fbpx Шүглээ буруу үлээвэл хуулийн хариуцлага хүлээнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Нийгэм Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
5 минут 54 секунд

Шүглээ буруу үлээвэл хуулийн хариуцлага хүлээнэ

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Шүгэл үлээгчийн тухай хуулийн төслийг хэлэлцэн, дэмжлээ. Хуулийн төсөлд зарим гишүүд шүүмжлэлтэй хандаж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Шүгэл үлээгчийн тухай хуулийг шууд оруулж ирэх нь учир дутагдалтай, эхлээд намын бүлэг дээр ярилцах нь зүйтэй” гэв. Мөн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Авлигатай тэмцэх гэж байгааг ойлгож байна. Гэхдээ бид одоогоор гаднаас ирж буй аливаа нөлөөллийг ч бүрэн хязгаарлаж чадахгүй хэмжээнд байна. Тийм атал шүгэл үлээж буй нэрээр нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэх вий. Энэ хуулийн төсөлд болгоомжтой хандах нь зөв” гэлээ. Шүгэл үлээгчийн хуулийн төслийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг нар гишүүдийн асуултад хариулж, тайлбар мэдээлэл өглөө. Байнгын хорооны тэмдэглэлийг хүргэе.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

-Төлбөртэйгөөр мэдээлэл худалдаж авах журам байдаг билүү. Түүний хэрэгжилт ямар байна вэ. Энэ хууль батлагдсанаар сөрөг үр дагаврыг хэр тооцож байна. Өс хонзонгийн шинжтэй мэдээлэл маш их өгдөг.. Намын бүлэг дээр ярьж асуудлаа оруулахгүй юм уу. Өс хонзонгийн сэдлээр явуулах асуудал гарах вий. Ер нь хүн ам цөөнтэй манайх шиг улсад энэ төрлийн хууль батлах нь хэр оновчтой вэ?

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг:

-Мэдээлэгчийн мэдээлэл худалдаж авах тухай зургаан хууль тогтоомж мөрдөгдөж эхэлсэн. Мэдээллийг худалдаж авах асуудал цагдаагийн албаны тухай хуульд зааснаас бусад нь нэр төдий байдалтай байна. Тухайлбал, Байгаль, орчны тухай хууль, Амьтны тухай хуульд мэдээлэл худалдан авах заалт байдаг ч төдийлөн ашигладаггүй. Мөн энэ хуулийн 20 дугаар зүйлд Шүгэл үлээгч нь мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан, хууль зөрчсөн нэр төрд халдсан зэргээр буруу ашиглавал хуулийн хариуцлага хүлээлгэхээр тусгасан.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Би шүгэл үлээгч нарын нэг. Гэхдээ мөнгө олох, шантааж хийж зорилгоор ашигладаггүй. Төмөр замын хэрэг, хэдэн их наядыг идэж уусан хэрэг нууцад байгаа. Хуулийн төсөлд нууцын тамгатай бол шүгэл үлээж болохгүй юм байна. Тиймээс ямар учиртай орж ирэв ээ. Хоёрдугаарт, миний гарт Сангийн яамны уг хуулийн төсөлд өгсөн байр суурь байгаа. Тухайлбал, “Хуулийн төслийн 3.1.1 дэх хэсэгт шударгаар татвар төлөх талаар нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн иргэнийг дэмжинэ” гэсэн заалтыг хасах талаар санал өгсөн байна. “Оюутолгой”, “Петрочайна”-д хэдэн тэрбумын татвар тавигддаг. Татварын байцаагчид акт тавих замаар барьцаа ахиулдаг, татварын мафи бий. Уг нь Хууль зүйн сайд төсөлдөө бичсэн юм байна. Гэтэл Сангийн яам татварын асуудлаар шүгэл үлээж болохгүй гэдэг санал өгчээ. Ямар учиртай санал вэ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

- Хууль, тогтоомжийн тухай хуулийн дагуу бүх яамнаас хуулийн төсөлд санал авсан. Сангийн яамнаас татвартай холбоотой заалтыг хасах санал ирүүлсэн нь үнэн. Уг нь энэ төрлийн шүгэл үлээлт олон улсад нэлээд хөгжсөн юм билээ. АНУ-д гэхэд татварын системийг хянаж, шүгэл үлээдэг тэндээсээ санхүүждэг ТББ олон бий.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

-Авлигатай тэмцэх гээд байгааг нь ойлгож байгаа. Авилга бол нууж авдаг хулгай. Гэхдээ авлигатай тэмцэх гэж байгаа гээд маш олон хуурамч мэдээлэгчийг гаргаж ирээд нийгмийн тогтворгүй байдал, өшөө авах аль эсвэл шантааж хийдэг байдал руу орчих вий. Бид мэдээллийн аюулгүй байдлын тухайн хуулиа гаргаж ирээгүй байгаа шүү дээ. Гаднаас ирж буй аливаа нөлөөллийг ч бүрэн хязгаарлаж чадахгүй хэмжээнд байна. Цахим гүтгэлгээ зогсоож чадаагүй байгаа. Ийм үед мэдээлэгч буюу "матаачин"-г мөнгөн урамшуулал олгож, нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээснийх нь төлөө түүний хамаарал бүхий этгээдийн амь нас, эрүүл мэндийг хуулиар хамгаалаад, шүгэл үлээгчийг хэрэгт татахгүй байх байдлаар явах бидэнд хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-Нийтийн ашиг сонирхлын төлөө оруулж байгаа шүгэл үлээгчийн хувь нэмрийг нэн даруй үнэлнэ гэж байна. Хэн, юуг үндэслэж үнэлэх юм.

ХЗДХ-ийн Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг:

-Мэдээлэл өгч буй иргэдийг хамгаалах ёстой. Харин гэмт хэрэг зөрчлийг шийдвэрлэсний дараа улсад торгуулийн, хууль бусаар олсон хөрөнгийн орлогыг хурааснаас тодорхой хэмжээний урамшууллыг олгох асуудлыг шийдэж орж ирсэн. Хэмжээний хувьд, 100 мянган төгрөгөөс 1.5 тэрбум төгрөг хүртэл олгож болох хууль эрх зүйн орчныг тусгаад байна.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Эргэн төлөлтийг хойшлуулах нь сөрөг нөлөөтэй
Эргэн төлөлтийг хойшлуулах нь сөрөг нөлөөтэй
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​