fbpx Мах, гурил, шатахууныг “барих” урт нэртэй хууль үр дүнд хүрсэн үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Том онцлох
Огноо
Унших
5 минут 42 секунд

Мах, гурил, шатахууныг “барих” урт нэртэй хууль үр дүнд хүрсэн үү

Дэлхий нийт цар тахлын хямралаас өндийгөөгүй байтал геополитикийн сорилттой нүүр тулав. Олон улсын ойлгомжгүй, хурцадмал нөхцөл байдлын сүүдэр үндсэндээ цар тахлаас хэд дахин хүнд бэрхшээлийг бий болголоо. Энэ оны хавар буюу дөрөвдүгээр сард бидний өдөр тутмын “хөдөлгүүр” болсон мах, гурил, шатахууны үнэ Засгийн газар, парламентаас хальж ҮАБЗ-ийн ширээн дээр очтолоо нэмэгдсэнээр шуурхай арга хэмжээ авахаар болсон нь хууль санаачлах гэсэн шийдэл дээр буув. Үндсэндээ, хоёр жилийн турш иргэдийн нуруун дээр жин дарсан хил, гааль, валютын ханш, инфляцын өсөлтийн туухай улам томорч, хүндэрч ирэв. Уршгаар нь өдөр тутам хэрэглэдэг бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадахтай зэрэгцэн төр мах, гурил, шатахууныг сугалж аваад үнийг нь барих шийдвэр гаргасан. Ингэснээр шатахуун, мах, гурилын үнэ, нийлүүлэлтэд онцгой анхаарна. Ямар ч байсан шатахуунтай байхад бизнес зогсохгүй. Монгол хүн мах, гурилтай байхад өлсөхгүй. Харин бусад нэр төрлийн барааг бүгдийг нь "дийлэхгүй". Махны үнийг тогтворжуулахад долдугаар сар хүртэл нөөцийн махыг хүртээмжтэй байлгаж, үнийг нь барина. Гурилын үнийг тогтвортой байлгахад тариалалтын шат бүрийг хариуцлагажуулна. Хувийн хэвшлүүдээ дэмжиж байж энэ хэцүү цаг үеийн давна гэдгийг тухайн үед Сангийн сайд Б.Жавхлан хэлж байв. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын санаачилсан хаврын сизонд галзууртлаа өссөн мах, гурил, шатахууныг зохицуулах Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай урт нэртэй хуулийг шуурхай дэгээр оруулж энэ оны дөрөвдүгээр сарын 15-нд баталсан. Нэг ёсондоо нэр заасан гурван төрлийн хэрэглээний бүтээгдэхүүнд зориулсан урт нэртэй хууль хагас жил гаруй хэрэгжээд “хаагдах” учиртай. Хэрэгжиж эхлээд даруй хагас жил болж буй хууль энэ оны төгсгөлд хүчингүй болно. Тэгвэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, нийлүүлэлтийг хязгаарлах хууль хэрэгжих хугацаанд мах, гурил, шатахууны үнэд ямар өөрчлөлт оров. Төр хуулиар зохицуулж, тогтворжуулж чадав уу гэдгийг харуулах нэг үзүүлэлт бол үнийн хэлбэлзэл юм.

Нэр заасан гурван төрлийн хэрэглээний бүтээгдэхүүнд зориулсан
урт нэртэй хууль хагас жил гаруй хэрэгжээд “хаагдах” учиртай.
Хэрэгжиж эхлээд даруй хагас жил болж буй хууль энэ оны төгсгөлд хүчингүй болно.

Хуульд тусгасан мах, гурил, шатахууны үнийг авч үзвэл өнгөрсөн хавар АИ-92 2385 төгрөг байсан бол өнөөдөр 2390-д хүрсэн. Дизель түлш 3183 төгрөгөөс 4030 хүртэл өссөн бол есдүгээр сард 3580 болж буурчээ. Мөн АИ-95-ын үнэ долдугаар сарын сүүлээр 4210 төгрөг болж огцом өссөн ч есдүгээр сард буурч 3910 төгрөг болжээ. Дээрх хууль батлагдах үед улаанбуудайн савласан нэг кг дээд гурил 2480 төгрөг байсан бол өнөөдөр 3023, нэгдүгээр гурил 1400-1905, хоёрдугаар гурил 1040-1400 болжээ. Эндээс харвал, дунджаар 500 гаруй төгрөгөөр өссөн дүнтэй байна. Үүнийг дагаад талх 1600 төгрөгөөс 2150 болж нэмэгдсэн бол элсэн чихэр 3200-3760 төгрөг болсон байх жишээтэй. Махны тухайд нэг онцлог бий. Хавар буюу хууль батлагдах үеэр мах, махан бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж, өдийд буурдаг зах зээлийн зарчимтай. Энэ дагуу дөрөвдүгээр сард хонины мах ястай мах 12000 төгрөг байсан бол одоо 10000, үхрийн ястай 14000 байсан бол 13600 болжээ. Гэхдээ энэ бүхэн зах худалдааны төвүүдийн бөөний үнэ юм.

Үнийн өсөлтийг хуулиар зохицуулах бодлогын шийдэл дунд мах үйлдвэрлэгч нар нийслэлд квотоо нэмэгдүүлэх, зохицуулалтын ажил хийх тохиолдолд хүнсний талоны болон бусад зарчмаар махаа бөөнд нь нийлүүлээд, 1000 хүртэлх төгрөгөөр үнийг нь буулгах, гурил үйлдвэрлэгчдийн холбооны төлөөллүүд НӨАТ-аас чөлөөлвөл бүтээгдэхүүний үнийг 10 хувиар хямдруулах, үйлдвэрлэгчдэд эргэлтийн хөрөнгийн зээл олгох зэргээр багц ажлыг тусгасан талаар “Бизнес эрхлэгчдийг дэмжихийн хувьд ХХААХҮЯ 200 тэрбумаар мах бэлтгэлийн компаниудад зээл олгоно. Хаврын тариалан эрхлэхэд 100 тэрбум төгрөгийг гурван хувийн хүүтэйгээр олгоно. 50 орчим тэрбум төгрөгийн зээлийг ногоо тарьдаг хүмүүст олгоно. Хууль батлагдсанаар мах, гурил, шатахуун гэсэн гурван бүтээгдэхүүний үнэд тодорхой зохицуулалт хийнэ. Нөөц бүрдүүлэхийн хувьд хөнгөлөлттэй зээлийг гаргаж байна” гэсэн мэдээллийг хууль санаачлагчид хэлж байсан. Энэ бүхэн хэрхэн хэрэгжсэн талаарх мэдээллийг бид үргэлжлүүлэн хүргэх болно.

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Өндөр Монгол Өдөрт нэгийг-Дархлаажуулалтын аян
Өндөр Монгол Өдөрт нэгийг-Дархлаажуулалтын аян
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​