fbpx Улстөрчдийн орооцолдсон хэрэг хаана гацдаг вэ?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Нийгэм Том онцлох
Огноо
Унших
9 минут 39 секунд

Улстөрчдийн орооцолдсон хэрэг хаана гацдаг вэ?!

Монголд гардаг аманд багтамгүй том мөнгөн дүнтэй авлига, албан тушаалын хэрэгт голдуу улстөрчид холбогддог. Тэдний олонх нь УИХ-ын гишүүн, сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа уг асуудалд орооцолдсон байдаг.

Мэдээж, ийм хэргийг АТГ, зарим тохиолдолд тагнуулын байгууллага шалгана. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусгаад прокурорт шилжүүлдэг. Том улстөрчдийн томоохон хэрэгт Нийслэлийн прокурорын газрын прокурорууд хяналт тавина. Тэндээс харьяа дүүргүүд, голдуу Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргүүдийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжинэ. Ерөнхийдөө Монголын авлига, албан тушаалтнуудын хэрэг шүүх хүртлээ энэ “дамжлага”-аар явдаг.

Ерөнхийдөө ийм авлига, албан тушаалын хэргүүд тасрахгүй. Байсгээд л нийгмийг шуугиулсан томоохон, бүлэглэсэн гэхээр хэргүүд ил болно. Гэвч тэгсгээд сураг алдардаг. Яг л бөмбөг шиг, “...Тус хэргийг прокурорт шилжүүлээ. Прокуророос шүүхэд шилжүүллээ. Шүүх мөрдөн байцаалтад буцаалаа” гэж байгаад хаа нэгтээ нь хав дарагдана. Тэр ч байтугай мөрдөн шалгах байгууллага хэдэн жил дамнуулж шалгаад, шат шатны шүүхээс тэр этгээдэд ял шийтгэл оноож явж байснаа гэнэт хэрэг биш болоод явчихна. Иймэрхүү жишээнд Оюу толгойн гэрээний, “Эрдэнэт”-ийн 49 хувийн, “Эрдэнэт”-ийг барьцаалж их хэмжээний мөнгө завшсан, бусдыг эрүүдэн шүүсэн хэргүүдийг авч үзэж болох юм. Тэгвэл “...Сүртэй нь аргагүй мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Хөгжлийн банкны гэх хэрэг энэ замаар орчих вий” гэсэн болгоомжлол хууль хяналтын байгууллагын шударга ажилтнуудын дунд байна. Сүүлийн үед тиймэрхүү “үнэр” ханх тавиад байгаа аж.

Үүнтэй холбоотойгоор улстөрчдийн орооцолдсон томоохон хэргүүдийг шалгах явцыг олон нийтээс нуух нь зохимжгүй гэсэн байр суурь олон нийтийн зүгээс гарч байна.

Тухайлбал, яг одоо Хөгжлийн банкны хэрэг хууль хяналтын аль байгууллагын шатанд явна вэ гэдэг тодорхойгүй болоод байгаа юм. 2022 оны наймдугаар сарын сүүлчээр Хөгжлийн банкны гэх 80 гаруй хүнд холбогдох хэрэг шүүхэд шилжихэд бэлэн болсон талаар эх сурвалжууд мэдээлсэн. Шилжсэн эсэх нь одоо ч тодорхойгүй байна. Уг хэрэгт албан тушаалтнуудаас УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүн, УИХ-ын гишүүн асан, ЭЗХ-ийн сайд асан Н.Батбаяр, ЕТГ-ын дэд дарга асан Г.Байгалмаа, ЗГХЭГ-ын дэд дарга асан Д.Даажамба, М.Баярмагнай, ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа, ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Шинэбаатар, ЗТХЯ-ны Газрын дарга асан Б.Махбал, ХХААЯ-ны Газрын дарга асан М.Баянмөнх, УУХҮЯ-ны Газрын дарга асан Ч.Отгочулуу нарыг Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйл ангиар яллагдагчаар татсан байна.

Мөн Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн нарыг ч энэ зүйл ангийн дагуу шалгаж буй аж. Тэднээс гадна АТГ, прокуророос ХҮН-ын гишүүн Б.Найдалаа, МҮХАҮТ-ын газрын дарга асан Ч.Нэргүй, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаас мэргэжилтэн хүртэлх албан тушаал хашиж байсан хүмүүс, зээлдэгч компанийн удирдлагуудыг яллагдагчаар тооцсон байна. Түүнчлэн зарим нь нэгэнт яллагдагчаар татагдсан нэр бүхий 10 хүнийг өөр үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг АТГ-аас прокурорт гаргасан байдаг.

Зөвхөн Хөгжлийн банкны хэрэг ч бус дээр дурдсан хэргүүдийг хэрхсэнийг ч олон нийт нэхсээр байна.

