fbpx COP27: Баян орнууд бусад орны байгалийн гамшгийн хохирлыг нөхөн төлөх ёстой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
9 минут 9 секунд

COP27: Баян орнууд бусад орны байгалийн гамшгийн хохирлыг нөхөн төлөх ёстой

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт “COP27” энэ сарын 6-нд Египет улсын Шарм Эл-Шейх хотноо эхэллээ. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшгийн давтамж ихэсч, хэт халалтын температур түүхэнд байгаагүй ихээр нэмэгдсэн цаг үед энэ удаагийн уулзалт болж байгаагаараа онцлог. Жил бүр болдог энэ уулзалтаар НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг 1992 оны гэрээнд гарын үсэг зурсан орнууд дэлхийн дулаарлыг хязгаарлах талаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ хэлэлцдэг билээ. Энэ сарын 18-нийг хүртэл үргэлжлэх уулзалтаар ямар асуудлыг хэлэлцэх хийгээд улс орнууд ямар амлалт өгсөн талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.

ПАРИСЫН ГЭРЭЭНИЙ АМЛАЛТ БИЕЛСЭН ҮҮ?

Юун түрүүнд “COP” хэмээх үг нь "Conference of the Parties" буюу “Талуудын бага хурал” гэсэн утгатай. НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг 1992 оны гэрээнд гарын үсэг зурсан орнуудыг талууд хэмээн нэрлэж байгаа юм. Хүнээс хамааралтайгаар буюу хүн төрөлхтөн байгалийн хий, газрын тос, нүүрс зэрэг чулуужсан түлшийг шатааж эрчим хүчний болон бусад хэрэгцээгээ хангаж байгаагаас үүдэн ялгарсан хүлэмжийн хий нь дэлхийн дулааралд нөлөөлж байгаа нэн тэргүүний хүчин зүйл юм. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын зөвлөл (IPCC) болон НҮБ-ын цаг уур судлаачдын тооцоолсноор дэлхийн температур 1.1 градусаар нэмэгдсэн агаад цаашид 1.5 хэмээр өсөх магадлал өндөр байна. Хэрэв дэлхийн температур 1850 оныхоос 1.7-1.8 хэмээр нэмэгдвэл дэлхийн хүн амын тал хувь нь хэт халалтаас болж шанална гэсэн тооцооллыг дээрх судлаачид гаргажээ. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд НҮБ-ын гишүүн 194 орон Парисын гэрээнд 2015 онд гарын үсэг зурж, дэлхийн цаг агаарын температурын өсөлтийг 1.5 градуст тогтоон барихын төлөө хичээн ажиллахаа амласан билээ. Тиймээс энэ жилийн “COP27” хуралд 200 гаруй Засгийн газрын тэргүүнийг урьжээ. Засгийн газрын тэргүүнүүдээс гадна хүрээлэн буй орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хандивлагчид, бизнесийн компани, судалгааны төвүүд тус хуралд оролцож байна.

Тав дахь удаагийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт Египет улсад буюу Африкт боллоо. Тус тив уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байгалийн гамшгийн өндөр эрсдэлээрээ олон нийтийн анхаарлын төвд байгаа эмзэг бүс нутаг юм. Тодруулбал, ган гачгаас үүдэлтэй хүнсний аюулгүй байдал алдагдаж, Африкийн зүүн хэсэгт одоогийн байдлаар 20 сая хүн хүнсний хомсдолд ороод байна.

ХОХИРЛЫН НӨХӨН ТӨЛБӨРӨӨ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУД НЭХЭМЖИЛНЭ

Хуралд оролцож байгаа улс орон бүр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрээ танилцуулдаг. Энэ жилийн “COP27” уулзалт хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, улс орнуудыг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход туслах, энэ чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа хөгжиж байгаа орнуудад санхүү болон техникийн тусламж үзүүлэх гэсэн гурван үндсэн зорилт дээр анхаарлаа төвлөрүүлжээ. Өндөр хөгжилтэй орнууд 2020 он гэхэд хөгжиж байгаа орнуудын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд бэлтгэхэд нь туслахын тулд жилд 100 тэрбум ам.доллар зарцуулахаа 2009 онд амлаж байсан. Гэвч энэ зорилтдоо хүрээгүй бөгөөд 2023 он хүртэл хойшлуулаад байна.Эдгээрээс гадна уур амьсгалын өөрчлөлтөд хэдийнэ өртөж их хэмжээний хохирол амссан орнуудад тусламж үзүүлэх, нүүрсний хэрэглээг бууруулахад онцгойлон анхаарахаар төлөвлөжээ. Тэр дундаа уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хохирсон улс орнуудад нөхөн төлбөр олгох эсэх нь энэ удаагийн уулзалтын хамгийн чухал хэлэлцэх асуудал байх юм.

