fbpx Озон эмчилгээний стандартыг ЭМЯ яагаад нууцлах болов?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
7 минут 25 секунд

Озон эмчилгээний стандартыг ЭМЯ яагаад нууцлах болов?!

Манайд хааяа хааяа хачин хачин үйл явдал болдог. Үнэнийг "...Худал" гэнэ. Худлыг үнэн болгоно.

Саяхан даа, ЭМЯ-наас озон эмчилгээний талаар хоёр ч удаа мэдээлэл түгээлээ. "...Озон эмчилгээний эмнэл зүйн удирдамж, зааврыг ЭМЯ-наас гаргаагүй" гэв. Гэтэл энэ эмчилгээнд зориулсан Монгол Улсын 11.020 ангилалтын кодтой MNS 5421:2004 стандарт байдаг юм байна. "Эрүүлийг хамгаалах технологи-Цус цэвэршүүлэх эфферент эмчилгээ" нэртэй энэхүү стандарт нь “..Цус цэвэршүүлэх /эфферент/ эмчилгээний орчин үеийн арга, технологийг нэвтрүүлж, нэгдсэн бодлогоор удирдах зорилготой” гэж тодотгожээ.

Уг стандартад цус озонжуулах эмчилгээг "...Цус озонжуулах арга нь хураагуур судсанд дуслаар уусмал /натрийн хлоридын 0.9 хувийн уусмал, 0.5 хувийн глюкозын уусмал, реопопинглюкин/-ыг озонжуулагч тусгай синтизаторын тусламжтайгаар баяжуулан хийх зарчим дээр үндэслэнэ. Мөн өвчтөний цусыг бага хэмжээгээр 5-10 мл, их хэмжээгээр 200-400 мл озонжуулан хураагуур судсанд эргүүлэн хийх хувилбар бий. Цусанд үүссэн озонд нь оксидазын ферментээр дамжин бодисын солилцооны медиатор-аденилатциклазыг идэвхижүүлнэ. Глутатионы системээр дамжин гликолизыг идэвхижүүлсэнээр нүүрс усны солилцоог төгөлдөржүүлнэ. Эдгээр механизмын үндсэнд цусны реологи сайжирч, сийвэнгийн хүчилтөрөгчийн эзэлхүүн ихсэн, улаан цогцосны фосфатын нийлэгжилт хурдсан, бодисын солилцоо эрс сайжирна" гэжээ.

Мөн цусыг озонжуулах зааврын талаар "...Цус озонжуулалт нь үрэвслийн эсрэг, харшил бууруулах, дархлаа тогтворжуулах олон төрлийн үйлчилгээтэй тул гадаад дотоод гаралтай хордлогууд, халдвар-хордлогын гүнзгий хямрал, дархлал хомсдолын шинж, удаан явцтай халдварын үед чихрийн шижин, судас хатууралтын эмгэгүүдийн үед хэрэглэгдэх болно” гэсэн байна. Түүнчлэн энэ эмчилгээг хийх мэргэжилтний талаар “...Цус цэвэршүүлэх эмчилгээний дамжаа, магистр, докторын сургалт дүүргэсэн гэрчилгээ, сертификат, диплом бүхий клиникийн токсолог, гемодиализ, эрчимт эмчилгээний мэргэжлийн ахлах, тэргүүлэх зэрэг болон эрдмийн зэрэг цолтой эмч нар гардан гүйцэтгэнэ. Мэс засал, эрчимт эмчилгээ, цус цэвэршүүлэх эмчилгээний дамжаа дүүргэсэн сертификат буюу лиценз бүхий сувилагч үйлдэлд тусалж оролцоно” хэмээжээ.

Дээрх стандартыг СХЗ-н Үндэсний зөвлөлийн 2004 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 65 тогтоолоор баталжээ. Ингэхдээ “...Энэ стандарт нь 2005 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүчинтэй” гээд “...Энэ стандартын бүх шаардлагыг заавал мөрдөнө” гэсэн байна.

Бас “...Энэхүү стандартыг Эрүүл мэндийн тухай Монгол Улсын хуулийн хүрээнд сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний салбарт гадаад ба дотоод хордлоготой өвчтөнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагуудад хийж гүйцэтгэнэ” гэжээ.

