fbpx УИХ-ын дарга Г.Занданшатарын айлчлалын эргэн тойронд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
3 минут 16 секунд

УИХ-ын дарга Г.Занданшатарын айлчлалын эргэн тойронд

УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-д ажлын айлчлал хийж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Х.Булгантуяа, Э.Батшугар, Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж нар багтжээ. УИХ-ын дарга Г.Занданшатар айлчлалын хүрээнд БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пё, Ерөнхий сайд Хан Дог Сү, ЭКСИМ банкны Ерөнхийлөгч Юн Хий Сон, Төв банкны ерөнхийлөгч И Чан Ён нартай уулзсан байна.

Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пётой хийсэн уулзалтаар талууд түүх, соёл, шинжлэх ухаан, технологи, аялал жуулчлал, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар ярилцаж, санал солилцжээ. Мөн Ким Жин Пё харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар хөгжүүлэхэд онцгой анхаарч, тогтвортой хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хоёр талын парламент, парламент дахь найрамдлын бүлгүүд идэвх санаачилгатай ажиллахын чухлыг тэмдэглэжээ.

Ерөнхий сайд Хан Дог Сү-ний уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар түүх, соёлын хувьд нягт холбоотой БНСУ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Түүнчлэн чөлөөт худалдааны хэлэлцээрийг “түгээгч” хэмээх нэрээр олонд танигдсан Ерөнхий сайд Хан Дог Сү-г Монгол, Солонгосын эдийн засгийн салбарын эрх зүйн орчныг бүрдүүлэхэд, нэн ялангуяа “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” (EPA)-ийг байгуулахад дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж буйгаа УИХ-ын дарга Г.Занданшатар илэрхийлсэн байна.Харин БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү ардчилал, зах зээлийн эдийн засаг, хүний эрх, эрх чөлөө зэрэг нийтлэг үнэт зүйлстэй Монгол Улстай Стратегийн түншлэлийн харилцааг эрчимжүүлэн хөгжүүлэхэд тус улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгааг онцлон тэмдэглэв.

Тэрбээр “Манай хоёр улсын хооронд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийг байгуулах ажил бодит үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн бид сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг тэлэх бүрэн боломж бий” хэмээн онцлов. Мөн Солонгос, Монголын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжлийн тэргүүлэх зорилтуудтай уялдуулах боломж байгааг тэмдэглэв.Түүнчлэн БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх талаар Засгийн газраас анхаарч ажиллахаа уулзалтын үеэр илэрхийлжээ.

Төв банкны ерөнхийлөгч И Чан Ёнтэй хийсэн уулзалтын хүрээнд хоёр улсын Төв банк хоорондын хамтын ажиллагааг шинэ механизмаар хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийг холбож, хөнгөлөлттэй зээл олгох, тэр дундаа ногоон эдийн засгийг дэмжсэн зээлийн үйлчилгээг нэвтрүүлэх боломжийн талаар ярилцсан байна.

Т.САЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

С.Баярцогтын хэрэг дээр “тусгай санал” гаргасан шүүгч нарын нэр нууц хэвээр үлдэх үү?!

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​