fbpx Солонгосын хойг дахин түгшүүрт автсан шалтгаан - цөмийн 7 дахь туршилт
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
10 минут 1 секунд

Солонгосын хойг дахин түгшүүрт автсан шалтгаан - цөмийн 7 дахь туршилт

БНАСАУ 7 дахь удаагаа цөмийн туршилт хийхээр төлөвлөж байгаа тухай мэдээлэл 5 дугаар сараас хойш Америкийн болон Өмнөд Солонгосын хэвлэлүүдийн хуудаснаас салсангүй. Хамгийн сүүлд гэхэд, ХКН-ын их хурал дууссан 10 дугаар сарын 22-ноос АНУ-ын Конгрессын завсрын сонгууль болох 11 дүгээр сарын 8-ны хооронд Умард Солонгост ээлжит цөмийн туршилт болж магадгүй, одоо зөвхөн удирдагч Ким Жөн Уны улс төрийн шийдвэрийг хүлээж байна гэх мэдээлэл тархжээ.

Өмнө нь таамаглахдаа, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сүк Ёл-ын тангараг өргөх ёслолын үеэр, мөн Ж.Байден Япон, Өмнөд Солонгост айлчлах үеэр Умардын тал цөмийн туршилт хийж магадгүй тухай хэвлэлүүдэд бичиж байлаа.

Өмнөд Солонгосын тагнуулын албаны мэдээллээр, Пунгери дахь цөмийн туршилтын талбайн 3 дахь цооногийг сэргээн босгох ажил үндсэндээ дууссан нь Умардын тал өнөө маргаашгүй цөмийн туршилт хийх гэж буйг харуулж байгаа аж. Туршилт хийж магадгүй тухай АНУ, Өмнөд Солонгосын албаны хүмүүс ярьж байгаа төдийгүй НҮБ, МАГАТЭ-гийн хүрээнд ч болгоомжлоод эхэлжээ.

Умард Солонгос цөмийн туршилт хийсэн тохиолдолд нисэх онгоц тээгч хөлөг онгоцоо Япон тэнгис рүү илгээнэ, Пхеньяны эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авна гэж АНУ мэдэгдлээ.Тэр ч бүү хэл, АНУ-ын Батлан хамгаалахын сайд Л.Остин мэдэгдэхдээ, хэрвээ Умард Солонгос цөмийн зэвсэг хэрэглэх аваас тус улсыг “зүйл дуусгана” гэсэн нь нөхцөл байдал яггүй хурцадсаныг харууллаа.

Үүний зэрэгцээ өнгөрсөн долоо хоногт Пхеньян олон тооны пуужин харван туршсан нь дээрх болгоомжлолыг улам лавшрууллаа.

сонин mn

АНУ-Өмнөд Солонгосын хамтарсан агаарын цэргийн хүчний Vigilant Storm гэдэг сургуулилт өнгөрсөн долоо хоногийн турш үргэлжилж, түүнд 240 гаруй байлдааны нисэх онгоц оролцсоныг Умард Солонгосын тал “өдөөн хатгасан ажиллагаа”гэж үзээд, хариуд нь янз бүрийн зайн тусгалтай 35 пуужинг Япон тэнгис ба Шар тэнгис рүү харвасан билээ. Пуужин хөөргөснийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гуттериш буруушаасан явдалд БНАСАУ-ын Гадаад харилцааны дэд сайд Ким Сон Ген маш харамсаж байгаагаа илэрхийлээд “Цагаан ордон ба Төрийн Департаментын ярьсныг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга цагаан хоолой мэт давтаж байгаа нь харамсалтай” гэжээ.

Трампаас Байден хүртэл

АНУ-ын зүгээс байнга ирж буй дарамт шахалтын эсрэг, Ази-Номхон далайн бүс нутаг дахь геополитикийн нөхцөл байдал хурцдаж байгааг сөрөн зогсож, аюулгүй байдлаа хангах цорын ганц баталгаа бол цөмийн зэвсэг мөн гэж Пхеньян үздэг.