Хөгжиж байгаа орнуудын тухайд үйлдвэрлэл ихээр явуулдаг чинээлэг орнуудыг тэдэнд нөхөн төлбөр олгох ёстой гэж сүүлийн 30 жилийн турш шаардаж байна. Тухайлбал, АНУ, Хятад, Энэтхэг, Бразил, Индонез болон Өмнөд Африк, Европын холбооны орнуудыг чулуужсан нүүрсийг хэт их хэрэглэдэг учир уур амьсгалын өөрчлөлтөд нөлөө ихтэй хэмээн буруутгаж байгаа юм.Тиймээс яг хэзээнээс нөхөн төлбөрөө олгож эхлэхээ тодорхой болгох шахалтыг хөгжиж буй орнууд энэ уулзалтаар үзүүлэхээр төлөвлөжээ.

ИХ БРИТАНИ, АНУ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭГ ДЭМЖИНЭ

Их Британийн шинэ Ерөнхий сайд Риши Сунак даваа гарагт илтгэлээ танилцууллаа. Энэ үеэр дэлхийн улс орныг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээ хурдан нэмэгдүүлэхийг уриаллаа. Орос-Украинд үүссэн хурцадмал асуудалтай холбоотойгоор авсан зарим хориг арга хэмжээ улс орнуудыг чулуужсан нүүрснээс эрчим хүчний хэрэгцээгээ хангахаа зогсоох цаг нь болсны тод дохио болсон гэдгийг тэрбээр санууллаа. Их Британийн экс ерөнхий сайд Борис Жонсон мөн энэ уулзалтад оролцжээ. Харин ханхүү III Чарльз ирээгүй байна. Гэхдээ тэрбээр Букингемийн ордонд энэ дээд хэмжээний уулзалтын өмнөх хүлээн авалтыг хийжээ.

Мөн Америк улс хөгжиж байгаа орнуудад хэрэгжих сэргээгдэх эрчим хүний төслүүдийг санхүүжүүлэх хүсэлтэй байгааг Жо Байдены захиргаа мэдэгджээ. Тус улс нүүрсийг салхи, нар болон бусад сэргээгдэх эрчим хүчээр орлуулж эрчим хүчний хэрэглээгээ хангах гэж хичээж буй орнуудад туслахад хэдэн арван тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөснөө зарлалаа.

УУР АМЬСГАЛЫН ХОР ХОХИРЛЫГ БУУРУУЛАХАД САНХҮҮЖИЛТ ОЛГОХ ОРНУУД

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон илтгэлээ тавих үеэрээ “Европын орнууд ядуу орнуудад олон жилийн өмнөөс тусалж эхэлсэн. Одоо бусад барууны орнууд илүү их зүйл хийх хэрэгтэй. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нөхөн төлбөрийг зөвхөн Европ тив л төлж байна. Бусад тивийн орнуудыг нөхөн төлбөрөө төлөхийг шаардах ёстой” гэж ярьсныг “New York Times” сонин дамжуулав. АНУ-ын тухайд нөхөн төлбөр төлөх асуудлыг хэлэлцэхийг дэмжсэн ч шинэ санхүүжилт олгохыг зөвшөөрсөнгүй. Тиймээс дээрх үгээ Макрон Америкт хаягласан байх магадлалтай хэмээн хэвлэлүүд мэдээлж байна. Харин Европын холбооны ерөнхийлөгч Урсула фон дер Лейен “COP27” уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлтийн хор хохирлыг хэрхэн багасгах, урьдчилан сэргийлэх шийдлийг илэрхийлэх ёстой. Үүнд анхаарах цаг нь яг одоо ирээд байна” гэж ярьжээ.

Зөвхөн Шотланд улс 2.2 сая ам.долларын нөхөн төлбөр олгохоо өнгөрсөн жилийн уулзалтаар амласан билээ. Энэ удаа ч Шотландын анхны ерөнхий сайд Никола Стуржеон 5.7 сая ам.долларыг нэмж олгохоо амлаад байна. Тэрбээр “Баян орнууд уур амьсгалын өөрчлөлтөөс болж хохирол амссан улс орнуудад нөхөн төлбөр олгохыг бид шаардах ёстой. Илүү бодит алхам хэрэгтэй байна” гэж индэр дээрээс хэлжээ.

Урсулагийн дараа илтгэл тавьсан Ирландын Ерөнхий сайд Мишеал Мартин уур амьсгалын өөрчлөлтийн хор хохирлоос эмзэг орнуудыг хамгаалах чиглэлд 10 сая ам.доллар зарцуулахаа мэдэгдсэн юм. Мөн Австрали улс хөгжиж буй орнуудад туслах төсөлд 50 сая ам.доллар зарцуулахаа амлалаа. Үүнээс гадна жендэр, хөдөө аж ахуй, биологийн олон янз байдал гэсэн асуудлуудыг сэдэв тус бүрээр нь хэлэлцэх юм.Харин зарим шинжээчдийн хувьд “COP27” уулзалтаар ямар ч шийдлийг хэлэлцсэн хэдийнэ оройтсон хэмээн шүүмжилж байна.

Б.ДОЛЖИНЖАВ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Монголын том улстөрч “...Үдийн цайнаас өмнө 76 сая доллар өг, тэгвэл “Тавантолгой”-г батлуулна” гэжээ
Монголын том улстөрч “...Үдийн цайнаас өмнө 76 сая доллар өг, тэгвэл “Тавантолгой”-г батлуулна” гэжээ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​