Авлига, албан тушаалын хэргийг харьяалан шалгадаг гэдэг утгаараа АТГ-аас хамгийн түрүүнд нэхнэ. Гэтэл АТГ-ынхан ойрд хууль хяналтынхны яриагаар "жараахай"-нуудын хэргийг прокурорт шилжүүлээд байгаа гэх мэдээллүүд байна. Хамгийн сүүлд "...Энэ сарын 3-7-ны хооронд есөн хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, таван хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, нэг хэргийг нэгтгэн шалгаж байна" гэж АТГ-аас мэдээллээ. Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн гэх хэргүүд нь гаалийн байцаагч асан Э, СЭМҮТ-ийн нэг дарга, Булганы дарга нарт хахууль өгсөн иргэн А, "Өвөрхангай аймгийн АЗЗА" ТӨХК-ийн дарга нар, Бичил санхүүгийн хөгжлийн сангийн удирдах албан тушаалтан, Увсын Сагилын нэг дарга, Хятадын иргэн З, Төрийн өмчит компанид удирдах ажил хийж байсан А нартай холбоотой асуудлууд байна. Энэ дунд олны анхаарал татсан хэмээгддэг томоохон хэргүүд алга.

Мөн прокурорын байгууллага энэ аравдугаар сар гарсанаас хойш 305 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Түүнд нь Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 125, Өмчлөх эрхийн эсрэг 96, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 33, Хүрээлэн байгаа орчны эсрэг 16, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 12, Авлигын найм, Амьд явах эрхийн эсрэг тав, Халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг дөрөв, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гурав, Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах, Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх, Кибер орчинд хууль бусаар халдах тус бүр нэг хэрэг байна. Мөн л дээр дурдсан хэргүүдээс байсангүй.

Ер нь ойрын үед олны анхааралд орсон хэргүүдэд ямар нэг “хөдөлгөөн” ороогүй гэхэд болно. Лав л хэвлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн зүйл үгүй.

Уг нь 2018 оны арваннэгдүгээр сард УЕПГ-аас олны анхаарал татсан хэргүүдийг шалгах ажлын хэсэг байгуулж байв. Тэр үед “...Тус ажлын хэсэг “Жаст групп" ХХК-ийн захирал Ш.Батхүүд холбогдох хэрэг, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэрэг, Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой хэрэг, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөртэй холбоотой хэрэг, Агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотой хэрэг, Оюу толгойн гэрээ байгуулах үйл явцад албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэрэг, 60 тэрбумын гэх хэрэг, АСЕМ-ийн үйл ажиллагаанд зарцуулагдсан төсөв, хөрөнгө нь хууль, тогтоомж зөрчсөн байж болзошгүй гэх хэрэг, ЖДҮХС-тай холбоотой хэрэг, Оффшор бүсэд төрийн албан хаагч, түүнтэй хамаарал бүхий этгээд хөрөнгө байршуулсан гэх хэрэг зэрэг авилгын гэмт хэргүүдийг шалгана” гэж байлаа.

Дараа нь Улсын ерөнхий прокурор 2019 оны дөрөвдүгээр сарын 9-нд тушаал гаргаж мөн л олны анхааралд орсон хэргүүдийг шалгах ажлын хэсэг байгуулсан.

“...Тус ажлын хэсгийн прокурорууд төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокурор, АТГ, Тагнуул, Цагдаагийн байгууллагын албан хаагч холбогдсон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд байгаа ээдрээтэй, хэвлэл мэдээлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлж, олны анхааралд орсон эрүүгийн хэргүүдийг татаж хянана” гэж байсан.

Түүнчлэн Улсын ерөнхий прокурор 2021 оны гуравдугаар сарын 12-нд тушаал гаргаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагуудад шалгаж буй хууль, хяналтын байгууллагын ажилтнуудтай холбоотой гомдол, мэдээлэл, хэргийг хянан, шуурхай шалгаж, шийдвэрлүүлэх ажлын хэсгийг байгуулсан юм. “...Ажлын хэсгээс нийт 118 хэргийг хянаж танилцаад байна. Үүнээс 24 хэргийг шүүхэд шилжүүлэн, хэрэг бүртгэлтийн явцад гэмт хэрэг үйлдэгдээгүй болох нь тогтоогдсон 32 хэргийг хаасан. Мөн хоёр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” хэмээн УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Ж.Уранцэцэг 2021 оны есдүгээр сарын 21-нд мэдээлж байв.

Гэсэн хэр нь нийгэмд дуулиан дэгдээсэн “жинхэнэ” том хэргүүд хэрэг хаа нэгтээ гацчихдаг байдал хэвээрээ байна. Ингэхээр мөрдөн шалгах байгууллага, прокурор, шүүхийн хаана нь томчуудыг хэрэг замхардаг, эсвэл гацдаг вэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ЭМДС-аас 100 хувь даана
Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ЭМДС-аас 100 хувь даана
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​