fbpx Ардчилсан намынхан арай л МАН-ын генсек болно гэж горьдохгүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Дэд онцлох
Огноо
Унших
5 минут 18 секунд

Ардчилсан намынхан арай л МАН-ын генсек болно гэж горьдохгүй байна

Засгийн газрын бүтэц өөрчлөгдөх, шинэ яам, шинэ сайдын орон тоо гарахтай зэрэгцэн түүнд очих сонирхолтой нам, бүлэглэл, улстөрчдийн дунд далд улс төрийн “дайн” эхэлдэг жамтай. Засгийн газрын тэргүүн өнгөрсөн наймдугаар сард Засгийн газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар батлуулснаас хойш одоог хүртэл шинэ сайдын суудалд суух сонирхолтой улстөрчид, горилогчид хүний өөрийн гэлтгүй л Л.Оюун-Эрдэнийг долоон, тойрон хүрээлсээр байгаа нь үнэн. Одоо Засгийн газрын бүтцэд шинээр Тэргүүн шадар сайд, Хил, боомтыг хариуцсан сайдын суудал дутуу байгаа. Үүн дээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын сэнтий хоосон байна. Эдгээр гурван сэнтийн төлөөх улс төрийн дайн ил далд ширүүхэн болж байгааг улс төрийн хүрээнийхэн, олон нийт анхааралтай ажиглан харж буй. "Муу эр дайнд хөөрнө" гэгчээр энэхүү сайдын сэнтийн төлөөх улс төрийн тулаанд сөрөг хүчин болох АН-ынхан салбаганан орчихсон яваа нь содон үзэгдэл болж байна. Сайд болохын төлөө бүр ил тод шунан тачаадаж байгаа нь АН-ын гишүүдийн гаргаж байгаа үйлдэл, эрх баригчдад бялдуулчилж буй авираас нь тодорхой харагдаж байгааг улстөрчид дээр дооргүй ярьж сууна. Тэр дундаа эрх баригч намын зарим хүмүүс УИХ дахь АН-ын гишүүдийг улс төрд төөрсөн өнчин хүүхдүүд гэх хандлагаар наанаа өрөвдөн ярьж байгаа бол зарим нь цаагуураа сайдын суудал горьдон, долигонон, долоож байгаа үйлдлийг нь хараад намдаа элсүүлчих үү хэмээн дохуурхан дооглож сууна. Энэ бол Үндэсний томоохон улс төрийн хүчин болох Ардчилсан намын хувьд ахадсан доромжлол. Нөгөөтэйгүүр, Ардчилсан нам унаж болох доод цэгтээ хүрсэн гэсэн үг. Гэхдээ ийм доромжлол хүлээх болсон суурь нөхцөлөө тэд өөрсдөө бүрдүүлсэн. Өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш одоог хүртэл хоорондоо учир зүйгээ ололгүй яваагаасаа болоод өдгөө хүчтэй сөрөг хүчин гэх нэр сүрээ уландаа гишгэлээ. Нам гэх бүтэц бүрэлдэхүүн нь аль талдаа яваа нь ойлгогдохгүй боллоо. Намын гишүүд нь ёстой нөгөө “ул”-ны гишүүд боллоо. Ийм намтай, ийм гишүүд “өлөн” царайлж эрх баригч намынхаа бялуунаас амсах гэж улайрч байгаа нь олон нийтэд ил байхад МАН-ын гишүүдийн мааз ярианы сэдэв болохоос ч өөр яах билээ. АН-ынхан арай ч МАН-ын генсек болно гэж горьдохгүй байна, зүгээр. Ингэж бусдын тогоо руу өнгийж, их санаж явахаар намынхаа дотоод эв зүй, учир начраа 2024 оны сонгуулиас өмнө олоод, олонх болохгүй юм гэхэд хүчтэй сөрөг хүчин болох бүтцээ одооноос онцгой анхаарч ажиллах шаардлагатай гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Тэр нь дээр биз. Бодвоос эрх баригч нам чинь юу боллоо гэж бялуунаасаа АН-тай хуваах билээ. Тэдний чинь дотор сайд болох сонирхолтой улстөрчид олон байхын зэрэгцээ эр, эмээрээ алалцаж байна. УИХ-аар Төсвийн хуулийг хэлэлцэж байгаа. Төсөв хэлэлцэж дууссаны дараа сайд нарын асуудлыг хэлэлцэнэ гэж Удирдах зөвлөл, бүлэг дээрээ ярьсан байна лээ. Хэнийг ямар шалгуураар сайд болгох вэ гэдгээ ч эрх баригч нам чинь Удирдах зөвлөл дээрээ тохирчихсон байна. Тухайлбал, УИХ-д хоёроос дээш удаа сонгогдсон, тухайн салбар чиглэлийн Байнгын хороог ахалж байсан туршлагатай, жендерийн асуудлыг харгалзан үзээд болж өгвөл эмэгтэй гишүүдээсээ сайдад томилох тухай ярьж сууна. Ийм байхад АН-ынхан аавынхаа өврөөс чихэр горьдсон хүүхэд шиг харж суумааргүй байна. Та нар бол Монголын улс төрийн тулах багана болсон Үндэсний хэмжээний хоёр том намын нэг. Ардын нам, Ардчилсан нам шиг Үндэсний хэмжээний томоохон нам, гурав дахь хүчин шинээр гарч ирнэ гэдэг ойрын 100 жилдээ л лав байхгүй. Тиймээс яс горьдсон нохой шиг сайдын суудалд суух гэж улайрч байхаар салж нийлсэн намаа нэгтгээд, сөрөг хүчний бодлогоор улс орноо хөгжүүлэх үйлсдээ туушдаа орохыг улс төрийн хүрээнийхэн зөвлөж байна.

Э.МӨНХТҮВШИН

Эх сурвалж: Өдрийн сонин

Чарльзыг хаан ширээнд залах ёслол тавдугаар сарын 6-нд зохион байгуулагдана
Чарльзыг хаан ширээнд залах ёслол тавдугаар сарын 6-нд зохион байгуулагдана
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​