fbpx Сармагчинд эрхтэн шилжүүлэн суулгав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 59 секунд

Сармагчинд эрхтэн шилжүүлэн суулгав

Хятадын Агаарын цэргийн хүчний Сиань Анагаах Ухааны Их Сургуулийн “Шижин” эмнэлэгт генийн хувьд өөрчилсөн гахайн эд эрхтнийг гурван сармагчинд шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлээ гэж “China Daily” мэдээлжээ. Энэ мэс заслыг өнгөрсөн сарын дундуур хийсэн ба нийт 14 цаг үргэлжилжээ. Сармагчнуудад элэг, бөөр, зүрх, нүдний эвэрлэг бүрхэвч, арьс ба ясны хэсэг шилжүүлэн суулгасан байна. Туршилтад дөрвөн сармагчин оролцсон бөгөөд нэг нь үхжээ. Сармагчинд шилжүүлэн суулгасан элэг, бөөр нь хүлээн авагч биедээ дасан зохицож чадаагүйгээс мэс засал хийснээс хоёр долоо хоногийн дараа нэг нь үхсэн аж. Үлдсэн гурван сармагчны биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд шилжүүлэн суулгасан эрхтнүүд нь хэвийн ажиллаж байгаа гэнэ.

Хятадын эрдэмтэд "хүний эд эрхтний хомсдолын асуудлыг шийдэхэд том алхам хийсэн" гэж “Шижин” эмнэлгийн удирдлага мэдээлжээ. Тус эмнэлгийн эмч нар нэг донороос хэд хэдэн эрхтэн, эд эсийг амьтдын огт өөр бүлэгт хамаарах хэд хэдэн хүлээн авагчид нэгэн зэрэг шилжүүлэн суулгах мэс заслыг анх удаагаа хийсэн юм байна.

“Шижин” эмнэлгийн мэс заслын эмч, профессор Доу Кэфэн хэлэхдээ, “генийн хувьд өөрчилсөн амьтны эд эрхтнийг хүнд шилжүүлэн суулгахтай холбоотой олон бэрхшээл байсаар байна. Шилжүүлэн суулгасан эд эрхтнийг бие организм хүлээж авахгүй байхаас зайлсхийхийн тулд донор гахайнаас гурван генийг авсан. Гэсэн хэдий ч хүлээн авагчдад дархлаа дарангуйлагч шаардлагатай байдаг бөгөөд энэ нь эсрэг гаж нөлөөг нэмэгдүүлдэг. Тиймээс илүү их судалгаа хийх шаардлагатай” гэж тэрбээр хэлсэн байна. Хүний биед нян бактери, вирус, мөөгөнцөр эсвэл шилжүүлэн суулгаж буй гахайн эрхтнээс шимэгч хорхой орохгүй байх нь маш чухал гэж Доу Кэфэн онцлон хэлэв. Гэхдээ ийм асуудлуудаас зайлсхийх боломжтой гэдэгт тэрбээр илтгэлтэй байгаагаа илэрхийлжээ. "Ксенотрансплантаци буюу биологийн нэг төрөл зүйлээс өөр төрөл зүйлд эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал нь донор эрхтэн, эд эсийн хүртээмжийг нэмэгдүүлээд зогсохгүй анагаах ухааны хөгжилд эргэлт хийнэ. Энэ нь биологийн болон эмнэлзүйн шинэ технологийг хөгжүүлэхэд түлхэц болж, эцсийн дүндээ хүн төрөлхтөнд ашиг тусаа өгнө" гэж профессор дүгнэн хэлсэн байна.

Г.АМАРСАНАА

Эх сурвалж: Өдрийн сонин

Аргентин, Пуэрто-Рикогийн мисс бүсгүйчүүд гэрлэснээ зарлажээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​