Ерөнхийлөгч асан Д.Трампын үед Вашингтон, Пхеньян хоёр хэлэлцээний ширээний ард сууж, хоёр талын хооронд үүссэн дайсагналыг зогсоох талаар ярилцаж эхэлсэн билээ. Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ Умард Солонгосын нутагт хөл тавьсан анхны хүн бол Трамп бөгөөд тэрбээр Ким Жөн Унтай уулзаж, АНУ-Өмнөд Солонгосын цэргийн сургуулилтыг хугацаагүйгээр зогсоох тухай мэдэгдэж, хариуд нь Умардын тал Ёнбэн дэх цөмийн судалгааны төв ба пуужингийн туршилтын талбайгаа хаахад бэлэн гэдгээ илэрхийлж байв.

Гэвч удалгүй хэлэлцээ мухардалд орлоо. Учир нь, АНУ-ын тал цөмийн зэвсгээсээ бүрэн татгалзахыг БНАСАУ-ыг шаардсаны зэрэгцээ Пхеньянд аюулгүй байдлын ямар ч баталгаа гаргаж өгөхийг хүссэнгүй. Мэдээж хэрэг, баталгаа өгөөгүй учраас Умард Солонгос цөмийн зэвсэг ба пуужингуудаа устгахаас татгалзав.

сонин mn

Vigilant Storm агаарын цэргийн хүчний сургуулилтын үеэр

Удалгүй Жо Байден Цагаан ордонд ирснээсээ хойш өмнөх ерөнхийлөгчийн хийсэн мэдэгдлүүдээс татгалзаж, Умардын удирдагчтай уулзсаных нь төлөө Трампыг шүүмжлэх болсон ба АНУ-Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтыг сэргээв.

Үүний хариуд цөмийн зэвсгийн ба пуужингийн туршилтаа 2017 оноос хойш зогсоогоод байсан Умард Солонгос 2022 оны 1 дүгээр сард туршилтуудыг дахин сэргээж, өнгөрсөн хугацаанд шумбагч онгоц ба галт тэрэгнээс баллистик пуужин харван туршсан төдийгүй зенитийн пуужингийн шинэ систем, алсын тусгалтай стратегийн далавчит пуужингийн ба дуунаас хэт хурдан пуужингийн туршилтуудыг хийв.Сүүлийн үед Умард Солонгос ихэнх пуужиндаа хатуу түлшт хөдөлгүүр суурилуулж, маневрлах чадварыг нь сайжруулж байгаа тул тэдгээрийг амдан устгахад хүндрэлтэй болж байна.

"Өмнөдийн цөмийн хөтөлбөр"

Хэрвээ БНАСАУ 7 дахь удаагаа цөмийн туршилт хийх аваас бүс нутгийн аюулгүй байдлыг бусниулж, цөмийн зэвсэгтэй болох гэсэн сэдлийг бусад улсад төрүүлнэ гэж Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээг Хянан хэлэлцэх бага хурлын дарга Густаво Злаувинен анхааруулсан байна. Өөрөөр хэлбэл, “Умардын цөмийн хөтөлбөр” гэдэгтэй адил “Өмнөдийн цөмийн хөтөлбөр” хэмээх ойлголт бий болж магадгүй гэсэн үг.

Сүүлийн үед явуулсан санал асуулгын дүнгээр, өмнөд солонгосчуудын 71 хувь нь “өөрийн гэсэн цөмийн зэвсэгтэй болох нь зүйтэй” гэж үзэж байгаа аж. Умардын тал цөмийн зэвсгээсээ сайн дураараа татгалзана гэдэгт өмнөд солонгосчууд хэдийнэ итгэхээ больсныг энэ тоо харуулж байна.

