fbpx Нэг цагийн ажлын хөлс Монголд 2500, Солонгост 21000 төгрөг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
11 минут 4 секунд

Нэг цагийн ажлын хөлс Монголд 2500, Солонгост 21000 төгрөг

Манай улсад 80 орчим мянган оюутан их дээд сургуульд суралцдаг гэсэн судалгаа байдаг. Тэд өдөр тутмын хэрэглээний мөнгө, сургалтын төлбөр, хувцас, байр, хоол гээд бүх зүйлсийнхээ мөнгийг ар гэрээсээ авдаг. Гэхдээ Улаанбаатар хотын хүүхдүүдийн хувьд зардал харьцангуй бага. Тэгвэл Улаанбаатар хотод болон гадаадын улсуудад цагийн ажил хийх нөхцөл боломж ямар байдаг талаар сурвалжиллаа.

Монгол Улсад сурч буй оюутан Б.Отгонзул

Түүнийг Б.Отгонзул гэдэг. Хэнтий аймгийн Өндөрхаан суманд бүрэн дунд боловсрол эзэмшжээ. Одоо Этүгэн их сургуулийн их эмчийн ангид элсэн суралцаж хоёрдугаар курсийн оюутан болжээ. Тэрбээр арванхоёрдугаар ангиа төгссөн зундаа хотод ирж ажиллан сургалтын төлбөрийнхөө талыг олж их сургуульд элсэж байжээ. Энэ тухайгаа “Би айлын бага хүүхэд. Аав, ээж маань өндөр настай. Тиймээс ээжтэйгээ ярилцаад анх хотод ирж ажил хийж байсан. Зуны гурван сар хүнсний дэлгүүрт ажиллаад сургалтын төлбөрийнхөө талыг олж, өөрийгөө хувцаслаж байсан. Түүнээс хойш хичээлийнхээ хажуугаар барилгын засал чимэглэл, даашинзны дэлгүүт худалдагч, хүнсний дэлгүүрийн касс, зөөгч гээд олон ажлуудыг хийж байна” гэсэн юм.

Ажил хийхийн тулд байр түрээслэх шаардлага үүсдэг

Хичээлийнхээ хажуугаар ажил хийхийн тулд байр түрээслэх шаардлага үүсдэг байна. Тодруулбал, дотуур байрууд эрт хаадаг. Мөн ажил хийдэг оюутанд байрны жижүүр болон багш нь дургүй байдаг аж. Тэрбээр энэ талаар “Нэгдүгээр курстээ дотуур байранд байсан. Эмч мэргэжлээр сурч байгаа учраас ном маань үнэтэй. Дээрээс нь эмчийн хувцас, хэрэгслүүдээ авахад ар гэрийн явуулсан мөнгө хүрэлцэхгүй. Тиймээс хичээлийнхээ заваар ажил хийж эхэлсэн. Гэвч дотуур байрны жижүүр болон багш нарын зүгээс дургүй байсан учраас байрнаасаа гарсан. Нэг өрөө байр түрээсэлье гэхээр маш үнэтэй байдаг. Тиймээс айлын хажуу өрөө түрээсэлж байна” гэв.

Нэг цагийн ажлын хөлс 2500-4500 төгрөг

Цагийн ажлын дундаж хөлс 2500-4500 байна. Гэхдээ найдвартай цалингаа өгдөг газар ховор нь харамсалтай. Энэ тухай “Ихэнх газрууд ажилд авахдаа эхний гурван хоног цалингүй дагалдаг хийлгэдэг. Арай хийж цалинтай ажиллаад явж байтал цалин нь хэлсэн хугацаандаа буудаггүй, эсвэл цалингаас нь ямар нэгэн суутгал авах, эсвэл албаар бараа дутаах гэж оролдох зэрэг асуудлууд байнга тохиолддог. Эцэст нь хэнд хандахаа мэдэхгүй цалингаа авахгүй гарсан газрууд надад цөөнгүй байгаа. Мөн өдөр өдөртөө цалингаа өгдөг тогтмол ажлууд ховор байдаг. Тиймээс ээлжийн ажлууд хийдэг” гэсэн юм.

