fbpx Хүннү рок урсгалаар Европыг сэрээсэн “The Hu”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment Шуугианы эзэд
Огноо
Унших
9 минут 42 секунд

Хүннү рок урсгалаар Европыг сэрээсэн “The Hu”

Хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвиж, эх орноосоо илүү дэлхийд алдаршиж, Европын орнуудыг байлдан дагуулж буй “The Hu” хамтлагийн тухай түүхийг хүргэж байна.

Эхлэл цэг. Есөн жилийн хайлтын үр дүн

Монголын хөгжмийн ертөнцийн анхдагч студийн нэг нь “Сонор” студи билээ. Энэхүү студийг хөгжмийн зохиолч Б.Халиун, Б.Дашдондог нар хамтран байгуулсан түүхтэй. Манай рок поп хөгжмийн урсгалын уран бүтээлчдийн хувьд “Сонор” студиэр дуугаа бичүүлээгүй, уран бүтээл нь дамжаагүй дуучин гэж үгүй. Тус студи хүчээ авсан буюу 2000 оны ихээр хөгжмийн зохиолч, продюссер Б.Дашдондогийг монгол язгуур урлагаа дэлхийд хэрхэн сурталчлах вэ гэсэн бодол ээрэх болжээ. Энэхүү бодлынх нь учиг зангилаа нь хүннү рок чиглэлээр уран бүтээл хийх хамтлаг болж өргөжсөн гэдэг. Энэ бодолдоо хөтлөгдөн есөн жил хайсны эцэст хүсэл зорилго, хүрэх цэг нь тодорхой өнөөдрийн “The Hu” хамтлагийн эхлэл 2016 онд тавигдсан түүхтэй. Тус хамтлагийн анхны хамгийн алдартай бүтээл нь “Yuve yuve” дуу нь юм. Энэ дуу тухайн үед “Youtube” хуудсанд 49 мянган хүний хандалт авч байлаа. Энэхүү амжилтынхаа дараа нэгэнт гол зорилго нь тодорхой байсан тул тэд эргэлт буцалтгүйгээр Европ тивийг зорив.

Өрнөл цэг. “Billbord”-ийг тэргүүлж эхлэв

Хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай байж, хичээнгүй хөдөлмөрлөсний хүчинд 2019 оноос The Hu” хамтлагийн нэр Европод цуурайтаж эхэлсэн юм. Тус оны есдүгээр сарын 13-нд анхны цомог болох “Гэрэг”-ийг өлгийдөж авчээ. Энэ цомог 12 хоногийн дотор дэлхийн хамгийн алдартай хөгжмийн суваг болох “Billbord”-ийн “World albums” төрлийг тэргүүлсэн байдаг. Энэ бол Азийн элгэнд орших гурвөн сая хүн амтай монголчуудын дэлхийн хөгжмийн ертөнцөд хийсэн хамгийн том тэсрэлт байлаа. “Гэрэг” цомогт хамтлагийн хит бүтээлүүд болох “Wolf Totem”, “Yuve Yuve”, “Shoog shoog” зэрэг нийт есөн дуу багтсан байдаг. Энэ цомог өдгөө ч дэлхийн зах зээл дээр хамгийн борлуулалт өндөртэй цомгийн нэгээр нэрлэгдсээр байгаа билээ. Үүнээс гадна “iTunes” чаартын рок дууны төрөлд тус хамтлагийн “Wolf Totem” бүтээл нэгдүгээрт, “Yuve Yuve yu дуу нь тавдугаарт жагссан билээ. “Wolf Totem” уран бүтээлийн энэхүү үзүүлэлт алдарт “The Queen” хамтлагийн “Bohemian Rapsody” дууг ардаа орхиж тэргүүлсэн нь гайхалтай биш гэж үү.

Урагшлах цэг. Амжилттай аялан тоглолтууд

Хүннү рок урсгалыг дэлхийд сурталчилж, үргэлж үндэсний хувцсаараа гоёсон залуусын хувьд 2019 оноос албан ёсоор аялан тоглолтууд нь эхэлж байлаа. Тус хамтлаг 2019 оны есдүгээр сараас АНУ болон Латин Америкийн орнуудаар 20 гаруй аялан тоглолтыг хийсэн юм. Харин он дуусах мөчид энэ тоо 40 болж нэмэгдээд байв. Харин 2021 оны байдлаар тэд дөрөвдүгээр сард аяллаа эхлүүлж, есөн сарыг дуустал дуу хоолойгоо хүргэж байв. 2019-2021 оны хооронд “The Hu” хамтлаг давхардсан тоогоор Хойд Америкийн нутгийн 56 хотоор 60 удаагийн том тоглолтыг зохион байгуулсан байдаг. Мөн тэдний дууг сонсогчид “iTunes store”-оос хамгийн их татаж авснаар шилдэг 100 рок дууны чаартыг тэргүүлж байсан удаатай. Үүнээс гадна тус хамтлаг Герман, Дани, Чех, Швед зэрэг улсад 15-50 мянган үзэгчтэй битүү цэнгэлдэхэд тоглолтуудаа амжилттай зохион байгуулсан. “The Hu” хамтлагийн өөр нэгэн тэсрэлт нь домогт "Metallica" хамтлагийн “Sad but true” дууг хүннү рок урсгалаар шинэчилсэн явдал юм. Ингэснээр, "Spotify"-д 142 сая хүн сонссон нь рекорд болж мөнхрөв. Ингэхдээ, анхын хувилбарыг гажуудуулалгүй монгол хэлээр, үндэсний хөгжим, хөөмийг хослуулсан нь сонсогчдод шинэ мэдрэмж төрүүлсэн билээ.

