fbpx “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн санхүүжилтийн талаарх зөрүүтэй хариултын шалтгаан юу вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Том онцлох
Огноо
Унших
9 минут 45 секунд

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн санхүүжилтийн талаарх зөрүүтэй хариултын шалтгаан юу вэ

Улаанбаатараас 1000 гаруй км-т орших Завхан аймгийн захын нэгэн сумаас ирсэн 63 настай иргэн Н.Ж одоогоос нэг жилийн өмнө элэгний хорт хавдраар ХСҮТ-д оношлогджээ. Үүний дараа тэрбээр 45 хоног буюу хоёр сар орчим хугацааг мэс засалд орох өдрөө хүлээн сэтгэлийн их шаналалд өнгөрүүлсэн юм. Энэ хугацаанд хавдрын хэмжээ хүрээгээ тэлж, бие нь улам муудаж байгааг анзаарч, түүндээ бухимдан сар гаруй хугацааг үдсэн байна. Элэг тайруулах мэс засалд орж, ямар нэгэн хүндрэлгүйгээр гарч ирсэн ч хөдөлгөөн хийхийг хориглосон учир гэрийн мухар сахьсан нэгэн болов. Цагтаа малын эмч, ерөнхий нягтлан мэргэжилтэй гялалзаж явсан Ж-гийн хувьд амьдралын ийм идэвхгүй байдал нь түүнийг улам шаналгах болжээ.

Харин Увс аймгийн Өндөрхангай сумын 71 настай иргэн Ө.Б дөрвөн жилийн өмнө мөн элэгний хорт хавдраар аймагтаа оношлогджээ. Хавдрын шалтгаан нь 1978 онд хүүхэд төрүүлэхдээ шарлаж байсантай холбоотой талаар бид “Хавдрын эмнэлгийн дотоод “амьдрал”-ыг сурвалжлахуй” цуврал нийтлэлээрээ хүргэж байв. Хавдартай хүмүүст үйлчилгээ үзүүлдэг улсын ганцхан эмнэлэг болох Хавдар судлалын үндэсний төв дээр очиж таван өвчтөнтэй уулзахад хоёр нь элэгний хорт хавдар гэсэн оноштой байгаа нь манай улсад энэ төрлийн хорт хавдрын тархалт ямар хэмжээнд байгааг бэлхнээ илтгэж байгаа болов уу.

Монгол Улсын Засгийн газар нийт хүн амаа хепатитийн вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэн эмчлэх, элэгний хатуурал, элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зорилготой "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийг 2017-2020 онд эхлэн улс орон даяар хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийг хариуцан гүйцэтгэсэн ЭМЯ, ЭМДЕГ тэргүүтэй төрийн байгууллагууд үр дүн өндөр байсан тул ирэх оноос дахин хэрэгжүүлэхээр болоод байгаагаа зарласан. Тэгвэл тус хөтөлбөрийн хэрэгжилт, болоод санхүүжилтэд хийсэн аудитын дүгнэлтээр огт өөр хариу гарлаа. Мөн энэ хөтөлбөрийн санхүүжилтийн талаарх аудитын дүгнэлт, албаны хүмүүсийн мэдээлэл зөрүүтэй байгаа нь ихээхэн анхаарал татаж байгаа юм.

ЭМЯ: ХӨТӨЛБӨРИЙГ ХАРИУЦАЖ БАЙСАН ХҮН НЬ АЖЛААСАА ГАРСАН, ӨӨР МЭДЭХ ХҮН БАЙХГҮЙ

Хепатитийн В,С вирусын илрүүлэг, тоолох шинжилгээ болон эмчилгээ, эмийн хөнгөлөлтөд нийт 84 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газар зарцуулсан нь аудитын дүгнэлтээр ил болсон юм.

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд урьдчилсан тооцооллоор 226 тэрбум 213 сая төгрөг зарцуулна гэж Засгийн газрын 112 дугаар тогтоолын хавсралтад дурджээ. Тодруулбал, тус хөтөлбөрийг дөрвөн жилийн турш хэрэгжүүлэхэд 230 орчим тэрбум төгрөг зарцуулахаар Засгийн газар төлөвлөж байв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийг улс, орон нутгийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө, олон улсын байгууллага, гадаадын улс орны төсөл, зээл, тусламж, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн тусламж, хандиваар бүрдүүлнэ гэж Засгийн газрын тогтоолд дурдсан байдаг. Хөтөлбөрт шаардагдах хөрөнгийг жил бүр эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлж ажиллахыг тухайн үеийн Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Сангийн сайд Б.Чойжилсүрэн болон Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгож байлаа.