Өдрийн цалин 65 мянган төгрөг

Түүний хичээл өглөө 07:40 цагт эхэлж ихэвчлэн өдрийн 15:00 цагт дуусдаг байна. Тиймээс орой 17-00 цагийн хооронд дэлгүүрт касс хийж байгаа. Б.Отгонзул хэлэхдээ “Одоо ажиллаж байгаа газрын маань хүмүүс их сайн. Цалингаа яг цагтаа өгдөг. Бас ажлынхаа цагийг тохиролцож хичээлээ тараад ирээд хийж болдог. Цалингийн хувьд өдрийн бүтэн гараа 65 мянган төгрөг. Тал ажиллавал 37 мянга гэх мэтээр үнэлүүлдэг” гэж байсан юм. Гэхдээ түүний хувьд шөнө дунд тараад тооцоо тулгах зэргээс үүдэж 01:00 цагаас нааш харьдаггүй байна. Мөн тараад таксинд суух, ядарсандаа сэргүүлгэндээ сэрэхгүй хичээлээсээ хоцрох зэрэг асуудлууд тулгардаг тухайгаа ч ярьж байсан юм.

Япон болон Солонгос улсад суралцдаг оюутнуудын хувьд цагийн ажлыг “Арбайт” гэж нэрлэдэг. Манай улсын гадаадад сурч буй оюутнуудын хувьд ихэвчлэн цагийн ажил хийж өөрийн хэрэгцээгээ хангахаас гадна сургалтын төлбөрөө төлж, мөнгө хуримтлуулж ч болдог байна. Тэгвэл гадаадад сурч буй оюутнуудын төлөөлөл болох М.Номин-Эрдэнийг онцолж байна.

Солонгос Улсад сурч буй оюутан М.Номин-Эрдэнэ

Түүнийг М.Номин-Эрдэнэ гэдэг. Тэрбээр дунд сургуулиа төгсөөд 17 настайдаа Солонгос улсад суралцахаар явж байжээ. Очоод хоёр жил хэлний бэлтгэлд сурсан. Харин одоо Сангём их сургуульд “Биотехнологич” мэргэжлээр хоёрдугаар курсийн оюутан болоод байгаа юм. Энэ тухайгаа “Ирээд шууд хэлний бэлтгэлд сурсан. Гэвч санасан шиг амар байгаагүй ээ. Мөн солонгос оюутнууд маш шаргуу суралцдаг. Зөвхөн сурах нь тэдний үүрэг мэт байдаг. Хар өглөөгүүр номын санд суухаас эхлээд суралцах зүйлс их байсан. Гэхдээ дан ганц суралцахаас илүүтэй хувь хүн талаасаа олон зүйлийг сурч, хөгжиж байна. Тодруулбал, санхүүгээ бүгдийг нь өөрөө зохицуулах, сэтгэлгээний хувьд чөлөөтэй, нээлттэй болохоос гадна биеэ даах чадварт суралцаж байна” гэсэн юм. М.Номин-Эрдэнэ Солонгост ирээд нэг сарын дараа ажил хийж байжээ. Энэ тухайгаа “Хэл тааруу байсан болохоор эхлээд хэлээ сайжруулах шаардлага үүссэн. Тиймээс хэлнийхээ бэлтгэлд зургаан сар суугаад тууштай ажил хийж эхэлсэн. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд зөөгч, аяга угаагч, оёдлын газар, буудлын цэвэрлэгч, аппаратны цэвэрлэгээ, үйлдвэрүүд, зар тараагч, түргэн хоолны газар, дэлгүүрийн касс, айл нүүлгэлт гээд олон ажил хийж байна” гэсэн юм.

Цагийн ажлын хөлс 9160 вон буюу 21 мянган төгрөг

Солонгост бараг бүх хүн өөрийн цаг завандаа тааруулж цагийн ажил хийдэг ажээ. Түүнийгээ дагаад цагийн ажлын цалин болоод ажилчин ажил олгогч хоёрыг зохицуулах хууль нь ч сайн. Нэг цагийн ажлын тогтоосон хөлс 9160 вон буюу 21 мянган төгрөг байдаг байна. Энэ тухайгаа “Солонгост хүмүүс нь ихэвчлэн цагийн ажил хийдэг болохоор ажил олгогч нар нь хариуцлагатай байдаг. Мөн нэг цаг ажилласан бол нэг цагийнхаа л хөлсийг авна. Яг цагаар нь боддог. Мөнгөнөөс нь суутгах эсвэл өгөхгүй байх зэрэг асуудал тун бага. Би ирээд нэг л удаа ажилласан мөнгөө авч чадаагүй. Бусад ажлууд бол найдвартай байсан” гэв.

