ОХУ-ын Спортын сайд О.Матыциний зөвлөх Калмыков Степан Владимирович Зарим спортын төрлүүдээр ОХУ-ын шилдэг тамирчдыг олимп болон бусад тэмцээн уралдаанд Монгол Улсын нэрийн өмнөөс оролцуулах хүсэлт гаргажээ.
Энэ хүсэлтийг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан судалж байгаа бөгөөд хоёр орны "Харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэн байгуулах"-д энэ талаар тодорхой шийдэлд хүрэхээр болжээ.
Манай улсын хувьд "Дэлхийн допингийн эсрэг агентлаг"-ийн тавьсан шаардлагыг хугацаанд нь биелүүлж чадвал "Парис-2024" зуны олимпод оролцох эрхтэй болно.
Г.Бүжинлхам
Hardnews.mn