Оргил цэг. "Coachella-2022" –д оролцсон анхны монгол хамтлаг

Энэ оны дөрөвдүгээр сард "Coachella-2022" рок хөгжмийн наадам амжилттай болж өндөрлөсөн. Энэ наадамд Монголоос анх удаа "The Hu" хамтлаг урилгаар оролцсон юм. Тэд дэлхийн тайзнаа алдарт “Шихихутуг” дуугаа эгшиглүүлснээр дэлхийн хамтлаг болсноо томоос томоор зарлав. Энэ наадамд дэлхийн өнцөг булан бүрээс амьд хөгжмийн хамтлагууд ирж, уран бүтээлээ хүргэдэг уламжлалтай. "Coachella-2022" фестивалиар хөгжим сонирхогчид дэлхийн хөгжмийн, ялангуяа рок хөгжмийн дэвшлийг тодорхойлсоор ирсэн. Тиймээс ч анх удаа монгол хамтлаг оролцсон нь нэр төрийн хэрэг юм.

Ирээдүй цэг. Төгсгөл үгүй

Монголын түүх соёл, язгуур урлагийн гайхамшгийг дэлхийд таниулж, морин хуураа үүрээд оргил өөд тэмүүлж яваа “The Hu” хамтлагт төгсгөл гэж үгүй билээ. Хүсэл мөрөөдлийнхөө зүгт гар гараасаа бариад тэд илүү өндөр уулын оргилд нь хүрэх зорилготой. Одоогийн байдлаар тус хамтлагийн хоёр дахь цомог болох “Rumble of Thunder" бэлэн болоод байна. Энэ цомогт "Учиртай гурав", "Шихихутаг", "Татар дайчин", "Хар аянга", "Байгаль эх" зэрэг 13 дуу багтжээ. Тэд мэдээж энэ цомгоороо хөгжмийн ертөнцөд дахин тэсрэлт хийнэ. Угаасаа тэдэнд ухрах зам байхгүй.

Хамтлагийн продюссер Б.Дашдондогийн хэлсэн таван эшлэл:

-Би аавдаа, өвөг дээдэстээ зориулж нэг сайхан дуу хийх юмсан гэж их бодож явсан. Тэр дууг яаж хийх вэ гэж бараг жил шахуу эргэцүүлсэн. Миний аавын төрсөн нутаг Ховд аймгийн Чандмань сум. Хөөмий, хархирааны эх нутаг. Маш эрчтэй, хийморьлог дуу хийх сэдлийг эндээс л олсон доо. Улмаар энэ бодлоос минь “The Hu” хамтлаг бий болсон.

-“The Hu” хамтлагийг үүсгэн байгуулахын тулд есөн жилийн хугацаа зарцуулжээ. Энэ хугацаанд 4-5 жилийг судалгааны ажилд зарцуулсан. “Хүннү” рок урсгал бидний өвөг дээдсийн үед л зохиогдчихсон байж ээ. Ийм үндэслэлийг л “The Hu” дэвшүүлж, уран бүтээлээ туурвидаг.

-Өнөөдөр дэлхийд рок хөгжим дээд цэгтээ тултлаа хөгжчихсөн. Тэр хөгжил нь нэг л хэвийн шинжтэй болоод их удсан гэж мэргэжилтнүүд дүгнэсэн. Ийм ойлголттой байсан хүмүүст “The Hu” хамтлаг цоо шинэ хуудсыг нээж өглөө.

-“The Hu” бол Монголын нэрийг дэлхийд гаргаж байгаа хамгийн анхны рок хамтлаг. Английн нэрт судлаачийн хэлснээр дэлхийн рок урсгал хөгжлийнхөө дээд түвшинд очоод бараг унтрах тийшээ хандаж байхад “The Hu” хамтлаг дахин амьсгалуулж аварч чадсан гэж хэлсэн. Тэгэхээр манай хамтлаг рок урсгалд цоо шинэ амьсгал оруулж өгсөн.

-Олон зүйлийг туршиж байж уран бүтээлээ хийдэг. Өвгөдийнхөө түүх рүү их ордог. Хүмүүсээс сонсоно, өөрөө бас судална.. Өөрийнхөө толгойг цэнэглэж, оюун ухаан дотроо боловсруулж байгаад бичнэ. Энэ чинь өөрөө их цаг шаарддаг ажил. Уран бүтээл гэдэг чинь өнөөдөр зохиогоод маргааш дуулаад гаргачихдаг зүйл биш шүү дээ.

“The Hu” хамтлагийн түүхэн амжилтууд

“Wolf totem” дуу YouTube-д орсноос хойш найман сарын хугацаанд нийт 27 сая гаруй хандалт авсан. Харин бусад хөгжмийн сувгуудын үзүүлэлтийг нийлүүлэхэд 70 саяын үзэлттэй байжээ.

Монгол залуусыг Герман, Францын 65 мянга, 100 мянган үзэгчийн багтаамжтай стадионуудад ирж тоглолтоо хийгээч гэж урьсан.

“Yuve yuve” дуу 15.4 сая үзэлттэй байсан бол өдрийн дотор 16 мянгад хүрч, хөгжмийн сувгуудын өдрийн амжилтыг эвдсэн.

“Гэрэг” цомог нь АНУ-ын зарим хотуудад тав хоногийн хугацаанд зарагдаж дууссан нь шинэ рекорд болж мөнхрөв.

Алдарт дуучин Элтон Жон “The Hu” хамтлагийн үнэнч бишрэгч болсноо твитер хуудсаараа зарлаж “Өмнө нь ийм гайхалтай хамтлаг сонсож байгаагүй” гэж бичжээ.

Ч.ГАНТУЛГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Голомт банк IPO гаргалаа
Голомт банк IPO гаргалаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​