fbpx Оросын пуужингууд Польшийн нутаг дэвсгэрт дэлбэрсний улмаас хоёр хүний амь үрэгджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Дэд онцлох
Огноо
Унших
3 минут 4 секунд

Оросын пуужингууд Польшийн нутаг дэвсгэрт дэлбэрсний улмаас хоёр хүний амь үрэгджээ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шуурхай хуралд оролцохоор ирж буй Польшийн батлан хамгаалахын сайд Мариуш Блащак

Оросын зэвсэгт хүчний хоёр пуужин өчигдөр Польш улсын хил орчмын тосгонд туссаны улмаас хоёр хүний амь үрэгджээ.

Тодруулбал Мягмар гарагийн үдээс хойш Пржеводов тосгоны үр тариа хатаах байгууламж пуужинд оногдсон болохыг Польшийн хэвлэл мэдээлсэн байна.

Энэ нь Украины дайн эхэлснээс хойш НАТО-гийн гишүүн орны нутаг дэвсгэрт Оросын зэвсгийн цохилт хүрсэн анхны тохиолдол юм.

Варшавын эрх баригчид өчигдөр үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө шуурхай хуралдуулсны дараа зэвсэгт хүчнээ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлжээ.

Өчигдөр бас Оросын талаас Украины эрчим хүчний байгууламжуудад агаарын цохилт өгсний улмаас хөрш Молдов улсад цахилгааны томоохон тасалдал үүссэн байна. Молдов нь хэрэглэдэг цахилгаан эрчим хүчнийхээ нэлээд хувийг Украинаас импортолдог юм.

ОХУ-ын батлан хамгаалах яам өчигдөр Польшийн нутаг дэвсгэрт агаарын цохилт өгснөө няцааж, үүнийг Украины талын зохион байгуулсан өдөөн хатгалга гэж нэрлэжээ.

Харин Украины гадаад хэргийн яам үүнийг хариу няцаасан байна.

“Оросын тал Украины агаарын довтолгооноос хамгаалах пуужин Польшийн нутагт унасан гэх хуйвалдааны онол зохиож байна. Энэ бол худал мэдээлэл. Оросын суртал нэвтрүүлэгт итгэх хэрэггүй” гэж тус улсын гадаад хэргийн сайд Дмитро Кулеба твиттер хуудсандаа бичжээ.

Мягмар гарагт ОХУ-ын зэвсэгт хүчин Украины олон хотод агаарын хүчтэй цохилт өгсөн юм.

Энэ үеэр хамгийн багадаа нэг хүн алагдаж, өргөн хүрээнд эрчим хүчний тасалдал үүссэн байна. Киевийн эрх баригчид Оросын талын энэ үйлдлийг бараг есөн сар үргэлжилж буй Украины дайны хамгийн том агаарын ажиллагаа гэж тодорхойлжээ.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр Оросын талаас нийт 85 пуужин харвасны ихэнх нь тус улсын олон хотын эрчим хүчний байгууламжуудад туссан тухай мэдээлсэн байна.

Тэрбээр энэ үйлдлийг “Их 20-ын гишүүн орнуудын нүүрийг алгадсан” хэрэг гэж тодорхойлсон юм.

Энэ удаагийн агаарын цохилт Их 20-ын бүлгийн удирдагчид Индонезын Бали аралд чуулж байгаа цаг үетэй давхцаж байна.

Зеленский “Бид бүхнийг сэргээн босгохоор ажиллаж байна. Бид бүхнийг даван туулах болно” гэж мэдэгджээ.

Мягмар гарагийн агаарын цохилт нь Херсон хотыг Украины талд алдсантай холбоотой Кремлийн эрх баригчдын уур бухимдлын илрэл, өшөө авалт гэж ажиглагчид дүгнэж байна.

Эх сурвалж: AFP

Өнөөдөр 13:00 цагт НӨАТ-ын сугалааны тохирол явагдана

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​