fbpx Орос улс Украины “бохир бөмбөг”-ийн асуудлаар НҮБ-д хандав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
3 минут 21 секунд

Орос улс Украины “бохир бөмбөг”-ийн асуудлаар НҮБ-д хандав

Украин улс цацраг идэвхт бодисоор хордуулдаг цөмийн бус зэвсэг хэрэглэхээр бэлдэж буй тухай мэдээллийг Оросын төлөөлөгч өчигдөр НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлд танилцуулжээ.

Хаалттай хаалганы цаана болсон энэ танилцуулгад НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн 15 орны төлөөлөгч оролцсон байна.

“Бид энэ асуудлыг анхаарлын төвд оруулж чадсандаа сэтгэл хангалуун байна. Ийм зүйл бололгүй өнгөрлөө гээд Орос улс худалчаараа дуудуулах асуудал биш. Учир нь энэ бол дэлхий дахинд аюул учруулж болзошгүй аймшигт гамшиг юм” гэж ОХУ-аас НҮБ-д суугаа орлогч элчин сайд Дмитрий Полянский хэлжээ.

Оросын талын мэдээлж байгаагаар Киевийн эрх баригчид “бохир бөмбөг” бүтээх даалгаврыг өөрийн хоёр байгууллагад өгсөн гэнэ.

Гэхдээ энэ талаар баримт нотолгоо үзүүлээгүй юм.

Танилцуулгын дараа Их Британийн НҮБ дахь элчин сайд Жэймс Кариуки “Бидэнд ямар ч шинэ баримт нотолгоо үзүүлсэнгүй, сонсгосонгүй. Энэ бол Оросуудын байнга ярьдаг худал хуурмаг зүйлсийн нэг. Тэд ингэхээ болих ёстой” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Баримт нотолгооны талаар сэтгүүлчид асуухад Полянский олж авсан тагнуулын зарим мэдээллээ “Өрнөдийн мэргэжил нэгтнүүдтэйгээ хуваалцсан” гэж хариулсан юм.

НҮБ-ын цөмийн хяналтын байгууллага, Вена хотод төвтэй Олон Улсын Атомын Эрчим Хүчний Агентлаг ойрын өдрүүдэд Украины хоёр газарт шинжээчдээ илгээхээр бэлдэж байгаа.

Энэ нь “бохир бөмбөг”-ийн дуулиантай холбогдуулан Киевийн засгийн газраас гаргасан хүсэлтийн дагуу явуулах шалгалт юм байна.

Оросын талын анхааруулж буй “бохир бөмбөг”-ийн асуудлыг Украины засгийн газар болон Өрнөдийн орнууд эрс няцааж байгаа.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский үүнийг Оросын өөрийнх нь төлөвлөж буй ажиллагааны “оршил хэсэг” гэж тайлбарлаж байна.

ОХУ-ын тал энэ долоо хоногт гурван асуудал хэлэлцүүлэхээр НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлд санал оруулаад байгаа.

Эхнийх нь Украины “бохир бөмбөг” байсан бол дараагийнх нь өнөөдөр хэлэлцэх Ираны цөмийн гэрээний хэрэгжилтийн асуудал юм. Украин болон Өрнөдийн орнууд Иранд үйлдвэрлэсэн дроныг Оросын тал дайнд ашиглаж буй нь 2015 онд тус улстай байгуулсан цөмийн гэрээг зөрчсөн эсэхийг шалгах хүсэлт гаргасан юм. Үүний хариуд Оросын тал ийм арга хэмжээ авч байгаа ажээ.

Маргааш буюу Пүрэв гарагт Оросын дэвшүүлсэн гурав дахь асуудлыг хэлэлцэнэ. Энэ нь Өрнөдийнхөн “Украины нутаг дэвсгэрт биологийн зэвсгийн хөтөлбөр” хэрэгжүүлж буй тухай асуудал юм байна.

Дайн эхэлснээс хойш НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл Украинтай холбоотой асуудлаар олон удаа санал хураалт зохион байгуулсан ч тус зөвлөлийн байнгын гишүүн ОХУ хориг тавьснаар үр дүнд хүрээгүй юм.

Эх сурвалж: Reuters

Буудлага спортын ДАШТ-д гурван монгол тамирчин медалийн тавцанд хамт зогсож, түүхэн амжилт үзүүллээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​