Тэгвэл үүнээс хойш тус хөтөлбөрт хэдий хэмжээний төсөв зарцуулж, ямар үр дүнд хүрсэн талаар Эрүүл мэндийн яамны хэвлэлийн ажилтнаас тодруулахад “2017-2020 онд хэрэгжүүлж байсан хөтөлбөрийг хариуцсан хүн нь ажлаасаа гарсан. Өөр мэдэх хүн байхгүй. Ирэх оноос дахин хэрэгжүүлнэ. Хэрэгжиж эхлэхээр нь оны дараагаас мэдээлэл өгөх боломжтой” гэсэн хариу өгөв. “Энэ хөтөлбөрийг ганцхан хүн хариуцдаг байсан юмуу” гэж тодруулан асуувал “Тиймээ. Өөр мэдэх хүн байхгүй” гэв.Бүхэл бүтэн тусгаар тогтносон улсын иргэдийн эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг цуглуулсан асар их хэмжээний дата мэдээлэлтэй, дөрвөн жилийн турш хэрэгжсэн хөтөлбөрийн санхүүжилт, үр дүнтэй холбоотой мэдээллийг ганцхан хүн гардан хийх боломжтой юу. Мөн тухайн хүн өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа яаманд үлдээх үүрэгтэй биш үү. Гэтэл яагаад хариуцдаг хүн нь ажлаасаа гарсан учир мэдээлэл өгөх боломжгүй гэж ЭМЯ хариулсан нь ихээхэн анхаарал татаж байна.

Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран хөтөлбөрийн дунд хугацааны хамтарсан үнэлгээг 2019 оны наймдугаар сарын 26-аас есдүгээр сарын 6-ны хооронд хийж гүйцэтгэсэн. Энэ талаар тодруулахаар ДЭМБ-ын хэвлэлийн ажилтантай холбогдвол “Манайх 2019 оноос хойш судалгаа хийгээгүй. Тухайн үед хийсэн үнэлгээний тайлан манайд байхгүй. ЭМЯ-нд бий. Харин ирэх оноос тус хөтөлбөртэй хамтын ажиллагаа эхлүүлэхээр төлөвлөж байгаа учир одоо мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариу өглөө. Тиймээс бид аудитын дүгнэлтээр ил болсон мэдээлэлд анализ хийлээ.

Аудит: В,С ВИРУСЫН ИЛРҮҮЛЭГ, ЭМЧИЛГЭЭНД 84 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛСАН

Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөө сэдэвт гүйцэтгэлийн аудитын хураангуй тайланг энэ оны хоёрдугаар сарын 1-нд олон нийтэд ил болгосон. Тус тайланд дурдсанаар “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн үндэсний хамрагдалт 50 хувьтай, эмийг 100 хувь хөнгөлөлттэй үнээр олгож байгаа ч үр нөлөөг тооцоогүй байна. ЭМДЕГ-ын мэдээллээр 2018 оноос хойш хепатитийн В,С вирусын илрүүлэг, тоолох шинжилгээ болон эмчилгээнд зориулан нийт 47 тэрбум төгрөг зарцуулжээ. Харин 2016-2021 онд жороор олгох эмийн хөнгөлөлтөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 226 тэрбум төгрөг олгосноос хепатитийн B,C вирусын эсрэг эмд 36 тэрбум төгрөгийг олгосон байна. Тодруулбал, хепатитийн В,С вирусын илрүүлэг, тоолох шинжилгээ болон эмчилгээ, эмийн хөнгөлөлтөд нийт 84 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газар зарцуулсан нь аудитын дүгнэлтээр ил болсон юм.

Харин “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар Ерөнхий сайдын 2018 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд тавьсан илтгэлд дурдсанаар “ЭМДС-гаас шинжилгээний зардалд 6.3 тэрбум төгрөг, С вирусын эмчилгээний зардалд 9.6 тэрбум төгрөг зарцуулсан” гэсэн мэдээлэлд үндэслэвэл 2021 оны есдүгээр сарын 30-ныг дуусталх дөрвөн жилийн хугацаанд 63.4 тэрбум төгрөг зарцуулсан байна. Харин УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн аравдугаар сарын 07-ны УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд 2016-2020 онд жил бүр 40 гаруй тэрбум төгрөгийг зарцуулж, эмчилгээ хийсэн” гэж ярьсан. Хөтөлбөр хэрэгжих үед Ж.Чинбүрэн ХӨСҮТ-ийн даргаар ажиллаж байсан учир төсвийг хамгийн сайн мэдэх хүний нэг. Түүний мэдээллээр бол дөрвөн жилд 160 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Ингээд харвал аудитын дүгнэлт, Ерөнхий сайдын мэдээлэл, Ж.Чинбүрэн гишүүний ярианд дурдагдсан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн санхүүжилтийн тоо эрс зөрүүтэй байгаа нь ноцтой асуудал юм.

Манай улс 2023 оны төсвөө УИХ-ын чуулганы энэ сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар баталлаа. Хавдраас урьдчилан сэргийлэх үүднээс “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр болж, 17 тэрбумыг төсөвлөжээ. Өмнөх хөтөлбөртөө 80 гаруй тэрбум төгрөг зарцуулсан ч хэрэгжилт нь зорилтот хүн амынхаа 50 хувьд ч хүрээгүй нь аудитын дүгнэлтээр ил болсон байтал дахин үргэлжлүүлэхээр болж 20 орчим тэрбум төгрөг төсөвлөсний цаад шалтгаан юу болох, хөтөлбөрийн хэрэгжилт болоод ЭМДЕГ-аас хэдий хэмжээний төгрөг зарцуулсан талаарх мэдээллийг бид дараагийн нийтлэлээрээ хүргэх болно.

Б.ДОЛЖИНЖАВ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ням гарагт Катарт эхлэх хөл бөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнийг анхдагч болгож буй зүйлс
Ням гарагт Катарт эхлэх хөл бөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнийг анхдагч болгож буй зүйлс
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​