fbpx Оросын Украинд ашиглаж буй Ираны дронуудад Өрнөдөөс хуулбарласан Хятадын эд ангиудыг ашигласныг судлаачид тогтоожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
2 минут 34 секунд

Оросын Украинд ашиглаж буй Ираны дронуудад Өрнөдөөс хуулбарласан Хятадын эд ангиудыг ашигласныг судлаачид тогтоожээ

Сүүлийн хоёр сар гаруй хугацаанд Оросын арми Иранаас худалдаж авсан өөрийгөө золиослогч (камиказе) дронуудыг Украины амин чухал дэд бүтцүүдийг устгахад ашиглаж байгаа.

Хэдийгээр Өрнөдийн тагнуулын албад эдгээр дронуудыг Иранд үйлдвэрлэснийг баталж байгаа ч үүнийг Москва, Тегераны эрх баригчид няцаасаар байна.

Тэгвэл Institute for Science and International Security (ISIS) хүрээлэнгийн судлаачид Оросын армийн Украинд ашиглаж байгаа дроныг шинжлээд гарал үүслийг нь тогтоожээ.

Тэдний олж тогтоосноор Ираны дронуудыг Хятадын хуулбарласан Өрнөдийн технологи дээр үндэслэн бүтээсэн юм байна.

Тухайлбал Украинд түгээмэл ашиглагдаж буй Шахед-136 дроны хөдөлгүүрийг Хятадын Beijing MicroPilot Flight Control Systems компани үйлдвэрлэжээ. Ингэхдээ Германы Limbach Flugmotoren компанийн зохион бүтээсэн хөдөлгүүрийн дизайныг хуулбарласан байна.

Бас нэг дрон болох Шахед-131-ийн хөдөлгүүрийг Иранд үйлдвэрлэсэн ч мөн Beijing Micropilot Flight Control Systems компанийн хөдөлгүүрийг хуулбарласан байжээ.

Харин Хятадын компани уг хөдөлгүүрийн дизайныг Их Британийн үйлдвэрлэгчээс хуулбарласан нь тогтоогдсон байна.

“Иран улс Оросын армид нисгэгчгүй онгоц үйлдвэрлэж, нийлүүлэх боломжийг олгоход Хятад улс урьд нь төсөөлж байснаас илүү том үүрэг гүйцэтгэж байгаа нь эндээс харагдлаа. Хятадын компаниуд нисгэгчгүй онгоц үйлдвэрлэх Өрнөдийн технологийн хуулбарыг Иранд нийлүүлж байгаа нь тодорхой байна” гэж дээрх судалгааны тайланд дүгнэжээ.

Өрнөдийн технологийг Хятадын компаниуд ямар аргаар олж авсан нь тодорхойгүй байгааг ISIS хүрээлэнгийн судлаач Спэнсер Фарагассо ярьж байна.

Үүнээс гадна Иранаас Оросын армид нийлүүлсэн Шахед-136 болон Мохажер-6 дронуудад АНУ болон Европт үйлдвэрлэсэн эд ангиудыг шууд ашигласан байгааг тогтоожээ.

Өрнөдийн орнуудын засгийн газрууд технологи нь ямар замаар Ираны үйлдвэрлэгчдийн гарт орсныг мөрдөж тогтоох хэрэгтэйг Фарагассо анхааруулсан байна.

“Ираны худалдан авалтын сүлжээг олж илрүүлэх нь Өрнөдийн үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллахаас эхлэх боломжтой. Эндээс эрх баригчид худалдааны компаниуд, дистрибютерүүд, тээврийн компаниуд, Иранд нийлүүлэгчдийг, Ираны худалдан авагчдыг системтэйгээр илрүүлэх шаардлагатай” гэж тэр ярьжээ.

Эх сурвалж: Business Insider

Барууны улсууд Монгол Улсыг шинээр харж эхлэв

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​