Үүнээс гадна дээрх эмчилгээг эрхлэх шалгуур гэж байна. Түүний .2-т “...Тухайн чиглэлээр үндсэн болон төрөлжсөн нарийн мэргэжил эзэмшсэн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий эмнэлгийн мэргэжилтнээр стандартын дагуу хангагдсан байх”, 1.3-т “...Өөрийн байгууллагын үйл ажиллагааны чиглэлд тохирсон оношилгоо, эмчилгээний жагсаалтыг гаргаж баталгаажуулах ба жагсаалтад орсон үйлчилгээний холбогдох батлагдсан стандарт, удирдамжийг хэвлэмэл байдлаар бэлдсэн байх”, 1.4-т “...Оношилгоо эмчилгээний жагсаалтад орсон үйлчилгээг явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдасан байх ба тоног төхөөрөмж бүр нь ашиглах халдваргүйжүүлэх заавар, чанарын баталгааны хуудастай байх”, 1.5 “...Эмнэлгийн үйл ажиллагааны онцлогоос хамааран яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах эм, багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангасан түүнийг хэрэглэх чадвартай байх” хэмээн заажээ.

Озон эмчилгээний ийм тов тодорхой стандарт байна. Тэгээд ч энэ нь товчхондоо хүчилтөрөгчийн л эмчилгээ юм байна. Тодруулбал, озон гэдэг нь хүчилтөрөгчийн гурван атомын нэгдэл байдаг. Озон (O3) нь хүний биед орж, цустай холилдохоороо хүчилтөрөгч (O2) , хүчилтөрөгчийн молекул (O) болж задардаг. Цусаар дамжсан хүчилтөрөгч бүх эд эрхтэнийг хангадаг бол хүчилтөрөгчийн молекул нь биед байгаа элдэв төрлийн нян, бактери, холестрол, глюкоз, үрэвслийг устгадаг байна. Ингээд биеийг хүчилтөрөгчөөр хангахаар бодисын солилцоо сайжирч эд эсүүд нөхөн төлжиж, дархлаа сайжирдаг аж. Гэтэл өнөөдрийн бидний амьдралын хэв шинж болон экологийн бохирдлоос шалтгаалан бидэнд хүчилтөрөгч байнга дутагдаж, хорт бодисоор амьсгалж буй нь олон төрлийн өвчний суурь нь болдог байгаа юм. Мөн жирэмсний болон бусад хордлого, халдвар, нойргүйдэл, тэжээлийн дутагдал, бодисын солилцооны хямрал, гормоны өөрчлөлт, стресс ч хүнийг хүчилтөрөгчийн дутагдалд оруулдаг юм байна. Хүчилтөрөгчийн дутагдалд орсны хамгийн нийтлэг шинж нь амьсгал дутуу авагдах, дасгал хөдөлгөөн хийхэд ачаалал даах чадваргүй болох, хүйтэнд хэт мэдрэг, биеийн температур буурах зэрэг байдаг аж. Тиймээс манайд энэ чиглэлээр эмчилгээ хийдэг анхны эмнэлгүүд өвчтөнөөс тодорхой хэмжээний цус авч озоноор баяжуулан буцаагаад дуслаар хийх арга хэрэглэдэг байна. Дээрх стандартын дагуу л гэсэн үг.

Ер нь бол озон эмчилгээ сүүлийн үед Монголд нэлээд дэлгэрсэн. Үйлчлүүлэгч олонтой, ам сайтай. Яагаад гэхээр ковидын дараах хүндрэл гэж айхтар юм байдаг. Саяхныг хүртэл манай идэр насныхан, залуус хүртэл мөн ч олон хүн ковидын нөлөө бүхий цусны өтгөрлөөс үүдэлтэй цус харвалтаар мөнх бусыг үзүүлцгээсэн шүү дээ. Тэгвэл энэ озоны эмчилгээ чинь ковидын дараах цус цэвэршүүлэх, цусны өтгөрлөөс сэргийлэхэд ач тусаа нэлээд өгсөн. Тэр утгаараа, ЭМЯ-ны ачаанаас үүрэлцсэн шүү. Гэтэл ЭМЯ яагаад байсаар байгаа стандартыг “...Байхгүй” гэсэн нь анхаарал татаж байгаа юм. Ер нь озон эмчилгээний стандартыг ЭМЯ яагаад нууцлах болов оо?!

Мэдээж хэрэг, тухайн үед эрүүл мэндийн салбар, түүний удирдлага руу улстөржилт чиглэж байдал амаргүй байсан. Цаг хугацааны хувьд түүнтэй давхацсан байж болно. Гэхдээ олон нийт үнэн зөв мэдээллээр хангагдах учиртай. Нэг үгээр хэлбэл, үнэнийг үнэнээр нь, худлыг худлаар мэдээлэх нь төрийн ёс зүй юм.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

С.Баярцогт, П.Батсайхан, шүүгч гурав улстөрчдөд “татгалзахын аргагүй санал“ тавьдаг болсон гэв үү?!
С.Баярцогт, П.Батсайхан, шүүгч гурав улстөрчдөд “татгалзахын аргагүй санал“ тавьдаг болсон гэв үү?!
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​