#МИАТ ТӨХК-ийн 2021 оны 8-р сарын 5-ны өдрийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ7304 ачаа тээврийн нислэгээр 27 хайрцаг, 732кг 155.610 тун Pfizer/Biontech вакциныг вакцин тээвэрлэх тусгай горимын дагуу тээвэрлэн авчирлаа. Уг вакцин нь Монгол Улсын Засгийн газар ба Pfizer inc (Pfizer/Biontech) компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу нийлүүлэгдэх 2,5 сая вакцины 8 дах ээлжийн нийлүүлэлт юм.
МИАТ ТӨХК: PFIZER ВАКЦИН ТЭЭВЭРЛЭН АВЧИРЛАА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.