fbpx Ипотекийн төлөлтийг хойшлуулж энэ салбарыг татан унагах уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
9 минут 0 секунд

Ипотекийн төлөлтийг хойшлуулж энэ салбарыг татан унагах уу

Цар тахлын тухай хуулийн дагуу хоёр жилийн хугацаанд ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулсан. Хуулиараа бол 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс иргэд ипотекийн зээлээ төлж эхэлнэ. Гэвч УИХ-аас ипотекийн зээлийн төлөлтийг 2023 оны долдугаар сар хүртэл хойшлуулах талаар судалж буйгаа хэлсэн. Мөн энэ долоо хоногтоо багтаж Улсын төсвийг батална.

Энэ тухай “УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Ипотекийн зээлтэй холбоотой асуудлыг УИХ хэлэлцэж байгаа. УИХ дээр байгаа ажлын хэсгийн ажиллаж буй хэлбэрээр бол 2023 оны долдугаар сарын 1-нийг хүртэл ипотекийн зээлийг хуучнаар нь явуулах талаар яригдаж байна. Энэ долоо хоногт эцэслэн шийдвэрлэнэ” гэв.

Харин Барилга, хот байгуулалтын сайд Л.Мөнхбаатар "Ипотекийн зээл хэрэгжиж эхэлснээсээ хойш 100 мянга гаруй иргэнийг хамруулжээ. Үүссэн нөхцөл байдлыг та бүхэн мэдэж байгаа. Ипотекийн зээл авч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хохироохгүй шийдэл гаргана " гэв.

Ипотекийн зээлийг дахин хойшлуулах нь олон сөрөг үр дагаврыг дагуулж байгаа юм. Тодруулбал, Дараа дараагийн хүсэлт өгсөн хүмүүс зээл авах боломжгүй болох, үүнийгээ дагаад барилга болон түүнийг дагасан олон салбарууд орлогогүй болж олон мянган хүн ажлын байргүй болох эрсдэлтэй юм.

Ипотекийн зээлийн хүсэлтээ өгөөд жил болж байна

Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд Монголбанк болон банкны эх үүсвэрээр нийт 6.6 их наяд төгрөгийн зээлийг 109.8 мянган өрхөд олгоод байгаа юм. Гэвч үүний цаана хүсэлтээ өгөөд жил гаруй хугацаанд хүлээж буй олон хүн байгаа юм. Үүний төлөөлөл болох иргэн Г.Азжаргалын хувьд ипотекийн зээлийн хүсэлтээ Хаан банканд өгөөд найман сар болж байгаа юм байна. Энэ тухай “Миний хувьд эхнэр хоёр хүүхдийн хамт түрээсийн байранд амьдардаг. Сард нэг сая төгрөгийн түрээс төлдөг. Тиймээс өөрийн гэсэн байртай болох зорилготойгоор зээлд хамрагдах хүсэлт өгсөн боловч одоог хүртэл шийдэгдээгүй байна” гэв.

Харин Т.Номиндарийн хувьд 2021 онд ипотекийн зээлд хамрагдсан байна. 63 мкв байр худалдан авсан бөгөөд сард 600 мянган төгрөг төлдөг байна.

Тэгвэл өнөөдөр 63 мкв гурван өрөө байрны түрээсийн үнэ 1.5-3 сая төгрөгийн үнэтэй байгаа. Ипотекийн зээл бол бэлэн мөнгөөр орон сууц худалдан авах боломжгүй залуусын байртай болох цор ганц боломж юм. Тиймээс зээлийн эргэн төлөлтийг дахин хойшлуулснаар хэвийн явж байсан Ипотекийн зээлийн тогтолцоог татан унагаж, дахин энэ төрлийн зээл гарахгүй байх нөхцөл байдал үүсэх юм.

Барилгын салбарын төлөөлөл "Баганат өргөө" ХХК-ны гүйцэтгэх захирал Б.Тамир ярихдаа “Стандарт орон сууцны хувьд 70 орчим хувь нь ипотекийн зээлээр борлуулдаг. Өөрөөр хэлбэл 100 орон сууцны 70-ыг зээлээр худалдан авдаг гэсэн үг. 2022 оны хувьд шинэ орон сууцны борлуулалт муу байна. Ирэх онд ипотекийн зээлийг олгох ажил зогсвол мэдээж барилгын салбарт маш хүнд тусна. 70 хувийн борлуулалт байхгүй болно гэсэн үг. Том хэмжээтэй орон сууц бол 6 хувийн зээлээр борлуулдаггүй тул ямар нэгэн нөлөө байхгүй байх. Угаасаа инфляцын сөрөг нөлөөнд орсон барилгын салбарын хувьд ипотекийн зээл зогсвол давхар цохилт болно” гэсэн юм.