Үүнтэй зэрэгцээд “өөрийгөө хамгаалах үүднээс цөмийн цохилт түрүүлж өгөх эрхтэй” гэдгээ баталгаажуулсан хуулийг өнгөрсөн 9 дүгээр сард Умард Солонгосын парламент баталсан байна. Тус улсын удирдагч Ким Жөн Ун “цөмийн зэвсгийн бодлогоо хуульчлах нь энэ асуудлаар хэзээ ч буулт хийхгүй гэдгийг баталгаажуулж байгаа бөгөөд манай улсын эсрэг 100 жилийн турш хориг арга хэмжээ авсан ч гэсэн цөмийн зэвсгээсээ татгалзахгүй” гэж мэдэгдэв. Ингэснээр Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах асуудлаар хэлэлцээ хийх боломж нэгэнт үгүй болсныг харууллаа.

Үүнээс үүдэн Умардын цөмийн зэвсгээс хамгаалах хэд хэдэн хувилбарыг Өмнөд Солонгост хэлэлцэж байна.

Nuclear sharing

Цөмийн зэвсгийг хамтран ашиглах буюу Nuclear sharing гэдэг нь НАТО-гийн эвслийн хүрээнд хэрэгждэг үзэл баримтлал бөгөөд АНУ цөмийн цэнэгт хошуунуудаа цөмийн зэвсэггүй орнуудад хадгалахыг хэлж байгаа ажээ. Тодруулбал, цөмийн мөргөлдөөн дэгдсэн тохиолдолд цөмийн зэвсэггүй улсууд өөрт байгаа зөөгч хэрэгслүүдийн/нисэх онгоц, пуужин/ тусламжтайгаар Америкийн цөмийн зэвсгийг ашиглан дайсны талд цохилт өгөхийг Вашингтон зөвшөөрөх магадлалтай гэсэн үг. Одоогийн байдлаар, В-61 гэдэг цөмийн бөмбөгийг Турк, Герман, Нидерланд, Бельги, Италийн агуулахуудад хадгалж байгаа ажээ.

сонин mn

Америкийн цөмийн бөмбөгийг хадгалж буй улсуудыг улаанаар тэмдэглэжээ.

Өмнөдийн "Чосон илбо"сонинд бичсэнээр бол, БНСУ-ын эрх баригчид АНУ-д хандаж, Умардын тал цөмийн туршилт хийсэн тохиолдолд “цөмийн зэвсгийг хамтран ашиглах” Өмнөд Солонгосын хувилбарыг санал болгосон бололтой. Харин тус улсын Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам уг мэдээллийг үгүйсгэжээ.

Америкийн цөмийн зэвсгийг буцаан байрлуулах

Өмнөдийн хатуу чиг шугам баримлагчдын хувьд, Америкийн тактикийн цөмийн зэвсгийг Солонгосын хойгт эргүүлэн авчрах нь хамгийн боломжит хувилбар бололтой.

Өмнө нь АНУ 1958-1991 оны хооронд 100 орчим тооны цөмийн цэнэгт хошууг Солонгост байрлуулж байсан бөгөөд америкчууд цөмийн зэвсгээ татан гаргасны дараа 1992 онд БНСУ ба БНАСАУ “Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй статус”-ын тухай Хамтарсан тунхаглалыг баталсан юм. Хоёр Солонгосын тунхаглалын зарчмуудыг мөрдөж байгаа гэдгээрээ Өмнөдийн тал ёсзүйн хувьд давуу байдалтай болж, олон улсын индэр дээрээс Умардыг шүүмжилсээр байгаа.

Одоогоор Америкийн цөмийн зэвсгийг буцааж байрлуулах тухай саналыг зөвхөн улстөрчид /цэргийнхэн бус/ дэвшүүлж байна. Учир нь, 10 эсвэл 100 ширхэг цөмийн цэнэгт хошууг Өмнөдөд байрлуулах нь цэргийн стратегийн гэхээсээ илүүтэй улс төрийн, сэтгэлзүйн нөлөөлөл үзүүлнэ. Тэгээд ч АНУ-ын эрх баригчид Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх зарчмыг баримтлан Өмнөд Солонгосын саналд дурамжхан хандаж байгаа юм.

Б.Адъяахүү

Эх сурвалж: tass.ru

Илон Маскийн хөрөнгө 70 тэрбум ам.доллароор буурчээ
Илон Маскийн хөрөнгө 70 тэрбум ам.доллароор буурчээ
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​