Өдрийн цалин нь 125 мянган вон буюу 280 мянган төгрөг

Гадаадад сурч буй оюутнуудын хувьд бүх л зүйлсээ өөрийн мөнгөөрөө авна. Монголд байдаг шиг хоолны мах, будаа гурил явуулъя гэх ямар ч боломжгүй. Тэгвэл М.Номин-Эрдэнийн хувьд сургалтын төлбөрөө өөрөө олохоос гадна байр түрээсэлж амьдраад жил гаруй болж байгаа юм байна. “Би саяхан нэг муур үрчилж авсан. Тиймээс байр түрээсэлж амьдрах хэрэгтэй болсон. Цагийн ажил хийж олсон мөнгө маань байр, хоол, хувцас, хэрэгцээ гээд яг л таардаг. Зун хичээл амарсан үед ажиллаад сургалтынхаа төлбөрийг олчихдог” гэсэн юм. Одоо тэрбээр олон улсын буудалд ажиллаж байгаа гэнэ. Долоо хоногт дөрвөн өдөр ажилладаг бөгөөд өдрийн цалин нь 125 мянган вон буюу 280 орчим мянган төгрөг байдаг байна. Мөн Солонгост оюутнуудаа цагийн ажил хийх нөхцөл байдлыг нь хангах үүднээс хичээлийн хуваарийг ч таатай байдлаар зохицуулдаг.

Оюутны холбоод цагийн ажилд "зуучилдаг" болъё

Бид сурвалжлага бэлтгэх үеэр цагийн ажилд зуучилдаг цөөнгүй (5-6) газраас нэг цагийн ажлын үнэ хөлсийн талаар асуухад 3-4 мянган төгрөг. Түүнээсээ ажил олгогчдоо суутгал өгнө гэж байв. Үүнээс харахад манай улс цагийн ажлын цалин маш бага. Дээрээс нь цалингаа өгөхгүй нь элбэг. Мөн оюутнууд ажил хийхийн тулд заавал байр түрээслэх асуудал тулгардаг гээд энэ салбарт анхаарах зайлшгүй шаардлагатай болжээ. Гадны улсууд шиг хичээлийнхээ хажуугаар ажлаа хийх боломжийг оюутнууддаа яаж олгох вэ?

Өргөн хэрэглээний бараа өссөн энэ үед цагийн ажлын дундаж хөлс ихдээ л таван мянган төгрөг. Бүтэн 12 цаг ажиллаад өдрийн цалин 65 мянган төгрөг байна. Гэвч хажуу өрөөний түрээсийн үнэ 400 мянган төгрөг. Нэг кг будаа дөрвөн мянга болсон энэ үед хэн тэдэнд ажил олж өгч болох вэ гээд бодохоор ганц л газар толгойд бууж байна. Тэгвэл сургууль бүрт оюутны холбоо гэж бий. Тэд хөдөлмөр халамжийн газартай хамтран цагийн ажилд зуучилж яагаад болохгүй гэж... Бараг бүх салбарт хүний нөөц алга. Ажил хийх хүн олдохгүй байна гэх болсон. Тэгвэл оюутнууд оюутны зөвлөлтэйгөө уулзаад мэргэжлийнхээ дагуу цагийн ажил хийдэг болох боломж бололцоо байгаа юм. Гэвч МУБИС, МУИС, СЭЗИС, ХААИС зэргээс ийм үйлчилгээ байна уу гэж асуухад “Байхгүй” гэсэн хариулт өгсөн юм. Мөн оюутнууд ажил олгогчоос цалингаа авч чадахгүй, эсвэл хэлсэн цалингаасаа бага мөнгө өгдөг асуудал маш элбэг болсон. Тиймээс эрх зүйн орчин болон цалин мөнгөний ханшид бодлогоор анхаарал хандуулья.

Б.БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Төрийн айлчлалуудаар ямар асуудал шийдэв?
Төрийн айлчлалуудаар ямар асуудал шийдэв?
 
ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо
ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​