Энэ асуудалд Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Ковидын хууль дуусаж нэгдүгээр сарын 1-нээс иргэд зээлээ төлж эхэлнэ. Монгол банкны зүгээс ипотекийн зээлийг төлүүлье гэсэн байр суурьтай байгаа. Ипотекийн зээл нь эргэлтийн санхүүжилт маягаар явдаг. Өмнө нь төлсөн зээлийн эх үүсвэрээр дараагийнхаа зээлийг гаргаад явдаг. Гэвч өмнөх зээлүүд нь төлөгдөхгүй болохоор эх үүсвэр бага болсон. Тиймээс ипотекийн зээлийг хэвийн хэмжээнд нь болгохын тулд дахин сунгахгүй байх нь зүйтэй” гэсэн байр суурьтай байв. Харин арилжааны банкууд болох “Хаанбанк”-аас тодруулахад 2021 оны арваннэгдүгээр сард өгсөн хүмүүсийн хүсэлтийг шийдвэрлэж байгаа. Ипотекийн зээлийн санхүүжилт бага байгаа гэв. Худалдаа хөгжлийн банкны хувьд “зээл бага хэмжээтэй гарч байгаа” гэсэн юм.

МИК: Ипотекийн зээлийг хойшлуулах нь буруу

Ипотекийн зээл олгодог гол байгууллага нь МИК юм. Тэгвэл МИК-ийн хувьд энэ асуудалд "Монголын Ипотекийн Корпораци нь хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийн санхүүжилтийг урт хугацаанд, тасралтгүй үргэлжлүүлэхэд голчлон оролцдог байгууллага. Банкуудын олгосон ипотекийн зээлүүдийг багцлан худалдан авч, орон сууцны санхүүжилтийн хоёрдогч зах зээл дээр хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргадаг. Өөрөөр хэлбэл ипотекийн зээлийн эх үүсвэрийг 10,20,30 жилийн хугацаатай болгох үндсэн ажлыг манай компани хийдэг гэсэн үг. Цар тахлын улмаас ипотекийн зээлийн эргэн төлөлтийг энэ оныг дуустал хойшлуулаад байсан. Ипотекийн зээлийн санхүүжилтийн хувьд 2017 оноос эхлэн ямар нэг нэмэлт эх үүсвэр гаргахгүйгээр зээлийн эргэн төлөлтөөр дараагийн иргэнд зээл олгодог бие даасан санхүүжилтийн тогтолцоо болж тогтворжсон байгаа. МИК-ийн банкуудаас шилжүүлж авсан ипотекийн зээлүүдээс 2022 оны есдүгээр сарын байдлаар 65,410 зээлдэгч байгаагаас 44.659 зээлдэгч буюу 68.3 хувь нь 200.000-600.000 төгрөгийг сард банканд төлдөг байна. Харин 28.3 хувь нь сард 600.000-1.200.000 төгрөгийг банканд төлдөг байна. Манай дээр байгаа нийт зээлдэгчийн 90 гаруй хувь нь цалингийн орлоготой иргэд эзэлж байна. МИК-ийн хувьд 2013 оноос хойш тогтвортой үргэлжилж, хүртээмж, чанар нь сайжирч байгаа орчны бохирдол, агаарын бохирдол, амьдрах орчин гэх мэт олон нийгмийн асуудлыг шийдвэрлэдэг энэ том тогтолцоог цаашид доголдолгүй үргэлжлүүлэх талаас нь зөв шийдвэр гаргана гэж найдаж байна" гэсэн юм.

Ипотекийн зээл хойшлуулах шийдвэр бол цар тахлын онцгой үед иргэдийн санхүүгийн эрсдэлийг хамгаалсан шийдвэр болохоос халамж биш юм. Мөн нийт зээлдэгчдийн 90 хувь нь цалингийн орлоготой буюу нийгмийн даатгал төлдөг топ 100 аж ахуй нэгжийн ажилчид байгаа нь МИК-ын судалгаагаар гарсан байдаг. Мөн ажил олгогч эдгээр компаниуд нь инфляцын өсөлттэй холбоотой цалингаа багадаа 10 хувиар нэмжээ. Түүнээс гадна ипотекийн зээлийн төлбөр нь түрээсийн үнээс ч бага байгаа юм. Мөн зээл авсан хүмүүсийн насны хувьд 30-50 насныхан байгаа юм. Тиймээс цаг хугацааг зөв зүйтэй ашиглах боломжийг зээлдэгчдэд олгох нь зүйтэй юм.

Ипотекийн зээлийг хойшлуулах нь банканд зээлийн хүсэлт өгсөн иргэдэд зээл олгох боломжгүй болж байгаагаас гадна зээлийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж хэвийн явж буй ипотекийн зээлийн тогтолцоог бүр мөсөн татан унагах, барилга болон түүнийг дагасан олон салбарууд орлогогүй болж олон мянган хүн ажлын байраа алдах эрсдэл бий болох юм. Нэг үгээр хэлбэл Монгол Улсын эдийн засагт хор хөнөөлтэй шийдвэр болно гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа юм. Ипотекийн зээл бол иргэдийг орон сууцжуулах хамгийн үр дүнтэй хөтөлбөр. Утаагүй эрүүл Улаанбаатарыг бий болгох гол шийдэл гэдгийг мартаж болохгүй.

Б.БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ГИХГ-ыг төрийн тусгай чиг үүрэгтэй болгож өөрчилнө
ГИХГ-ыг төрийн тусгай чиг үүрэгтэй болгож өөрчилнө
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​