95 дахь удаагийн Оскарын наадмын ёслолын ажиллагааг 2023 гуравдугаар сарын 12-нд зохион байгуулахаар товложээ.
Америкийн Кино академиас шилдгүүдийг шалгаруулан зарладаг тус наадмыг энэ удаад Жимми Киммел хөтөлнө. Тэрбээр өмнө нь 2017, 2018 оны ёслолын ажиллагааг хөтөлж байв.
Жимми Киммел нь телевизийн хөтлөгч, комедиан, зохиолч, мөн продюсер юм.
95 дахь удаагийн Оскарын наадмын нэр дэвшигчдийг ирэх оны нэгдүгээр сарын 24-нд албан ёсоор зарлана.
Өнгөрсөн удаагийн наадмыг Эми Шумер, Ванда Сайкс, Режина Холл нар хөтөлсөн. Тус наадмын хамгийн том дуулиан нь жүжигчин Уилл Смит эхнэрийг нь доромжиллоо хэмээн Крис Рокийг алгадсан явдал байв.
Эх сурвалж: Variety.com