсдэлийг бууруулах байсан бол ирэх оны төсөвт эдийн засгийг тогтворжуулах шинэчлэлүүдийг өргөн барьсан гэж үзэж байна.Төсвийн ил тод байдал, хяналтыг сайжруулахаар тодорхой шинэчлэлийг хийх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн. Энэ дүгнэлтэд тулгуурлан энэ сарын 19-нд “Төсөв-2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг хийнэ. УИХ төсвийн асуудлаар анх удаа олон нийтийн хяналттай хэлэлцүүлгийг хийх гэж байна. Өнгөрсөн жилүүдэд төсвийн төслийг Засгийн газраас боловсруулж, УИХ-д өргөн барьж байсан. “Төсөв-2023” хэлэлцүүлгийн хүрээнд төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэн батлах явцад биш, төсвийг анхнаас нь зөв төлөвлөх ажилд олон нийтийн санал авдаг тогтолцоонд шилжинэ. Төсвийн төсөлд өгөх олон нийтийн саналыг энэ сарын 7-17-ныг дуустал авна. Иргэд саналаа гар утасны d.parliament аппликейшн ашиглан өгнө.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:36.5 сая тонн нүүрс экспортолно гэж тусгасан

-Ирэх онд нүүрсний борлуулалтаас бий болох гадаад валютыг Монголд авчирах асуудлаар Засгийн газрын тогтоол гарсан. 2023 оны төсөвт 36.5 сая тонн нүүрс экспортолно гэж тусгасан нь цар тахлын өмнөх хэмжээнд хүргэх зорилт юм. Энэ сарын 5-нд гарсан Засгийн газрын тогтоолоор ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс бүх гэрээ цахим болно. Гэрээний дагуу нүүрс хилээр гарах учраас гэрээ хийгээгүй тохиолдолд нүүрс экспортлохгүй.

Б.ДАРЬСҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Л.Оюун-Эрдэнийн амбиц ба 2023 оны төсөв
Л.Оюун-Эрдэнийн амбиц ба 2023 оны төсөв
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​