fbpx Ерөнхийлөгч Жо Байден “хямралыг шийдвэрлэнэ” гэж найдаж байгаагаа ОХУ-ын гадаад хэргийн сайд илэрхийлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
2 минут 30 секунд

Ерөнхийлөгч Жо Байден “хямралыг шийдвэрлэнэ” гэж найдаж байгаагаа ОХУ-ын гадаад хэргийн сайд илэрхийлэв

Ням гарагт ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров хэвлэлд ярихдаа Украины хямралыг АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “шийдвэрлэж чадна” гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

Ингэхдээ тэр 1962 оны Кубын цөмийн хямралыг АНУ, ЗХУ хоёр улсын удирдагчид хэрхэн шийдвэрлэж байсныг жишээ болгон дурдсан байна.

1962 оны хямралын тухай Оросын төв телевизийн хийсэн баримтат кинонд ярилцлага өгөхдөө Лавров өнөөдрийн Украины хямралын ижил төстэй болон ялгаатай талуудыг ярьжээ.

“Өнөөдрийн нөхцөл байдал хэн хэрхэн тушаал өгч болохыг илүү ойлгох боломжийг ерөнхийлөгч Жо Байденд олгоно гэдэгт найдаж байна. Нөхцөл байдал маш их сэтгэл түгшээж байна. Ялгаа нь гэвэл тэртээ 1962 онд Хрущев, Кеннеди нар үүрэг хариуцлагаа ухаарч, мэргэн ухаан гаргаж чадсан. Харин өнөөдөр Вашингтон болон түүний холбоотнуудаас бид ийм зүйл олж харахгүй байна” гэж Лавров ярьсан байна.

Кубын хувьсгалыг дэмжих зорилготой Карибын тэнгист ирсэн Зөвлөлтийн шумбагч хөлгийг АНУ-ын тэнгисийн флот бүсэлсний хариуд 1962 оны аравдугаар сарын 27-ны өдөр Зөвлөлтийн хөлгийн ахмад төвөөсөө цөмийн зэвсэг хэрэглэх зөвшөөрөл хүсэж байжээ.

Тухайн өдрийн орой Куба дахь пуужингуудаа Зөвлөлтийн тал буцааж татсаны хариуд Турк дахь пуужингуудаа АНУ буцааж татах нууц тохиролцоог ерөнхийлөгч Кеннеди Хрущевтай хийсний үр дүнд дэлхий ертөнц цөмийн дайны аюулаас аврагдаж байсан юм.

Өнөөдөр хүйтэн дайны дараах Европ тивд НАТО-гийн хүч нөлөө нэмэгдсэн нь Оросын ашиг сонирхолд аюул занал учруулж байгааг ерөнхийлөгч Владимир Путин илэрхийлдэг.

Харин АНУ болон түүний Европын холбоотнууд Украины газар нутгийг эзлэн түрэмгийлсэн үйлдэл нь Москвагийн санаа зовнилыг зөвтгөх шалтгаан биш гэж үзэж байна.

Одоогийн нөхцөл байдалд Орос улс юу хийж чадахыг асуухад Лавров “Орос улс болон ерөнхийлөгч Путин хэлэлцээ хийхэд бэлэн байгаа нь бидний хийж чадах зүйл юм” гэж хариулжээ.

Эх сурвалж: Reuters

“Halloween”-ий баярын үеэр Солонгост 150 гаруй залуус амиа алдлаа
“Halloween”-ий баярын үеэр Солонгост 150 гаруй залуус амиа алдлаа
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​