МИАТ ТӨХК-ийн EI-CXV бүртгэлийн дугаартай Б737-800 агаарын хөлөг 2021 оны 12 сарын 04-ний өдөр анх удаа Румын Улсын Бухарест хот руу ачаа тээврийн нислэг үйлдэж, Хенри Коанда нисэх буудалд амжилттай газардлаа.
МИАТ ТӨХК цар тахлын энэ хүнд цаг үед олон шинэ чиглэлүүдийг нээж өөрийн түүхийн хуудсаа нэгээр нэмлээ.